Categories
Чөлөөт

Улмаа: Энэ хэдэн явдалтай хүүхнүүд коронагаас өмнө JCI, fitness, салсад явдаг байсан бол одоо ууланд алхаж, дугуй жийж, твиттерт тайчдаг болж.

Сэтгүүлч Уламбаяр:Энэ хэдэн явдалтай хүүхнүүд коронагаас өмнө JCI, fitness, салсад явдаг байсан бол одоо ууланд алхаж, дугуй жийж, твиттерт тайчдаг болж. Битгий жүжээд байгаарай! Мэдий шүү та нарыг. гэжээ Европт амьдардаг нэгэн Монгол эмэгтэй ийн бичжээ 90 оны ардчилсан хувьсгалаар Монголчууд социалист нэг системийн бодлогоос өөрсдийгөө ардчилал, тэгш эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж яг энэ үг шиг амьдралыг хүссэн. Эцэг эх эмээ өвөөгийн 60 жил зүтгэж улс орноо хөл дээр нь Монгол орны өнцөг булан бүрд жигд эмнэлэг , сургууль, цэцэрлэг, үйлдвэр аж ахуй, хөгжилийг газар ухахгүй, уул усаа хөндөхгүйгээр босгосон бүгдийг орчин үежүүлж илүү чөлөөтэй илүү хөгжилтэй улс болно гэж бид мөрөөдсөн. Гэтэл бидний энэ хүсэл мөрөөдлийг ашиглаж Яг одоо энэ Украйнд болж байгаа үйл явдал, Майдан, өөр улсуудад болсон ӨНГӨТ ХУВЬСГАЛ тэртээ 90 онд биднээр хийлгээд биднийг америк ах нар давхар тонгороод өөрсдийхөө гоё үгээр халхавчилсан боолчлол колончлолд оруулсан эзэлсэн. Монголд 30 жилийн өмнөх Өнгөт хувьсгал түүний үргэлжлэл үр дагаварыг туулж байж өөрсдийхөө байгаа байдлыг дүгнэх цэгнэх байтал өөр орнуудыг харж шүүх нь гунигтай. Өнөөдөр 90 онд эрх чөлөөгөө олоогүй бол чи ингээд гадаадад байхгүй энэ чинь л тэр өнгөт хувьсгалийн ач гэж хэлдэг л дээ. Гэхдээ бид эх орноосоо өөрсдөө ч мэдээгүй мөнгө олж амьдралаа босгохын тулд дүрвэсэн байсан. Яг ингээд Украйн шиг дайн болоогүй ч лангуу нь давснаас өөр бараагүй, эдийн засаг системийн хувьд бүрэн нурсан юу ч үгүй үнэндээ эцэг эхийхээ босгосоны үлдэгдэл, хэдэн малыхаа буянаар л өлсөөгүй тийм л нөхцөлд улс орон байж бид дүрвэсэн. Тэр үед дүрвэж байна гэдгээ ч ойлгоогүй. Гадаад гарч мөнгө олж ирээд монголдоо сайхан амьдарна л гэж бодсон. Тэр үед одоогийх шиг өөр улс оронд амьдарна үлдэнэ дүрвэнэ гэсэн ойлголт нэг ч байгаагүй. Яг л усны урсгал үер шиг л бүгд тал тал тийшээ амьдрал мөнгө хайж урссан.Дүрвэсэн нь багадаа 20 иод жил зарим нь 25 аас дээш жил болжээ. Хүний газар зүтгэсээр байгаад ард нь гарч хувь заяа бас тэндээ эргэлдэж хоёр талд амьдрахаас өөр аргагүйд хүрэв. Тэр үед , саяханыг хүртэл дайн гараагүй ч , гарсан юм шиг үйлдвэр аж ахуйгаа өөрсдөө өөрсдийн гараар сүйрүүлж сүйтгэж төмөрт тушаасан, түүхий эдэнд хэдхэн мөнгөөр өгсөн үлдсэн балгас, өнгө алдсөн хэдэн байшингууд яг л дайн болсон юм шиг л байсан ш дээ бүгд мэднэ. Эцэг эхийхээ үлдээсэнийг бидний гараар устгуулаад үлдсэнийг хэдхэн хүмүүс хувьчлал нэрээр хуваагаад авчихсан тэр их улс орны хөрөнгийг юу ч үгүй хоосруулаад албаар үрэн таран хийлгэсэн. Яг л дайнд сүйдсэн юм шиг хов хоосон болгосон. Одоо бүгд, эцэг эхийн үлдээсэн үйлдвэрийн үлдэгдэлээр ам.иа зогоож газар нутгаа бүгдийг ухаж зарж торгоож байна. Хүн бүр өрийн боолчлол дөнгөтэй хэзээ ч өндийхгүй хэзээ ч дуусахгүй. Цэцэрлэгийн хүүхдүүд 3-6 настангууд хоол, хэрэглээний ( хэрвээ сугалаагаар хамрагдаж чадвал) 6-18 настангууд сургуулийн хүүхдүүд ном , сургалтын төлбөрийн, 18-25 оюутны төлбөр , 25-60 настангууд ажлын, байрны машины, албан хаагчид цалингийн, 60-80 настангууд тэтгэвэрийн, ихэнх нь лизингийн, засгийн газар бондын өр, айхтар нөгөө баячуул, баялаг бүтээгчид гээд нэрлээд байгаанууд бас бөөн гадаад банк долларын өр. Ү.хсэн хойноо ч өвлөгдөх өр. Үхсэн хойноо ч өрнөөс гарахгүй. Өр тавихгүйгээр хөдөлмөр хөлсөөрөө амьдрах боломжгүй . Өр тавь эсвэл турж ү.х гудамжинд гар гэсэн хоёр сонголттой. Үр хүүхдээ бодоод өрийн дөнгөнд орчихоор ү.хэн ү.хтэлээ өөр юм бодох сөгөөгүй толгой гудайстай юун улс орон энэ сарын өр хүүгээ яаж хийх вэ гэсэн бодлоос хэтрэхгүй ихэнх нь.Өргүй ширхэг хүн байна уу. Өрийн өр хүүний хүү бүх хүн бүх гэр бүх газар салбарт эдийн засгийн колончлол. Тэд нэг банкний мөнгөний урсгалаа хаалаа гэвэл бид дуусаа. Хууль бол бидний нийгмийн харилцааг зохицуулах бичиг дүрэм. Гэхдээ хууль яг эрх тэгш зөв шудрага үйлчилж байна уу. Монголчууд 30 хан жилийн өмнө хүн а.лсан гэмт хэрэг гарахад ее базарваань гээд ихэд гайхаж жигшиж тэр үзэгдэл, эсвэл ямар нэгэн хүнд гэмт хэрэг ховор гарч тийм зүйлийг хүлээн авах сэтгэл зүй байхгүй байсан. Одоо бид адгийн гэмт хэргийг жигшиж гайхах нь битгий хэл байдаг л юм шиг хүлээн авч бүүр урд урдныхтай жишин ярьдаг болж. Шүүх бол нийгмийн хими цэвэрлэгээ . Ажиллахгүй бол яахав хир буртагандаа баригдана, ялзарна , доройтоно. Хуулийг хэн санаачилж хэрэгжүүлдэг вэ? Тэр хүмүүсийг Еөк, сайдууд хэн удирдаж хэн зөвлөдөг вэ? Тэд яагаад ард түмнийг сонсдоггүй хийдэггүй вэ? Тэдний колончлол биднийг ийм л байлгахыг хүсдэг учраас Тэр нь амжилттай байгаа. Яагаад өөрчлөнө яагаад хууль үйлчилнэ гэж.
Ардчилал эрх чөлөө нэрэн доор ард түмэнд 4 жилд нэгхэн удаа л төр засгаа өөрчлөх шанс өгдөг дүр үзүүлдэг.Та бидэнд 4 жилд ганцхан өдөр л ганцхан удаа сонгох гэдэг нэртэй боломж олгодог.Тэр нь өөрөө бас бөөн луйвар, тэр ганц боломж ганц шансыг нь луйвардах, өөрчлөх, сонгуульд явуулахгүй байх, гээд бас бүхэл бүтэн бодлого төсөв үйл ажилгаатай. Засаг нь өөрөө бодлоготой төсөвтэй луйвраа хийдэг. Ганц өдөр өнгөрөхөд дахиад л 4 жил юу ч болж байсан яаж ч чадахгүй .Хий хуцалдахаас өөр аргагүй үлдсэн цагт нь өрөндөө баригдаад дарамтандаа ороод сэтгэл зүйгээ засах гэж хэдэн пиав эргүүлээд л дөрөв дөрвөн, еөк бол 6 зургаан жилээр явахад чиний миний чадалтай дуугардаг нас дуусаад хулхи нь буугаад ирнэ. Ардчилал сонгох сонгогдох эрхийг өгсөн гэдэгч үнэн төрх үйл ажилгаа ямарыг бүгд мэднэ. Мэдлэг бол хүч ч боловсрол бол бидний ирээдүй хөгжил. Бид боловсрол хэр үр өгөөжтэй хэрэглээтэй хэрэгцээтэй байна тэр хэрээр хөгжинө цэвэршинэ. Гэтэл эдийн засгийн колончлолоо дагаад боловсрол, хэл, түүхийн колончлол хамт явагддаг.Саяхан нэг залуу солонгост зүтгэж 3 хүүхдээ сайн боловсролтой болгохыг хичээдэг гэж ярьж байсан. Эцэг эхийн хувьд хүүхдээ сургуульд дутагдах гачигдах юмгүй байлгах үүрэгтэй ч яг бидний хүүхдүүдэд ерөнхий боловсрол юу зааж сургаж , монгол улсын ирээдүйд хэрэглэгдэх шаардагдах, монгол хүүхэд монгол хүн болгох ямар суурь тавьж өгч байна гээд боддоо. Яагаад их сургууль төгссөн ажилгүйчүүд ихсэв?? Сурсан хүүхдүүд , төлбөр төлсөн эцэг эхийн буруу биш шдээ. Бодлогоор??? Сошиалаар нэг номын гажиг, их шаардлагагүй хүнд хүнд хичээл даалгавар , тэгсэн мөртлөө хамгийн чухал хэл, хэлний дүрмийн хэрүүлээр хөгшин залуугаараа буруу бичиг дүрмээрээ хоёр хуваагдсан. Аль зөв аль буруу мэдэхгүй. Уран зохиол Түүхийн хичээлийн цаг маш болгож хассан. Нодлин өвөр монголд бичиг соёлын геноцид хийлээ гээд өмөөрөөд босч байсан. Гэтэл бичиг соёлын геноцидыг хэдийн монголд хийгээд хэрэгжүүлээд явж байгааг хардаггүй! Хятад монгол хэлийг 3 юман дээр хорьсон. Бичиг, уран зохиол, түүх гурав дээр. Хятадууд зүгээр 3 хичээл сонгох уу?? Гэтэл яг энэ гурван хичээл аль 20-30 жилийн өмнөөс монголд хориод хэрэлдүүлээд бусниулаад нэр зүүх төдий явааг мэдэхгүй байгаад байдаг. Мэдээж бүр хорьж чадахгүй гэхдээ үйлчилгээ хүрээ хүртээмж маш бага нэр зүүх төдий 7 хоногт 1-2 цаг. Ингээд бид нөгөө түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин луугаа адил болж байгаа юм . Бид хүүхдүүдээ зөв зүйтэй хүмүүжүүлж байгаа мөртлөө яагаад энэ сүүлийн үеийн хүүхдүүд зэрлэгшээдд атаршаад байна гэхээр энэ юм.Боловсролын колончлол. Бидэнд нэг азтай тал нь бид социалзмыг хальт үзсэн хүмүүс. Энэ юу гэхээр харьцуулах юмтай гэсэн үг. Одоо ч харьцуулсан бид ингэж сурдаг ингэж ханддаг байсан гэтэл одоо гэсэн харьцуулалтууд тасардаггүй. Харин бидний хүүхдүүдэд залууст харьцуулах юмгүй болохоор ийм л байсан харин хэдэн жилийн өмнөхийг бодвол сайжраад байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Украйн яг адилхан байсан байгаа. Энд Украйн эрх чөлөөний төлөө оросын дарангуйлал дарамтнаас гарах гээд байгаа юм ер байхгүй. АНУ НАТО гийн тэлэлт явагдаж Орос хаалган дээр ирсэн аюултайгаа тэмцэж байна. Америкийн тусламжаар, тусламжтай эрх чөлөө гэж яг юу юм????? Бидэнд Эрх чөлөө, Ардчилал гэдэг юм ирсэн үү?? Байна уу??? Эдийн засаг мөнгө, хууль , шүүх , боловсрол, түүхээ , АНУ НАТО ОУВСан гэх мэтэд а.лдчихсан, сонгууль нэртэй дөрвөн жилд ганцхан өдөр ганц л удаагийн шанстай бидэнд яг ямар байдалд байна? Бид гадагшаа сурч явж байгаагаа эрх чөлөө гэж ойлгоод байгаа гэтэл одоо цагт африкийн хамгийн ядуу улс , амазоны ширэнгийх ч л явж байгаа Европт эрх чөлөө ардчилал гэж байдаг уу???Байдаггүй . Энд тойрог давж хэн ч илүү хөдөлгөөн хийж илүү үг дуугардаггүй. Дуу гаргадаггүй. Бүгд ядуу буурай гэх орныг компаниудаа оруулж сордог гэдгийг, ажиллах хямд хүч гэж гоё нэрлэсэн хэдхэн евроны цалинтай боолчлол хүүхнүүд хувцасыг нь оёдог гэж мэднэ. Бүгд тусламж нэрээр ахуйн хэрэггүй хогнуудаа африк руу ачуулж тэнд овоолдог гэдгийг мэднэ. Гэхдээ эд нар өөрсдийн тухтай амьдралын төлөө юу ч дуугардаггүй дуугарлаа ч маш цөөн. Хэн ч энд илүү хөдөлгөөн хийдэггүй. Бүгдийг мэдээлэл банк санхүүгээр барьчихсан. Нэг л жижиг зүйл хийгээгүй төлөөгүй эсвэл дуугарвал хормын төдийд цагдаа ирж асуудлыг шийднэ гэдгийг бүгд мэднэ. Энд эрх чөлөө үнэхээр байна уу гэвэл үгүй шүү.Бид Монгол улс чононы амнаас гараад барын аманд орсон гэдгээ мэдэж байгаа. Бид энэ барын амнаас африк шиг хэзээ ч гарч чадахгүй юу эсвэл орос хятадын бодлогын хаялганд гарч чадах уу л гэдэг байна. Тэр болтол харин газар нутаг , хэл соёл, түүх ёс заншил, гээд монголоо гэсэн үнэт зүйлсээ алдчихгүй юмсаан. Энэ л бидний дархлаа зуурах үлдэх , тавихгүй живэхгүй алдахгүй байх олс. Энэ олсноо алдвал бүүр хурдан дуусна. Олсоо зуураад тэндээсээ суралцаад сэрээд өөрсдөө ухаарч сэхээрч зоригжиж нэгдэх чухал. Өөрсдөө ухаарч нэгдэж зоригловол цаг ирэхийг хүлээхгүйгээр өөрчилж болно. Тэгж чадахгүй бол цаг нь эргэх иртэл олсоо тавих хэрэггүй шүү илүү зуур.. Украйн азтай улс юм гэж бодоод байгаа. Оросуудын хажууд , оросууд харин чөлөөлөх гээд байхад америкт тархиа угаалгасан нь буцаж ноцоод байна. Барын өмнөөс орос баавгай архирч байна. Чоно бол талдаа л байсан нь дээр. Давж улиад яахав.Харин бид аль хэдийн барын аманд явж байгаагаа л ухаарцгаая. Заавал дайн хийх шаардлаггүйгээр биднийг аль хэдийн эзлээд өөрсдийн сансанаар хүссэнээр байгааг та бид өдөр болгон өөр дээрээ мэдэж байгаа биз дээ. Москвад ханиахад монголд найтаадаг гэдэг билүү ? Одоо АНУ нэг утасдахад бид команд авсан гөлөг шиг яаж үхэн хатан биелүүлж гүйдэг билээ. Ялгаагүй тогтолцоо шдээ! Эндээс яаж эх оронтойгоо золиос багатай салах вэ л гэж маргалдая ухаанаа уралдуулья гарц хайя. Бүх салбараар дөнгөлчихсөн, барьцаа улам чангаруулаад байгаа болохоор бид ч өөрсдөө гарах өдий байхаа.Бүх улс төр хүний сэтгэл зүй дээр тулгуурладаг. Хамхуул шиг байхаа болье. Хаашаа салхи гарна тийшээ хийсэж Сэвж гүйгээд эрх чөлөө ардчилал гэж орилохгүйгээр алдаагаа ухаарах, хаана ямар янзтай байгаагаа л бодох хэрэгтэй байна Орос хятадын дунд байгаадаа л баярлая. #copy 2022.03,01

Leave a Reply

Your email address will not be published.