Categories
Чөлөөт

УЛСЫН ХАРЦАГА Н.ЗОЛБОО ЦАГДААГИЙНХАА ТҮҮХТ ОЙД ТҮРҮҮЛЛЭЭ.

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 101 жил, дотоодын цэрэг үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Г.Алтангэрэл тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдав. Түрүү бөхөөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их Богд” дэвжээ, Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хорооны бөх, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо тодорч, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Од” групп, ДЦ-805 дугаар анги, “Этолан” ХХК-ийн бөх, улсын харцага Нямаагийн Батзаяа үзүүрлэв. Их шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр нар шалгарлаа.

Leave a Reply

Your email address will not be published.