Categories
Чөлөөт

АЙЛ ГЭРТ ГАЙ ЗОВЛОН, ЯДУУРАЛ АВЧИРДАГ 10 ЭД ЗҮЙЛ… Хадгалаад аваарай

1.Хаалганы урдаас толь харуулж байрлуулах Та гэрийнхээ хаалганы өөдөөс толь харуулж байрлуулж болохгүй. Ингэснээр хаалгаар гэрийн тань хамаг сайн сайхан энерги урсан гарах сөрөг талтай төдийгүй айл гэрт хэрүүл маргаан үүсгэнэ гэж үздэг байна. Та толийг гэрийнхээ хаана байрлуулж болохгүй тухай мэдээллийг. 2.Хогоо гаргаж хаяхгүй байх Таны хэрэглэхээ больсон ч хадгалсаар байдаг, хэнд ч хэрэггүй зүйлсийг “хог” гэж нэрлэнэ. Харин үүнийг гэртээ хадгалсаар байх нь сөрөг энергийг дуудаж, хүнийг тухайн газарт нь хөдөлгөхгүй гацааж орхидог гэмтэй. Өмсөхөө больсон хувцас Гэрт тань өнгө үзэмж нэмдэггүй, хэрэг болдоггүй дурсгалын зүйлс Хуучирч муудсан сав суулга Эдгээр зүйлс гэрт тань байвал бүгдийг нь гаргаж хаяад, гэрээ цэвэрлээрэй. Одоо харин таны гэрт өнгө орж, орлогын үүд хаалга ч нээгдэнэ. Бохир заваан, дүүрэн хогтой айлын энерги сөрөг болон хувирч, аз жаргал гээчийг амтлах хувьгүй болгодог гэдгийг хэзээ ч бүү мартаарай.3.Гэртээ ү.хсэн, хатсан цэцэг байлгах Гэрт ү.хэж, гандсан цэцэг байх нь хэрүүл тэмцэл, өвчин эмгэгийг авчирдаг хэмээн үздэг. Та цэцгээ тогтмол усалж, арчилж байгаарай. Ингэснээр агаарыг цэвэршүүлж, гэрийн өнгө төрхийг чимэхээс гадна эерэг энергийг хуримтлуулах болно. 4.Хурц өнцөг Хэрэв танай гэрт хурц булан өнцөг байгаа бол, үүнээс салахыг хичээгээрэй. Учир нь тэрхүү хурц өнцгүүд нь гэрт сөрөг энергийг дуудаж, ажил үйлс бүтэхгүй болгох аюултай. Тиймээс хурц өнцөгнөөс татгалзан, хааж ямар нэгэн зүйл тавих эсвэл анхнаасаа булангаа дугуйгаар хийх хэрэгтэй аж. 5.Угаалгын өрөө бохир байх Айл бүрийн угаалгын өрөө хамгийн цэвэрхэн байх ёстой. Тогтмол угааж цэвэрлэж, угаалгын өрөөний хаалгаа хааж байх хэрэгтэй бөгөөд энэ нь гэрийг тухтай, эерэг энергитэй байхад туслана. Хэрэв та гэрийн тэжээмэл амьтантай бол, түүнийг тусгай газарт байлгаж, аль болох цэвэрхэн байлгахыг хичээгээрэй. Гэрээс тань амьтны ялгадас, шээс үнэртэж, шалаар нэг үс тарсан байх нь гэрийг бүхэлд нь муу муухай энергиэр бүрхэж, ажил үйлс бүтэхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг байна.6.Цонхоо тогтмол нээж, агаар оруулдаггүй Өдөр тутамдаа цонхоо онгойлгож, цэвэр агаар оруулан, энергиэ шинэчилж байх шаардлагатай. Энэ нь гэрт шинэхэн агаарыг оруулах төдийгүй хүн бүхэнд эрч хүчийг бэлэглэх аж. Тиймээс марталгүй цонхоо нээж байх хэрэгтэй бөгөөд болж өгвөл том цонхтой байр худалдаж аваарай. 7.Хувийн орон зай гэж байхгүй Та зөвхөн өөртөө зориулан гэрийнхээ аль нэг хэсэгт зай гаргаж, тохижуулаарай. Энэ нь цонхтой ойр, гэрэл тусдаг газар байвал сайн. Та тухайн ширээгээ өөрт хэрэгцээтэй бүхнээр хүрээлүүлж, тохижуулах бөгөөд тэнд суумагц эрч хүч, эерэг энергийг мэдэрдэг байх ёстой. Тус ширээнд суумагц ажил бүтэж, мөнгөний асуудлууд шийдэгдэж, шинэ санаа төрөн гарах болно. 8.Гэртээ зай гаргахгүй байх Боломжтой бол гэртээ бага зэрэг зай гаргаж, хэт их тавилга өрөх гэсний хэрэггүй. Зай ихтэй, цэвэрхэн айлд эерэг энерги хуримтлагдаж, аз жаргал, баяр хөөрийг дууддаг байна. 9.Байр худалдаж авахдаа эргэн тойрныг анзаардаггүй Та байр, байшин худалдаж авахаасаа өмнө байршил, орчныг нь сайтар ажиглах хэрэгтэй. Байр тань цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур гэхчлэн зөв энергитэй, баяр хөөр цалгисан газартай ойр байрлаж байвал сайн. Харин эмнэлэг, цагдаагийн газар, цэнгээний газраас аль болох хол байрлалтай байрыг сонгох хэрэгтэй. Таны гэрийн ойролцоо байгаа үйлчилгээний байгууллагын энерги хүртэл гэрт шингэдэг гэдгийг бүү мартаарай. 10.Хагарсан эд зүйлсээ хадгалах Ямар ч тохиолдолд гэртээ хагарч, эвдэрсэн эд зүйлсийг байлгаж болохгүй. Энэ нь муу муухай бүхнийг дуудаж байдаг тул анхааралтай байж, ямар нэгэн зүйл хагарч, эвдэрвэл тэр дор нь гаргаж хаях эсвэл засч, янзлах хэрэгтэй. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.