Categories
Чөлөөт

Насны зөрүүтэй хосуудын хайрын түүх

Спортын хамгийн дуулиантай басхүү одтой хосуудын нэг. 2006 онд олны танил эрхмүүдээс хайр дурлалын романсаараа хамгийн дуулиантай байсан нь О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар хоёр. Шүхэрчин аавыгаа дагаж явсаар буудлагын спортод уруу татагдсан О.Гүндэгмаа дасгалжуулагч Х.Ундралбаттайгаа 10-аад жил хамт амьдарсан бөгөөд харамсалтай нь үрийн зулай үнэрлээгүй. Ямартаа ч тэр хоёрын хамтын амьдралыг спортын хүрээнийхэн хожоо харсан, тооцоотой амьдрал байсан гэж дүгнэх нь элбэг. Анх өөрөөсөө үе мултарсан дасгалжуулагчтайгаа хамт амьдрахаар шийдэхэд О.Гүндэгмаагийн ээж нь “Нялх охины толгойг эргүүлж гүйж байгаад суулаа” хэмээн ихэд дургүйцэж байсан гэдэг. Энэ бүхнийг үл хайхран О.Гүндэгмаа ноён Х.Ундралбаттай суусан нь спортын амжилтаа бодсоных байсан гэж үзэх хүмүүс олон. Юутай ч спортынхны шинэ жил, баяр ёслолыг үе мултарсан дасгалжуулагч, шавь эхнэр нөхөр хоёр олон жил чимж явсан нь үнэн юм.Олимпийн одгүй гэгддэг О.Гүндэгмаа Афины олимпоос медальгүй ирснийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө амжилтгүй явснаа нөхөр Х.Ундралбаттайгаа холбон тайлбарлаж, энэ үеэс хамтын амьдралынх нь зам салах нь тодорхой болсон. Үргэлж л тулга тойрсон хэрүүл уруултай, дээр нь нөхрийнхөө нь янаг амрагийн явдлуудаас залхсан О.Гүндэгмаа нэг л өдөр Х.Цагаанбаатартай болзож, ил далд явж эхэлсэн. Энэ бүхэнд бухимдсан Х.Ундралбат Х.Цагаанбаатартай эр хүний ёсоор ярьж, эхнэрээ эргүүлж авах төлөвлөгөөтэй очиход Х.Цагаанбаатар “Би танай эхнэрийг зөвхөн тамирчных нь хувьд биш эмэгтэй хүнийх нь хувьд хайрладаг. Бид хоёр суумаар байна” гэж түс тас хэлсэн нь түүнийг хэлэх үггүй болгож, энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэсэн гэдэг.Х.Цагаанбаатар 1982 оных. Шүлэг найраг тэрэлчихдэг, бас уяртал уран уншдаг, сэтгэлийн хөдөлгөөнтэй Дохагийн олимпоор “бал сар”-аа тэмдэглэж, хайр дурлалаа зарлан тунхагласан хоёр хос маань “Бөртэ чоно”-д ижилхэн үндэсний хувцсаар гоёж, хослон алхсан нь олны харааг булааж бас ч үгүй гайхашруулж байсан цаг эртнийх.

Leave a Reply

Your email address will not be published.