Categories
Чөлөөт

Энэ улс орон яг сүйрлээ шүү

Хэдэн мянгаар нь ү.хүүлээд ч чадахгүйн байна.30 гаруй жил Ардчилсан нам,Ардын нам 2 оор улсаараа ард иргэдээрээ эдийн засгаараа тоглуулж дууслаа сда‼️ Бусад орнууд яаж хөгжиж байна..манайд зөв бодлого ч алга..энэ 2 намын баахан цүнх барьсан намаа нэгт өөрийгөө хоёрт улс орныг 3.4.5рт тавьсан бүлэг хул.гайчуудаар дүүрлээ яах вэ Баялаг байгаад хэрэг алга нефтээ нүүрсээ 30 жил зөөж байгаа улс шүү өдөр шөнөгүй.гэтэл өөрсдөө бензингүй нүүрсгүй оочерлоод л….хоорондоо эрх мэдэлээ булаацалдахаас өөр яг ямар улс төр хийж байнаа..Манайд маш буруу улс төр хийдэг хог новшнуудаар дүүрэн ​Б.Бямбадаш: Хоолойны ангинатай, шүд нь хорхойтой бол цусаар дамжиж зүрх, бөөрийг өвчлүүлэх гол хүчин зүйл болно Монголын бөөрний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, бөөрний зөвлөх эмч Б.Бямбадаштай ярилцлаа. Хүний биеийн гол эрхтний нэг нь бөөр гэдгийг бүгд мэднэ. Харин бөөр нь ямар үүрэгтэй эрхтэн юм бэ гэдгээс яриагаа эхэлье. -Бөөр бол хүнд байх ёстой таван цул эрхтний нэг. Монголчууд таван цул эрхтэн муудвал эрүүл мэнд доройтно гэж эрт дээр үеэс ярьж ирсэн. Ихэнх хүн хоёр бөөртэй, маш ховор тохиолдолд төрөлхийн нэг, гурван бөөртэй хүн байдаг. Хүний бөөр 120 орчим грамм жинтэй, вандуй хэлбэртэй. Бөөр нь хүний бие организмд цэвэрлэх лабораторийн үүрэг гүйцэтгэдэг. Хүний идэж уусан хоол хүнснээс хэрэгтэй шим тэжээл нь биед шингэж, хэрэггүй нь өтгөн шингэн болоод гадагшилдаг жамтай. Хүн хоногт 4-6 удаа шээдэг, бөгөөд хоногийн шээсний хэмжээ дунджаар насанд хүрсэн эрүүл хүн 1.5-2 литр шээс гадагшлуулах нь хэвийн гэж үзнэ. Бөөр нь хүний биед маш олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Нэгд, хүн шээсээрээ маш олон тооны органик болон органик бус бодисууд ялгаруулдаг. Үүн дотор хүний биед огт хэрэггүй, хортой маш олон төрлийн бодис ялгарна. Энэ нь бөөрний үйл ажиллагаагаар дамжиж ялгардаг.Бөөрний өвчлөл дотроо олон янз байх шиг байна. Бөөрний хурц үрэвсэл, архаг дутагдал хоёрын гол ялгаа нь юу вэ? -Эрүүл хүний бөөр ямар нэгэн хурц болон архаг шалтгааны улмаас өвчилж, бөөрний дутагдалд орлоо гэж ярьдаг. Эрүүл байсан бөөр гэнэтийн аваар осол, хордлогоос болж хурц дутагдалд орж болно. Энэ үед эмийн эмчилгээ болон диализийн аппаратад ороход гэнэтийн цочролоос үүссэн өвчин эдгэрч, бөөр нь хэвийн ажиллагаатай болдог. Харин архаг дутагдал нь удаан хугацаагаар бөөр өвдөх, өндөр настай хүмүүс олон жил бөөрний судас нь хатуурч, бөөр нь жижгэрч, хатангиршсанаас болж үүсдэг. Зөөлөн шинэ махыг хатаачихаар борц болдогтой адилаар бөөр хатангиршина гэдэг хатуурч, жижгэрэхийг хэлж байгаа юм. Эргэж хэвийн байдалдаа орохгүйгээр жижгэрч, бөөрөнд архаг дутагдал үүсдэг гэсэн үг. Хүний нэг бөөр өвдөөд нөгөө нь эрүүл байхад архаг дутагдалд орохгүй. Хоёр бөөр хоёулаа өвдсөн тохиолдолд бөөрний архаг дутагдалд ордог. Хоёр бөөр хоёулаа үрэвсч, өвчлөл үүссэн тохиолдолд бөөрний дутагдал үүснэ.Бөөр өвчлөхөд нөлөөлж байгаа үндсэн шалтгаан, хүчин зүйл нь юу байна вэ? -Монголын насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 60-70 хувь нь цистит болон бөөр шээсний замын халдвараар өвчилсөн байдаг. Энэ нь байгаль цаг уурын онцлог, хүүхэд төрүүлэх эрсдэлд хүчин зүйл зэргээс хамаарч эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна. Бөөрөнд түүдгэнцэр гэдэг зүйл байдаг. Хүний бөөрөнд хоёр сая орчим түүдгэнцэр буюу судасны гогцоо бий. Энэ нь бөөрний үйл ажиллагааг зохицуулдаг. Энэ зохицуулалт алдагдсанаас үүдэлтэй бөөрний архаг дутагдал үүсэх тохиолдол Монголд элбэг байна. Бөөрний архаг дутагдалд орж, бөөр шилжүүлэн суулгаж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг. Бөөрний түүдгэнцэрээс үүдэлтэй архаг үрэвсэл 18-35 насны залуус хүмүүст илүү тохиолддог. Мөн шээс хаагдалтын өвчлөл 60-80 насны эрэгтэй хүмүүс тохиолдож байна. Шалтгаан нь эрэгтэйчүүд нас ахих тусам түрүү булчирхай нь томорч, үүнээсээ болоод шээсээ давсаг руугаа дамжуулахад саад учирч, бөглөрөл үүсдэг. Энэ тохиолдолд түрүү булчирхайг авах хагалгааг хийх буюу давсганд нь гуурс тавих тусламжийг үзүүлдэг. Дээр дурдсан өвчлөл үүсэхэд хүний биеийн дархлаа эрчимтэй сулрах, биед байх идээт голомтууд сэдэрдэг.Сургуулийн насны хүүхдийн дунд судалгаа хийхэд 70 орчим хувь шүдний хорхой, хоолойны ангинатай байна. Хоолойны ангинатай, шүд нь хорхойтой хүний биед идээлүүлэх нян байна гэсэн үг. Тухайн нян нь дархлаа гайгүй үед хүний биед хадгалагдаж байж байгаад биеийн эсэргүүцэл суларч, ханиад томуу хүрэх, хагалгаанд орох зэрэг эрсдэлт хүчин зүйл тохиолдоход цусаар дамжиж зүрх, бөөрийг өвчлүүлэх гол хүчин зүйл болно. Тэгэхээр аливаа өвчнөөс сэргийлэхэд дархлаа маш чухал. -Бөөрний өвчлөл шээсний зам болон бэлгийн замын халдварт өвчинтэй хэр холбогддог юм бэ. Зарим хүн шээс маш их үнэртэй гараад байна, бөөр өвдсөн байна гэж яриад байдаг шүү дээ? -Шээсний замаар халдвар дамжих гурван зам бий. Хамгийн түгээмэл халдвар дамжих зам бол өгсөх зам. Энэ нь бэлэг эрхтэн буюу давсгаар дамжиж бөөрөнд очиж өвчлөл үүсгэнэ. Даарч хөрөх, цистит, хувийн цэвэр, бэлгийн замын халдварт өвчнөөс үүдэлтэйгээр өгсөх замын халдвар үүснэ. Эдгээр нь шээс бөөрний замын халдварт өвчин үүсч, бөөрний архаг үрэвсэл үүсэхэд гол нөлөөтэй байна. Хоёр дахь нь уруудах зам. Энэ нь хүний биед үүссэн янз бүрийн идээт үрэвслийн /агина, гайморит, чихнээс идээ гоождог/ нян бактери цус руу орж, цусаар дамжиж бөөрийг өвчлүүлдэг. Гуравт, маш ховор тохиолддог буюу шингэний замаар дамжиж өвчлөл үүсдэг.Эрүүл, өвдөхгүй байх нь өөртөө хайртай байхаас эхэлнэ -Ямар нэгэн өвчлөл үүсэхэд эхлээд үрэвсэнэ, цаашлаад архаг үрэвсэл болж, эмчлэхгүй явбал хавдар, дутагдал болох эрсдэлтэй. Тэгэхээр бөөр өвчилж, үрэвсэж байна шүү гэдгийг таньж, мэдэх ямар шинж тэмдэг хүнд илэрдэг юм бэ? -Бөөр шээсний замын өвчний үед хэд хэдэн зонхилох шинж тэмдэг илэрнэ. Нэгд, өвдөлт. Хоёр талын бөөрөөр, эсвэл нэг талаараа чилж өвдөнө. Дуншиж, хөшиж өвдөхөөс эхлээд маш хүчтэй хатгаа маягаар, байж сууж чадахгүй болтол хүчтэй өвддөг. Бөөр шээсний замын архаг үрэвслийн үед хөшиж өвдөх шинж илүү илрэх бол бөөр шээсний замд чулуу үүсэхэд хурц хэлбэрийн өвдөлт мэдрэгддэг. Энэ өвдөлтөөс болж шээс хаагдах, цусаар шээх шинж тэмдэг илэрнэ. Энэ тохиолдолд яаралтай экод харуулах, рентген зургаа авахуулах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хоёрт, хавагнах. Өглөө босоод ирэхэд нүүр хавагнаад байна гэж ярьдаг. Монголчууд бөөрний хаван дээрээсээ, зүрхний хаван доороосоо гэж ярьдаг, энэ үнэн шүү. Зүрхний өвчтэй олон жил явсан хүн хөлийн тавхай, шагайнаасаа эхлээд хавагнадаг. Харин бөөрний хаван бол дээрээсээ буюу нүүрнээсээ эхэлж, цайвар цагаан өнгөтэй, хавагнасан хэсэг хүйтэн, хаван нь шилжимтгий, зөөлөн байдаг нь зүрхний хавангаас ялгагдах шинж.Гуравт, цусны даралт ихсэх. Бөөр, зүрх судасны өвчнөөс үүдэлтэй даралт ихсэх өвчин байна. Бөөр, зүрхний даралтыг ялгаж, таних хэд хэдэн онцлог шинж бий. Бөөрний даралт ихэвчлэн залуу насны хүмүүст тохиолдож байна. 20, 30 гарсан залуус “миний даралт 160/100 байдаг, угаасаа л ийм өндөр” гэж ярьдаг. Зарим нь өндөр даралттай гэдгээ мэдээгүй явж байгаад урьдчилсан сэргийлэх үзлэгийн үеэр мэдэж байна. Шинж тэмдэг илэрдэггүй хэрнээ өндөр даралттай болсон байдаг. Энэ нь бөөрний гаралтай даралт байх нь элбэг. Өөр нэг шинж бол доод даралт өндөр байна. Дээд, доод даралтын зөрүү их ойрхон байдаг. Дээд даралт нь 130 байхад дотоод 100 байх жишээтэй. Энэ нь хоёр даралт их ойрхон зөрүүтэй байна гэсэн үг. Мөн бөөрний гаралтай даралт хэр баргийн даралтын эмэнд амархан буурахгүй, тогтвортой өндөр байдаг. Тиймээс эхлээд бөөрний өвчнөө эмчилж, даралтаа тогтворжуулах хэрэгтэй. Дөрөвт, хамгийн түрүүнд шээсний шинжилгээнд өөрчлөлт гарна. Шээсээр уургийн хэмжээ, бактери, нян, улаан, цагаан эс гарна. Эрүүл хүний шээсний шинжилгээнд улаан эс, нян бактери гарах ёсгүй. Харин шинжилгээгээр улаан, цагаан эс, бактери өндөр гарсан бол танд бөөр шээсний замын үрэвсэл үүссэн байгааг илтгэнэ. Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандах ёстой юм. -Гэхдээ дээрх шинж тэмдэг илэрлээ гээд иргэд өөрсдөө дур мэдэн эм бэлдмэл уух тохиолдол бий. Энэ нь эсрэгээрээ өвчнөө хүндрүүлэх эрсдэлийг дагуулдаг. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?Манай ард түмний дунд өөрөө өөртэй эмч, оточ болдог байдал ажиглагддаг. Бөөр өвдөхөд тийм юм сайн гээд дур мэдэн өөрийгөө эмчилдэг, эм ууссанаас болоод өвчнөө хүндрүүлж, эцэст нь араас нь хөөдөг. Ер нь өвчин эмгэг илэрсэн бол мэргэжлийн эмчид хандаж, оношоо зөв тогтоолгож, эмчилгээгээ оновчтой хийлгэх нь хамгийн зөв. Таавраар, хүний ам дамжсан яриагаар өөрийгөө эмчилнэ гэдэг ойлголт энэ зуунд байх ёсгүй. XXI зуун бол нотолгоонд тулгуурласан шинжлэх ухаанд суурилсан зуун. Тиймээс батлуулаад, нотолсон эмчилгээгээ хийлгэвэл эрүүл саруул болж, амь нас баталгаатай байна шүү дээ. Жишээ нь, бөөрний өвчнийг шээсний шинжилгээнээс эхлээд бөөрний эдийн шинжилгээг хийж байгаа. Бөөр шээсний замын өвчлөлийн оношилгоо эмчилгээ дэлхийн төвшинд хүрсэн. Үрэвсэл илэрсэн бол эмийн эмчилгээ хийнэ. Хоёрт нь байгалийн уламжлалт эмчилгээ хийнэ. Бөөр нь өвддөг, хавагнадаг, даралт ихэсдэг хүмүүс элсэн сувиллын эмчилгээ хийлгэх нь чухал байдаг. Говь-Алтайн Бигэр, Дундговь аймгийн Өлзийт сум, Дорноговь аймгийн Өргөн суманд элсэн сувилал байдаг. Байгалаас өгсөн органик эмчилгээний аргаа Монголчууд өргөн ашиглах хэрэгтэй. Энд зүйлийг анхааруулахад, нэмэлт бүтээгдэхүүн, сувилалд эмчлүүлэхдээ заавал эмчийн заавар зөвлөмжийг дагах ёстой. Эмийг зохистой хэрэглэхгүй бол хор болдог. Бактери бол амьд нян. Нянг антибиотик гэдэг хороор устгадаг шүү дээ. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх заавар, тун, аргачлалыг тохируулах хэрэгтэй. Хүн бүрийн бие организм өөр учраас адилхан үйлчлэхгүй гэдгийг байнга санах хэрэгтэй.Эрүүл, өвчлөхгүй байхад хүн бүр юуг анхаарч, аливаа урьдчилсан сэргийлэх талаар манай уншигчдад зөвлөгөө өгнө үү? -Манай монголчуудын хэнэггүй байдал нь өвчнөө хүндрүүлэх, гэр бүлээ эдийн засаг, эрүүл мэндийн хувьд хохироох том хүчин зүйл болдог гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Ер нь өвдөхгүй байхад дархлаа хамгийн чухал. Биед байгаа идээт голомтуудыг цаг алдалгүйгээр эмчилж, бүрэн эдгээх арга хэмжээг хүүхэд байхаас нь ав. Мэдээж эрүүл байхад хөдөлгөөн, цэвэр агаар, хоол унд чухал. Юу идэж хэрэглэх вэ гэдгээ сайтар анхаарч байх хэрэгтэй. Монголд худалдаалж байгаа амттан, жимс жимсгэнэ бүгд урд, хойд хөршөөс орж ирдэг. Нарийн яривал энд биологийн дайн явж байгаа шүү дээ. Таньж мэдэхгүй гаднын бүтээгдэхүүн хэрэглэсний цаана бид эрүүл мэндээрээ маш их хохирч байгаа. Тиймээс хүн бүр алхам тутамдаа анхаарч, аль болох эрх орныхоо организ хүнсийг хэрэглэхгүй аюулгүй юм. Эдгэдэггүй өвчин гэж байхгүй. Хамгийн гол нь архаг болгохгүйгээр бага дээр нь илрүүлж, ядаж гурван жилдээ нэг удаа дурандуулж, хамгийн гол нь өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд хайртай байх ёстой. Монголчууд эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ гэж ярьдаг шүү. Ард түмэндээ эрүүл энхийг хүсье. -Ярилцсанд баярлалаа.

“Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм. Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно. Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт. Мөнгийг янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно. Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй. Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг. МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав. Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй Түрийвчинд хүний зураг байлгах хэрэггүй – Учир нь ямар нэгэн зураг байх нь хэн нэгэнтэй заавал мөнгөө хуваалцаж,, эргээд чамайг боддоггүй хүмүүст мөнгөө алдах магадлалтай гэсэн утгыг илэрхийлдэг байна. Түрийвчинд зарааны үс байх ямар вэ? Мөн мөнгөөр өмд цамц хийвэл мөнгө дууддаг гэсэн. Энэ үнэн үү? -Зарааны үс байж болно. Учир нь зарааны үс хулгайгаас сайн хамгаалдаг байна. Зарааны үсийг хэтэвчиндээ хийх нь Орос Фэнг Шүй, Орос арга юм. Харин өмд цамцны хувьд Японы нэгэн үлгэрийн номон дээр хэтэвчиндээ хийсэн болгон нь үрждэг шидэт түрийвчний тухай үлгэрээс сэдэвлэж гаргасан хүмүүсийн яриа юм. Ямар түрийвч хамгийн сайн бэ? – Дуураймал биш, жинхэнэ арьсан түрийвч л хамгийн сайн түрийвч юм. Та бүхэн болж өгвөл олон тасалгаатай, олон нуглардаг хэтэвч битгий аваарай. Хэтэвч нь нэгэн төрлийн мөнгөний урсгалыг өөртөө чиглүүлж өгөх Инь энерги буюу усны энергийг өөртөө шингээж байдаг болохоор олон тасалгаанд энерги төөрөлдөж чухам аль эд баялагийн саванд мөнгийг татаж өгөх баримжаа нь алдагдаж төөрнө гэж үздэг байна Тиймээс цөөхөн тасалгаатай, эмх цэгцтэй, онгойлгоход хялбар, олон нуглардагүй түрийвч сонгоорой. – Хэн нэгний хуучин түрийвч хэрэглэж болохгүй. Учир нь таны орлого таных биш юм шиг байдал үүсэх болно. – Түрийвчэндээ хичнээн хайртай байсан ч гэсэн ойр дотны хүмүүс болон хүмүүсийн зураг хийж болохгүй. Учир нь тэдгээр хүмүүст та тусалж байгаа мэт цаад утгарааа харилцаагаа хөндийрүүлж, үл ойлголцож үүснэ. Мэдээж мөнгө санхүүтэй холбоотой шүү дээ. Маш сайн чанарын өөрийн гэсэн мөнгөр хэтэвч өөртөө худалдаж авах нь бат бөх санхүүгийн эх үүсвэртэй болж, олсон мөнгө чинь юм болно. Тиймээс манайхаан өөрийн дуртай, өөртөө таалагдсан хамгийн сайн түрийвч олж авах нь хамгийн түрүүнд хийх ёстой чухал зүйл чинь шүү. Өөрөө л хэрэглэх юм чинь хичнээн үнэтэй брэндийнх байсан ч гэсэн мөнгө битгий татаарай Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ? – Түрийвч Мөнгө улаан өнгө болон байгалийн гаралтай материалд дуртай байдаг. Иймд та арьсан, улаан түрийвчийг сонгоорой. Түрийвчээ хоосон байлгаж огт болохгүй. Ядаж хэдхэн төгрөг үлдээж хэвших хэрэгтэй. Банкны баримт, НӨАТ-ийн баримт зэргээ мөнгөтэйгээ хамт хадгалж болохгүй. Түрийвчнийхээ тусгай хэсэг эсвэл цүнхнийхээ халаасанд хийж байгаарай. Түрийвчиндээ бохир төлбөрийн баримт, урагдсан цаас хийж болохгүй. Хуучирсан түрийвчээ хаяхын оронд хадгалаарай. Энэ нь их хэмжээний аз авчрахаас гадна, орлогын үүдийг нээдэг. Мөнгөнийхөө толгойг зөв харуулж хийх хэрэгтэй. Та болж өгвөл түрийвчиндээ мөнгөнөөс өөр зүйл хадгалах гэсний хэрэггүй. Түрийвчин дэх мөнгөө бусдад харуулах нь эд баялагаа алдах үндэс болдог.- Гудамж талбай болон сургууль Гудамжинд явж байхад замд тань мөнгө таарвал шууд аваарай. Энэ нь 10 төгрөг, 20 төгрөг байна уу? огт хамаагүй бөгөөд шууд л авах хэрэгтэй. Учир нь хөл доор байгаа мөнгийг орхиж явснаар мөнгөний заяа гомддог аж. Замын уулзвар дээр тогтсон мөнгөнд хүрч болохгүй хэмээдэг. Энэхүү мөнгийг авснаар эрүүл мэндээр хохирч, илүү их мөнгө зарлагадах хэрэг гардаг байна. Зөөгчид цайны мөнгө гар таталгүй өгч байгаарай. Учир нь таны өгсөн мөнгө эргээд гурав дахин үржигдэж ирэх болно.- Гэртээ Хоолны ширээ нь идээ будаа тавьдаг, нэг ёсондоо хүндэтгэлийн бэлэг тэмдэг билээ. Харин үүн дээр суухыг хориглодог бөгөөд өрөнд орно хэмээн үздэг байна.Та гэртээ их хэмжээний мөнгөтэй ирвэл хэдхэн төгрөг авч, хоолны ширээний бүтээлгэн доор хийгээрэй. Ингэснээр мөнгө арвижихийн бэлэгдэл хэмээдэг аж. Мөнгөтэй түрийвчээ хоолны ширээ болон орон дээр тавьж болохгүй. Таны гэрт нэг шүүр байх ёстойг анхаараарай. Эс бөгөөс гарлагын үүд нээгддэг байна. Задгай мөнгийг энд тэнд тарааж, хаяж болохгүй. Үүний оронд мөнгөний гахайнд цуглуулж, түрүүвчиндээ хадгалах хэрэгтэй. Гэртээ хадгалж байгаа мөнгөө тогтмол тоолж, дутсан, өссөн эсэхийг шалгаж байгаарай. Та мөнгө цуглуулж эхлэхээсээ өмнө юунд хэрэглэх гэж байгаа зорилгоо тодорхойлох ёстой. Мөн бороотой өдөр мөнгө хурааж эхлэхэд тохиромжгүй байдаг. Аалз нь их мөнгө, баялагийн бэлэг тэмдэг билээ. Та хаа нэгтээ аалз харвал алахын оронд явах замыг нь чөлөөлж өгөөрэй. Гэртээ шүгэлдэх нь гарлагын үүд хаалгыг нээж, орлогын үүдийг хаадаг байна.Бусдаас талх болон давс гуйж болохгүй. Энэ нь гэрээс тань хамаг баялаг, эд хөрөнгийг тань үлдэн хөөх аюултай. Нар жаргасны дараа хогоо гаргаж асгах нь хөрөнгө мөнгөө гаргаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Мөнгөтэй цүнхээ газар тавьж болохгүй. Энэ нь мөнгөний заяаг хариулдаг гэж үздэг байна. Хутгаа талханд зоолттой орхих нь өрөнд оруулдаг. Үр тариаг гаргаж хаяснаар санхүүгийн асуудалтай тулгарч мэднэ. Цонхоороо хог битгий хаяарай. Энэ нь хамаг мөнгөө гаргаж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Аквариум нь мөнгө дууддаг байна. Гэхдээ аквариумын ус үргэлж цэвэрхэн байх ёстой. – Нийтлэг зүйлс мөнгө гуйж суугаа хүнд хандив өгөхдөө нүд рүү нь харж болохгүй. Цамц, өмд болон куртикний тань халаас урагдсан бол заавал оёорой. Үнэтэй эдлэл зүүснээр мөнгө орж ирдэг. Үсээ өөрөө тайрч болохгүй. Ингэснээр өөрөө мөнгөний эх үүсвэрээ тасалж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Зүүн алга загтнавал мөнгө орж ирнэ, баруун алга загтнавал мөнгө үрэгдэнэ гэж үздэг. Цагдаа эсвэл гал сөнөөгчтэй таарвал мөнгө үрэгдэнэ, жирэмсэн эмэгтэйтэй таарвал мөнгө үржихийн бэлэг тэмдэг болдог. Өөрөөсөө илүү мөнгөтэй хүмүүст атаархах хэрэггүй.

Leave a Reply

Your email address will not be published.