Categories
Чөлөөт

Б.Цэцэг: Ерөнхий сайд юу хийгээд явнаа наад уулзалт чинь бүр дур гутааж байна шүү‼️АЛАЛЦАНА ШҮҮ ДУРАКУУДАА‼️

Арбидол эмийг эмийн жагсаалтаас хассан гэнэ үү? Юу солиороод байгаа юм бэ! Ковидын үед уу гэж ЭМЯ чинь зөвлөө биз дээ! Эмийн жагсаалтаас хассанаа хэлэхгүй тендер зарлаж 9 тэрбумын татан авалт хийсэн гэнэ үү? Тэрийгээ одоо устгана ч гэнэ үү!!!! Юу гээд элийрч балайраад байгаа юм бэ та нар доромжлож төсвийн хөрөнгөөр тоглож дуусах болоогүй юу? Иргэдийн эрүүл мэнд зүгээр улстөрчидийн мөнгө олох арга юмуу???? Б.Жаргалсайхан: Улс даяар ар.хидан сог.туурч, ажил хийх хүн алга Төрийн ордонд болж буй, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан, MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал гэх мэт томоохон ААН-үүдийн төлөөлөл оролцож байна. Мөн бүх сайд нар уулзалтад оролцогчдын асуултад хариулж байна. “Буян” компанийн Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийлэв: -Улс орон даяар ар.хидан сог.туурч байна. Ажил хийх хүн алга. Ар.хины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч сог.туу хүмүүс. Уулын аман дахь амралтын газруудаар дүүрэн сог.туу хүмүүс байна. Төр засаг үүнд анхаараач ээ. 800 жилийн өмнө Монголчууд бид тарваган тахлаас амжилттай гарсан туршлага бий. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй.Дараагийн асуудал – Улсын төсөв бол нэг тогоо. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна. Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Эндээс түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг. Үүнийг хо.риглох хэрэгтэй. Гашуунсухайтад нарийн хоолойгоор бараа гарч байна. Энэ боомтод чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний гаргалт өссөнгүй. ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Гэхдээ би энэ яамны сайд болох гээгүй юм шүү.Япон Улстай бид анхыхаа чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь бидэнд алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машинууд байна. Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг. Яагаад Япончууд манай улсад шинэ технологи нэвтрүүлсэнгүй вэ, шинэ үйлдвэр барьсангүй. Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвараа эргүүлж авдаг болъё. Манайх шиг татваргүй улс алга. Жорлондоо орох гэж шахуу машин барьж байна. Ордныг тойроод битүү приус. Хаашаа ч явах гэхээр явж болдоггүй, ажил хийж болохгүй байна. Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо гэв. Зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Уулзалтыг ЕТГ-ын дарга Я.Содбаатар хаах юм.

Leave a Reply

Your email address will not be published.