Categories
Чөлөөт

ЭХНЭРТЭЙ ХҮНД БИТГИЙ ДУРЛА

Эхнэртэй хүнд битгий дурла Энгэрээ хумь, өөрийгөө нуу Адал явдал гэж битгий сониучирх Амьдрал нураах гуниг зовлон шүү Зуурдхан шүү дээ үүрд биш гэж Зүрх сэтгэлээ битгий хуур Жаргалын чинь үнэ цэнэ ямар байсныг Зовох цагтаа л чи хожимдож ойлгоно Хариуцлагатай нэг нь чамд дурласан ч Ханиа л сонгоно, чи л шархална Хайртай гэж уйлан дуулсан ч Хэзээ ч ирэхгүй, хүлээх ч хэрэггүй Хөнгөн нэг нь хүслээ дийлэхгүй Хайртай гээд чамайг сонгосон ч Хүний амьдрал булаасан гэм чинь Хэзээ ч чамаас салахгүй Хуулийн ч өмнө, бурханы ч өмнө Хэрэгтэн шүү дээ, хатуухан хэлэхэд Цаасан дээр л чамайг я.л.лаагүй болохоос Цаг нь болоход заавал шүүгдэнэ Эхнэртэй хүний зугаа бол Эгэл амьдралын хачир нь болж Дутуу амьдралых нь нөхөөс хийхээ Дурлал гэж битгий эндүүрээрэй Шүтэн бишрэгчээ нэгээр нэмэх гэж Шунах хэрэггүй ээ эхнэртэй хүнд Эмэгтэй хүн хана хэрэм шиг байвал Эр хүн давах гэж хү.члэхгүйБусдын нулимсан дээр боссон амьдрал Баяр хөөртэй удаан үргэлжлэхгүй Харуусал гэмшил зүрхийг чинь өвтгөж Хэзээ ч чамайг жаргахыг зөвшөөрөхгүй Ааваа нэхэх үрсийнх нь уйлаан Амьдралын туршид чихэнд чинь хадна Ханиа булаалгасан бүсгүйн нулимс Хувь заяанд чинь үерлэн бууна Янагийн галд бие чинь шатсан ч Яаж ч байсан нүглийг тэвч ээ Бусдын жаргалыг булаагаагүйн чинь төлөө Бурхан чамайг шагнах л болно !!! /сору/

Leave a Reply

Your email address will not be published.