Categories
Чөлөөт

2023 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай

Өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой Нийгмийн даатгалын тухай хуулийн заалтуудын талаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Басантай ярилцлаа. – 20 жил нийгмийн даатгал төлсөн байвал эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байгаа, зөв үү? – Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу ажилласан жилийн доод хэмжээг жил тус бүр гурван сараар нэмэгдүүлэхээр заасан байгаа. 2021 онд өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилийн доод хэмжээ нь 21 жил түүнээс дээш байсан. Хэрэв 2022 онд өндөр насны тэтгэвэрт гарах эмэгтэй 55, эрэгтэй 60 настай хүний нийт ажилласан жил нь 21 жил 3 сар байвал насандаа буюу жил ухрахгүйгээр өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хувь тэнцсэн тэтгэвэр гэсэн ойлголт байдаг. Нийт 10 жил түүнээс дээш хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно. Хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгоход эмэгтэй 55, эрэгтэй 60 нас гэдэг журам үйлчлэхгүй, нас ухарч тэтгэвэрт гарна. – Хэрэв зөв бол дөрвөн хүүхэдтэй ээж 14 жил ажиллаад 55 насандаа биш 50 насандаа хүсэлтээ өгөөд тэтгэвэр тогтоолгох суурь нөхцөл бүрдсэн байна гэж ойлгож болох уу?Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, нийт ажилласан жил нь 20 жил бол эмэгтэй 50 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. Ажилласан жилд нь 4 хүүхдийн 6 жилийг шууд оруулан тооцно. – Хүүхэд төрүүлсний жилийн нэмэгдлийг нэг хүүхэдтэй хүн ч эдэлнэ, тийм үү? – Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор ажилласан жил дээр 1 жил 6 сар нэмж тооцож байгаа. Хэдэн хүүхэдтэйгээс үл хамааран төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор жил нэмж байгаа. Үүнд өргөж авсан хүүхэд мөн орно. Өөрөөр хэлбэл, гурав хүртэл настайд нь өргөж аваад зургаан нас хүртэл өсгөсөн хүүхдийн тоогоор ажилласан жил дээр нь 1 жил 6 сар нэмж тооцно.  Долоон жилийн сонголттойгоор тэтгэвэр тогтоолгох нөхцөлд цалингаас суутгаж байгаа НДШ дээр хувиараа мөнгө нэмж төлөх боломжтой юу. Хоёр компанид зэрэг даатгал төлөөд явж болдог уу? – Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу албан журмын даатгуулагч нь сайн дурын даатгалд давхар хамрагдаж болохгүй, хориглосон байдаг. Харин тухайн даатгуулагч хоёр ба түүнээс дээш байгууллагад зэрэг ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж болно. Энэ тохиолдолд тухайн хоёр байгууллагын цалингийн нийлбэрээс тэтгэвэр тэтгэмжийг тооцоолдог. – Тэтгэвэр тогтоолгоход үндэслэх долоон жил нь заавал дараалсан жилүүд байх уу? – Тэтгэвэр тогтооход даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан долоон жилд төлсөн шимтгэлээс тооцож тогтоодог. Өөрөөр хэлбэл, заавал дараалсан байх ёстой, гэхдээ сүүлийн дараалсан биш, аль дуртай дурын дараалсан долоон жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тогтооно.Төрийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахад нэг удаагийн тэтгэмж олгож байгаа юу, ямар ажил эрхэлж байсан болон хот, хөдөөд ажиллаж байснаас тэтгэмжийн хэмжээ хамааралтай юу. Нэг удаагийн тэтгэмжийг ямар хугацаанд багтаж олгодог вэ? – Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны  7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу олгодог. Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр өөрийн төсөвтөө тусгадаг. Өөрөөр хэлбэл, энэ нь шууд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмж огт биш. Тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө 20 жил нийгмийн даатгал төлчихсөн бол шимтгэл төлөхөө зогсоох, эсвэл өөр хувийн даатгалын байгууллагад шимтгэл төлж байгаад нас болохоор тэтгэвэртээ гарч болох уу? Яг одоо 2022 онд тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилийн доод хэмжээг 21 жил 3 сар байхаар заасан байна. Энэ хугацааг 2037 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж, ажилласан жилийн доод хэмжээ 25 жил байхаар хуульд заасан. Хэрвээ нийт шимтгэл төлж ажилласан жил нь /төрийн байгууллага, хувийн хэвшил ялгаагүй/ 25 жил болсон бол иргэн өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх эсэхээ шийдэж болно. Мөн олон төрлийн хувийн даатгалын тогтолцоо бий болсон учраас ажилласан жил нь хангалттай 25 жил хүрч байвал хувийн даатгалд хамрагдаж болно.Нийгмийн даатгалын багц хуулиуд шинэчлэгдэхээр УИХ-аар хэлэлцэгдэж байна. Энэ хуулиар илүү боловсронгуй шинэлэг зохицуулалтууд тусгагдсан байгаа. Нийгмийн даатгалд даатгуулснаар зөвхөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох бус олон төрлийн тэтгэвэр, тэтгэмж авч болно. – Сайн дураараа даатгал төлөх гэрээний хугацаанд дунд нь төлж чадалгүй завсардсан тохиолдолд яах вэ? – Сайн дурын нийгмийн даатгалд гэрээний хугацаа гэдэг ойлголт маш чухал байдаг. Сайн дурын даатгалын гэрээг ихэвчлэн нэг жилээр байгуулдаг. Иргэд даатгуулагчид гэрээтэй хугацаандаа алдангиа төлөөд тасарсан сараа нөхөж төлж болно. Гэрээний хугацаа дууссан эсвэл огт гэрээгүй тохиолдолд өмнөх сар, жилээ нөхөж төлнө гэдэг ойлголт огт байхгүй. Ер нь нийгмийн даатгал гэлтгүй, даатгал бол ирээдүйг урьдчилан даатгадаг. Нийгмийн даатгалын хууль тогтоомжид тасралтгүй 3 сар, 6 сар, 9 сар, дараалсан 7 жил гэсэн зохицуулалтууд байдаг. Түүнээс биш огт завсардахгүй, тасралтгүй 20-25 жил ажилласан байна гэсэн хуулийн заалт огт байхгүй.Иргэд дунд нь завсардчихлаа, тасарчихлаа яах вэ? гэж их асуудаг. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дараалсан 7 жил л тасраагүй байх ёстой. Нийт ажилласан жил нь дундаа тасарсан байсан ч болно. – Цар тахлын үед НДС-аас иргэдэд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгож байгаа байх аа? – Тийм ээ. КОВИД-19 цар тахлын энэ үед тус хэлтэс нь нийт 12,562 даатгуулагчид 2,678.1 сая төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг олгож ажилласан байна.  МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.