Categories
Чөлөөт

ОХУ-с Хятадуудыг Монголд шунаж байгааг эсэргүүцэж, тодорхой арга хэмжээ авч эхэллээ

ОХУ МОНГОЛ УЛСАД #ХЯТАДЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИУЛАХГҮЙН ТУЛД АРГА ХЭМЖЭЭ АВНА ГЭЖ МЭДЭГДЛЭЭ… Сүүлийн үед Хятад ядуу буурай орнуудад зээл өгч дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж байгаад өрийн занганд оруулж, тухайн улсын газар нутагт эзэн суудаг, цэргийн баазаа байгуулдаг болоод байгаа. Хятадын өрийн занга Монголыг ч тойрохгүй байна. Хятадууд Монголын гол мөрнүүд дээр олон зуун сая доллараар УЦС бариулна гэж байгаа.Манай хэд ч яахав ойлгомжтой. Монгол улс өөрөө дулааны цахилгаан станц барьж болох байтал эрх баригчид нь авлигад автаж, халамжийн мөнгө, хэрэггүй хөшөө, цементэн байшин барилга гэх юманд хэдэн ч цахилгаан станц барих мөнгө цацав даа. Хятадууд тэдний идэж уудаг шуналыг сайн ашиглаж байна. Тэд ч ~ хятадын мөнгөний өмнө сөхөрч, юу ч хийхээс буцахгүй болсон. Гэтэл ~ ОХУ-ын Засгийн газар хятад Монголд шунаж байгааг эсэргүүцэж, тодорхой арга хэмжээ авч эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга. В.В.Абрамченко Монголд айлчлахдаа Байгал нуурт цутгадаг гол мөрөн дээр усан цахилгаан станц барихыг эсэргүүцэж, энэ асуудлаар арга хэмжээ авна гэсэн байна. Тэрээр ~ “Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барих нь ОХУ-ын хувьд маш эмзэг. Бид ~ Байгал нуурын эмзэг экосистемийг хадгалах асуудлаар ирэх жил Казань хотноо ЮНЕСКО-ийн төлөөлөгчдийг оролцуулсан хурал зохион байгуулахаар бэлтгэж байна” – гэж хэлжээ. Энэ мэдээ ~ хятадуудыг ихээр бухимдуулсан тухай мэдээлэл байна. Эх сурвалж: Хөх толбот Монгол.

Leave a Reply

Your email address will not be published.