Categories
Чөлөөт

Г.Ундармаа: Аавтайгаа. Сайхан хэцүү цаг мөч бүрийд аавыгаа санадаг…

Аавтайгаа Сайхан хэцүү цаг мөч бүрийд аавыгаа санадаг. Аав минь байсан бол баярлах байсан байхдаа,
Аав минь байсан бол хэлээд өгөх байсан байхдаа гэж Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, СТА, жүжигчин Г.Ундармааг чадварлаг уран бүтээлч, бас сайн үйлстэн гэдгийг бараг бүх хүн мэднэ. Тэрээр 1970-аад оны дунд үеийнхний төлөөлөл бөгөөд тэр жилийн есдүгээр сарын 16-ны өдөр хорвоод мэндэлжээ. Энэ гайхамшигтай өдрөө тохиолдуулан жүжигчин хатагтай өөрийн намтарыг товч бөгөөд ихэд сонирхолтойгоор тэрлэн, нүүр номын найзууддаа зориулжээ. >Ингээд түүний 90-ийн тал орчим насны амьдралын товчооныг сонирхуулъя. “За миний хөөрхөн нүүр номын найзууд сайн байцгаана уу? Энэ хорвоод ирээд дөчин хэдэн жил амьдарчээ. Өглөө сэрээд ер нь юу хийснээ бодлоо. Алтайн Анагаах Ухааны Дунд сургуулийн багш Гончиг, Алтай чуулгын бүжигчин Туяа гээд тэр үеийнхээ сайхан хос, аз жаргалтай гэр бүлийн хайрын баталгаа болж ирсэн өдөр өнөөдөр билээ. Ээж минь өнөөдөр надаас ч илүү чийрэг, эрүүл, өөдрөг дэргэд минь байж сэтгэлийн сайхан бүхнийг өгч охиноо эрхлүүлээд байж байгаа. Аав минь холын хол миний хэзээ нэгэн цагт очих газар нойрсож байгаа.  Аз жаргалтай мөч, амжилттай хийсэн ажил бүрийнхээ ард аав минь байсан бол ямар их баярлах байсан бол гэж бодох өдөр олон байдаг. Хүнд хэцүү, доромжлол, өвчин зовлон гээл хэцүү үедээ аав минь сонссонгүй охиныхоо өмнөөс шаналж зовсонгүйдээ энэ нь дээр ч гэж өөрийгөө л хуурч тайвшруулах үе ч байдагдаа. Багаас минь эхлээд л сайхан аав ээж, ах дүү, 10 жилийн нэг ангийнхан, багш нар гээд үргэлж сайхан хүмүүс дэргэд минь байжээ. Сургууль маань улсын тэргүүний сургууль. Бүх сурагчид заавал гутлаа сольж, солих гутлынхаа улыг угааж шалгуулж сургуульдаа ордог. Анги маань 3,6,8 дугаар ангидаа Монгол хэл бичгийн Улсын олимпиадад 1,2,3 байр эзэлж байсан хүчтэй хамт олон байсан. Энэ амжилт бол бага ангийн багш Б.Батчулуун гээд чангахан дуутай, цэмцгэр, цайлган багштай маань шууд холбоотой. Дуу хөгжмийн багш Нэргүй багштайгаа их дотно. Багш маань урлаг руу хамгийн их чирж сургуулийн бүх л концерт тоглолтонд оруулдаг байсан. Одоо ч гэрэл цацруулсан мундаг эмэгтэй байдаг. Сургуулийн ПАУ Хургаа, Ганхуяг нар маань бас надад их итгэдэг сургуулийн Бүлгэмийн зөвлөлийн даргаар сонгож хамгийн их итгэл найдварыг өгч хамтарч ажилладаг ухаалаг тэр үеийн залуу сайхан багш нар минь .  Орос хэлний 2 Тунгалаг гээд сайхан бүсгүйчүүд үеийн найзууд шиг зовлон жаргалаа хуваалцдаг ёстой догь багш нар. Ангийн багш Янжин дотроо хайрлаж гаднаа илүү ихийг шаарддаг байсан мундаг багш гээл 10 жилийн олон сайхан дурсамжуудтай. За тэгээд л төгсөөд найруулагч, зохиолч, орчуулагч МУГЖ Л. Лхасүрэн багшийн удирдсан жүжигчний ангид орж хүндлэлтэй олон багш нар, цоглог өлссөн ч даарсан ч жаргасан ч хамтдаа нэг хүн шиг байж чаддаг ангийнхантайгаа мэргэжлийн жүжигчин болох гэж хамтдаа шамдаж төгссөн. Дараа нь Их сургуулийн ангийнхантайгаа Эрдэнэт хотын Хүүхэлдэйн театрт хамтддаа 3 жил ажиллаж сонгодог инээдмийн олон жүжгийг Бэхбилэг дарга, Баярмагнай найруулагчийн удирдлаган дор Эрдэнэтчүүддээ толилуулсан. Дараа нь хотод ирж MCS хэмээх бизнесийн маш өндөр соёлтой, хүчирхэг залуусаар багаа бүрдүүлсэн их айлын охин компани Анун ХХК-д тавилгын худалдагчаар орсон. Сайхан сэтгэлтэй Уранбилэг захиралтай гоё хамт олны дунд орж ёстой нэг сайхан хамт олны дунд их зүйлийг мэдэж сурч авсан. жиллаж байх үедээ Хошин урлагийн театрт шалгуулж тэнцээд 3 жил МУГЖ Батзаяа, Туяа, Жагдаг , Лхагвасүрэн хошин урлагийн гээд л акулуудтай ажиллаж, “Шинэ үе” хэмээх цоо шинэ нэртэй хамтлагт орж 13 жил “Анун” ХХК-даа ажиллаж 2 ажил хамт хийж эхэлсэн. Азаар нэг нь өдөр, нэг нь орой ажилладаг. Амбий ах, Хүрлээ ах, Бооео, Аси, Чимгээ эгч нартайгаа шинэ шинэ тоглолтуудын ард амжилттай гарсан. Анун ХХК-д ажиллах үедээ хамт ажилладаг MCS ХХК-ийн спортын наадмуудад Ануныхаа нэрийг дажгүй аваад гарчихдаг Батжаргал гэдэг тамирчин залуутай хуримаа хийж өнөөдрийг хүртэл хайрлаж, эрхэлж хөөрхөн охин Бэрцэцэгтэйгээ хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа. Тэгээд л хаанаас ч бие биенийгээ олсон юм бол гэхээр гайхалтай найзууд минь. Ёстой хаана ч ямар ч ажилтай байсан зовлонгоо яриад дээрэлхээд дуудчихдаг хөөрхөн найзууд байнаа байна. Бас төрсөн эгч шиг минь үргэлж анхаарал тавьдаг өөрсдөөрөө надад үлгэр дуурайлал болсон эгч нар минь гээл. Ингээд цааш та нар бараг мэднэ дээ тэ. Ufilm тайз дэлгэцийн УБНэгдэл байгуулаад менежер Хулантайгаа бас чадварлаг, зүтгэлтэй залуустайгаа “Тютю”, ” Single ladies” 1,2,3 , “Амьдралоги” “Ангарагаас ирсэн эмэгтэй” гээл уран бүтээлүүд дээр ажилласаар өнөөдрийн энэ өдрийг хүргэлээ дээ. Зүгээр л өглөө дурсан бодсон дурсамжаа буулгачихлаа. Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээсэн юм бэ.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Vector illustration with man in yellow sweater holding red heart. Love who you are and love yourself concept art. Romantic print design, self care poster
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.