Categories
Чөлөөт

Б.ЖАРГАЛСАЙХАН: ХӨДЛӨДӨГГҮЙ ТӨМӨР ЗАМААС ТӨРСӨН ХӨДӨЛМӨРИЙН БААТРУУД ЦОЛОО УГААЖ БАЙНА…

Төмөр зам барина гэж улсын хэдэн их наяд төгрөгөөр гараа угаав даа. Барьж байгуулсан гээд баахан нөхдүүд Хөдөлмөрийн баатар цол зүүцгээв. Ингэж ч Хөдөлмөрийн баатар болдоггүй байх аа. Хоёр жил гаруй ажилласан нэр зүүгээд Стандарт бус (Оросууд хуримын генерал гэдэг шиг) Хөдөлмөрийн баатар цол хүртсэн нөхдүүд өнөөдөр цол тэмдэгээ угааж бөх барилдуулж морь уралдуулна гэнэ. Хөдөлмөрийн баатар цолоос гадна тэрбумтнууд болжээ. Харин нөгөө их бүтээн байгуулалт ашиглалтад орсон уу. Хамгийн инээдтэй .нь туршилтын 50 вагон явуулаад халтирсан бүтээн байгуулалт зун лав явахгүй нь бололтой. Борооны усанд сүйдээд засварын ажил ихтэй байгаа сурагтай. Уг нь төмөр замаа ашиглалтад оруулаад ачаа тээврээ явуулаад Хөдөлмөрийн баатар цолоо зүүх хэрэгтэй байсан бус уу. Төмөр зам дээр жонхуу хутгасан Х.Баттулгын хэрэг цагдаа дээр сэргэсэн бөгөөд төрүүлсэн баатруудаа чирээд Эх могойтох вий дээ… Шатахууны үнэ өссөнөөр бусад хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад хадгалагдахаар байна. Шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж болзошгүй байна. Дэлхий нийтийг хамарсан чипний хомсдолын улмаас автомашины үйлдвэрлэл буурч Япон улсын үйлдвэрлэл зогсонг болж хуучин тээврийн хэрэгслүүдийн үнэ болон экспорт өсч тээврийн хэрэгслийн үнэ цаашид буурахгүй үзүүлэлттэй байна. ОХУ, Украин Улсын дайнаас шалтгаалан үүссэн эрчим хүч, зарим нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний гаалийн татварын үнэ нэмэгдэж, газрын тос, хийн хомсдол европын холбооны орнуудад нүүрлэж байна. Тухайлбал Европын холбооны орнууд ОХУ-аас авах хий, газрын тос, нүүрсний нийлүүлэлтээ тасалсанаас үүдэн эрчим хүчний үнэ огцом нэмэгдэж иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Цаашид дайны нөхцөл байдал удаан үргэлжилвэл Украин болон Европын холбооны орнуудад эдийн засаг, эрчим хүчний хямралыг бий болгож болзошгүй нөхцөл байдалтай байна. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнээс 25 нэр төрлийн барааны үнэ тогтвортой, 11 нэр төрлийн барааны үнэ өссөн байна. Дизель түлшний үнэ нэмэгдсэнтэй холбоотой худалдаа, тээвэрийн үнэ нэмэгдэх гол үндэслэл болж байна. ТОКИО. /NHK/. Дэлхий нийтийг хамарч буй чипний хомсдолын улмаас автомашины үйлдвэрлэл буурч байгаа нь Японд хуучин автомашины үнэ өсөхөд нөлөөлж байна. Тодруулбал, Японд хуучин автомашины арилжааны дундаж үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Дэлхий даяар чип хомсдож, Шанхай хотод коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоосон нь өнгөрсөн сард автомашин үйлдвэрлэлийн салбарт хүнд цохилт болсон байна. Шинжээчдийн хэлснээр, шинэ автомашины нийлүүлэлт хилийн чанадад ч мөн адил хойшлох болоод байгаа бөгөөд улмаар Японоос хуучин автомашин импортлох эрэлт өндөр хэвээр байна. Мөн тэрбээр зарим хуучин автомашины чанар шинэтэйгээ ойролцоо байдгийг онцлоод, хуучин автомашины үнэ тодорхойгүй хугацаанд өндөр байна гэж урьдчилан таамаглажээ. СӨҮЛ. /Xinhua/. БНСУ-ын “Samsung Electronics” компанийн энэ оны хоёрдугаар улирлын орлого түүхэндээ хоёрдугаарт бичигдэх хэмжээнд бичигдэх хэмжээнд хүрсэн талаар тус компани өнөөдөр мэдээлжээ. Тодруулбал, энэ оны 4-6 дугаар сарын орлого нь 77 их наяд вон буюу 59.3 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос 20.9 хувиар өссөн үзүүлэлт болох юм. Мөн “Samsung” компанийн үйл ажиллагааны ашиг энэ оны хоёрдугаар улиралд 14 их наяд вон буюу 10.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.4 хувиар өссөн үзүүлэлт болж байна. “Samsung” бизнесийн нэгж тус бүрийн цэвэр ашиг болон орлоготой холбоотой нарийн дэлгэрэнгүй мэдээллийг хөндлөнгийн аудит болон бусад зөвшөөрөл гарсны дараа энэ сарын сүүлээр танилцуулна. ВАШИНГТОН. /Zaobao/. АНУ-ын зүгээс Иранд газрын тос, химийн бүтээгдэхүүн тээвэрлэх, борлуулахад тусалдаг Ираны газрын тосны худалдааны сүлжээнд хориг арга хэмжээ авч байгаа талаар тус улсын Сангийн яам лхагва гарагт зарлав. АНУ-ын Сангийн дэд сайд Брайн Нелсон мэдэгдэл хийхдээ, “АНУ Ираны цөмийн асуудлаар тохиролцоонд хүрэхээр Иран улстай хэлэлцээ хийж байгаа ч үүний зэрэгцээ тус улсын газрын тос, газрын тосны химийн бүтээгдэхүүн борлуулахын эсрэг хориг арга хэмжээ авсаар байх болно” гэжээ. Журмын дагуу хоригт орсон аж ахуйн нэгжүүдийн АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, АНУ-ын иргэд тэдэнтэй худалдаа хийх эрхгүй болох юм. АНУ-ын Төрийн департмент мөн өдөр Ираны газрын тос, газрын тосны химийн бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдсан хэрэгт холбогдсон 15 хувь хүн, аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ. ШИНЭ ДЕЛИ./Reuters/. Энэтхэг улс улаан буудайн гурилын экспортын бодлогодоо өөрчлөлт оруулж байгаа талаар тус улсын Засгийн газар пүрэв гарагт мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, улаан буудайн гурилын бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд экспортлохын тулд өмнө нь заавал зөвшөөрөл авах шаардлагатай болсон байна. Дэлхийн улаан буудайн хоёр дахь том үйлдвэрлэгч болох Энэтхэг улс нь халууны улмаас үйлдвэрлэл буурсны улмаас 5 дугаар сарын дундуур улаан буудайн экспортод хориг тавьсан бөгөөд дотоодод улаан буудайн үнэ дээд амжилт тогтоожээ. Тус улс ийнхүү хориг тавьсны дараа хөрш орнуудын улаан буудайн гурилын эрэлт нэмэгдсэн байна. Энэтхэгийн Засгийн газрын мэдээлснээр, улаан буудайн гурилын экспортын хязгаарлалт энэ сарын 12-ны өдрөөс хэрэгжиж эхлэх аж. Дотоод нөхцөл байдал: Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2022 оны 07-р сарын 08-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 25 нэрийн барааны үнэ тогтвортой, 11 нэрийн барааны үнэ өссөн судалгаа гарсан. Тухайлбал сүү, манжин, байцаа, өндөг ОХУ, махны төрлөөс хонины ястай мах, хонины цул мах, адууны ястай мах, ямааны ястай махны үнэ тогтвортой үзүүлэлттэй, харин монгол төмс, лууван, сонгино, алтан тариа дээд гурил, үхрийн ястай мах, үхрийн цул мах, элсэн чихэр, ургамал болон цөцгийн тос, Дизель түлш, АИ-95 бинзен тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд төмс 4000-4500, лууван байцаа 3500-4000, үхрийн мах 17 мянгад хүрч өссөн байна. Хүнсний ногооны үнэ нэмэгдсэнээс гадна мах ховордож байгааг худалдаачид хэлж байна. Үнэ өсөхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар муудсаар байгааг худалдаа наймаа эрхлэгчид онцолж байна. Валютын ханш: Монгол банкны 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ханшаар Америк доллар 3,147 төгрөг буюу өмнөх 7 хоногоос 10 төгрөгөөр өссөн, Юань 469.48 төгрөг буюу өмнөх 7 хоногоос 2.08 төгрөгөөр өссөн, Рубль 51.58 төгрөг буюу өмнөх 7 хоногоос 7.60 төгрөгөөр буурсан ханштай байна. Найман шарга захын валютын ханшны мэдээ: Америк доллар 3,170 төгрөг буюу өмнөх 7 хоногоос 22 төгрөгөөр өссөн, Юань 474 төгрөг буюу өмнөх 7 хоногоос 2 төгрөгөөр өссөн, Рубль 52.0 төгрөг буюу өмнөх 7 хоногоос 0.5 төгрөгөөр буурсан ханштай байна. Монгол банкны мэдээллээр гадаад валютын нөөц энэ оны 06 дугаар сарын байдлаар 3097.2 сая ам доллар байна. /Монгол банкнаас гадаад валютын нөөцийг олон нийтэд 1 сарын хоцрогдолтой зарладаг болно/ Шатахууны нөөц: Улсын хэмжээнд энэ сарын 04-ны өдрийн байдлаар нийт 141,805 тонн шатахууны нөөцтэй буюу хэвийн байна. Үүнээс:  А-80 бензин 9,452 тонн /57 хоног/  АИ-92 бензин 51,358 тонн /39 хоног/  АИ-95 бензин 5,115 тонн /38 хоног/  ДТ 74,034 тонн /27 хоног Улаанбаатар хотын хэмжээнд нийт 63,189 тонн шатахууны үлдэгдэлтэй байна  А-80 бензин 1,950 тонн /УУХҮЯ-наас тодорхойлоогүй/  АИ-92 бензин 27,531 тонн /29 хоног/  АИ-95 бензин 3,467 тонн /47 хоног/  ДТ 28,564 тонн /26 хоног/

Leave a Reply

Your email address will not be published.