Categories
Чөлөөт

Цоодолын Хулан Оросын ард түмэнд захидал илгээжээ

Яруу найрагч Ц.Хулан Оросын ард түмэнд захидал илгээсэн талаар Оросын хэвлэлд гарсан байна. Телеканал 360, Андрей Васильев, Полина Созыкина Монголын яруу найрагч Цоодолын Хулан өөрийн найз Надя болон Оросын бүх ард түмэнд хандан, нээлттэй захидал илгээжээ. Бид яагаад захидал илгээх болсон талаар нь түүнтэй ярилцсан юм. Захидалдаа яруу найрагч бүсгүй Оросыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хоёр орныг олон зуун жилийн түүх холбодог гэж мэдэгдсэн байна. Ц.Хулан эрт үе, фашистуудын эсрэг мөр зэрэгцэн тулалдаж байсан XX зууны үйл явдлуудыг эргэн дурсчээ. Орос хэлний талаар олон нийтийн сүлжээнд таагүй зүйлүүд бичсэнийг хараад тэрээр үзэл бодлоо илэрхийлж, неофашизмтай тэмцэж байгаа Оросыг дэмждэг хүмүүс Монголд байгааг харуулахыг зорьсон байна. “Орос хэл миний хувьд төрөлх хэл биш ч би багадаа Зөвлөлтийн багш нараар хичээл заалгасан. Тэд надад төдийгүй миний үеийнхэнд бүгдэд нь хичээл заасан. Би манай хоёр улс хөрш төдийгүй, нөхөрлөж байсан үеийн хүн. Орос хэл бол коммунистуудын хэл гэж хэн нэг нь бичсэнийг хараад би захидал бичихээр шийдсэн юм” Ц.Хулан Ц.Хулан захиагаа бүх насны хүмүүст зориулснаа онцоллоо. Нас ахисан хойноо ч болж байгаа үйл явдлын түүхэн утгыг ойлгохгүй хүн байдаг бол хэчнээн залуу ч чухал үйл явдлыг ойлгодог байж болно. Тэрээр залуу үе Дэлхийн хоёрдугаар дайны талаар бага мэддэгт эгдүүцдэг. Гэхдээ дэлхий ертөнц дахин фашизмтай нүүр тулж байгаа одоо үед хүмүүс санаж, мэддэг байх ёстойг дурдсан байна. Ард түмний ой ухаан шинэлэг байх ёстой. Шинэ жимс мэт муудаагүй байх хэрэгтэй гэжээ.Монголын төвийг сахисан бодлого Хэдийгээр одоогийн геополитикийн нөхцөл байдалд Монгол улс албан ёсоор төвийг сахисан бодлого баримталж байгаа ч олон улсын тавцанд бодлогоо өөрчилж болно гэж яруу найрагч бүсгүй үзэж байна. “ОХУ фашизмтай тэмцэж байхад Монгол Улс чимээгүй байж болохгүй. Улс төрчид Оросоос харилцаагаа таслахыг Монголын жирийн ард иргэд хэзээ ч зөвшөөрөхгүй. Олон улстөрчдөд ёс суртахууны зарчим байхгүй ч монголчуудад бол байгаа. Нохой шиг юм өгсөн хүнийг даган гүйдэг улстөрчид бий. Гаднын улстөрийнхний гар хөл болж, нохой мэт гүйж болохгүй” Ц.Хулан Одоогийн залуу үе Барууны нэвтрүүлэг гардаг телевиз үзсээр байгаад зомби болсон. Тэд орос хэл, урлаг, уламжлалыг нь мэдэхгүй. Барууны орнууд 30 жилийн дотор Монголын сурах бичигт нөлөөгөө оруулж, Монголд чухал үйл явдлуудыг нь хасаж орхисон. Гадаад бодлого Монголын ард түмний амьдралын бүх салбарт нөлөөлсөн гэж тэрээр ярилаа. Худал амлалт Монгол Улс эдийн засгийн хямралд ороод байна. Үндэсний аж үйлдвэрээ алдаж, байгалийн баялгаа хөрш орнууддаа хямд үнээр өгдөг болсон. Үйлдвэр, завод эвдэрч сүйдэн, Хятадаас 90 хувийн хамааралтай боллоо.Монгол улс 30 жилийн өмнө Барууны орнуудыг дагах чиг баримталж, Орос тэргүүтэй олон оронтой харилцаагаа тасалсан. Монгол улсад эрх чөлөө, тэгш байдал, монголчуудад хувийн өмч, машин, гарааш, газар амлан, дэлхийн бүх оронтой эрх тэгш байна гэж хэлж байлаа. Эцэст нь Монгол Улс маш их өртэй хоцорсон гэж Ц.Хулан хэллээ. Монгол улс маш их баялагтай ч эзэд нь монголчууд биш гэнэ. Барууны хүүхэлдэй Монгол, Украины ижил нэг тал байгаа нь Зеленскийн засгийн газар болон Монголын улстөрчид адилхан Барууны орнуудыг дагаж байна. “Хэр их зээл авна төдий чинээ бид хүний эрхэнд орно, тэр чинээгээрээ чимээгүй суудаг болно. Энэ байдал нь маш их хохирол дагуулж байгааг ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл бид Орос шиг олон үнэнч найзаа алдаж байна” Ц.Хулан Ц.Хулан Украинд явуулж байгаа ОХУ-ын тусгай ажиллагааг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр Энэтхэг зэрэг орныг хэрхэн колончилж байсан түүхийг сануулаад жирийн ард түмэн геополитикийн асуудлыг ойлгохгүй, учир шалтгаан бүрийг мэдэхгүй гэж тайлбарласан юм. “Оросыг ил тод дэмжлээ гээд Монголд ад үзэгдэхээс би айхгүй байна. Хүмүүс ирээдүйд юу болохыг ойлгож, мэдэх ёстой. Одоо чимээгүй, далд хавчлага явагдаж байна. Улс төрчид бүх уламжлал, өвөө худалдаж орхисон болохоор ард түмэн, ардын үг, сургаалийг тоодоггүй” Ц.ХуланХүмүүсийн нүүр маскны ард нуугдсан, гэхдээ дотор нь бухимдал үүсдэг, муу ёрын цаг үед бид амьдарч байна. Гэхдээ энэ бол бидний зүрх сэтгэл дотроо алдаж байгаа зүйлтэй харьцуулахад юу ч биш.  Орос хэлээр ярьдаг болохоор нь л оросуудыг үзэн ядаж болохгүй гэж эцэст нь тэр нэмж хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published.