Categories
Чөлөөт

Дөлгөөн: Төвшөөгийн өмнөх эхнэр болон 2 ихэр хүүхдүүдийн талаар ийн ярьжээ

Positive Mongolia Төвшөө, Дөлгөөн нар дахин амьдрал зохиож аз жаргалтай амьдарч байгаа гэр бүл юм. Дөлгөөний өмнөх нөхөр дахин гэрлэсэн Мөнхүүш хүүтэйгээ уулзаж тэд эв найртайгаар хүүхдээ өсгөж, эцэг эхийн үүргээ гүйцэтэгэдэг. Харин Төвшөөгийн өмнөх эхнэр болоод хүүхдүүдийн талаар ямар нэгэн мэдээлэл хийдэггүй байсан. Дөлгөөний ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨ подкастад орохдоо ярьсанаар бол Төвшөөгийн өмнөх эхнэр Америк улсад аж төрдөг бөгөөд дахин гэрлэсэн гэнэ. Тэд дундаасаа хоёр ихэр охидтой бөгөөд Төвшөө охидтойгоо уулзахыг хүсдэг эхнэр нь зөвшөөрөлгүй уулзуулдаггүй гэнэ. Төвшөө Дөлгөөн нар шведэд амьдарч ажиллаж байхдаа Дагина хэмээх хөөрхөн охинтой болсон ба одоогоор Монгол эх орондоо аж төрж байна.Positive Mongolians төслийг санаачлагч гэдгээр нь олон залуусын эчнээ таних Э.Дөлгөөн хоёр хүүхдийн ээж. Тэрээр анхны амьдралаа хүүгээ 20 настайдаа төрүүлсэн бөгөөд хүүгийнхээ аавтай удаан хамт амьдраагүй. Швэд явахаасаа өмнө одоогийн нөхөр Д.Түвшинбаяртай танилцаж үерхэснээ нуудаггүй. Э.Дөлгөөн эх орондоо ирсэн даруйдаа хүүгээ өөр дээрээ авч өсгөсөн гэнэ. Дөлгөөн: Би 1-р ангидаа маш тааруу сурдаг байлаа. Гол зүйл нь даалгавар хийлгэх хүн байсангүй. Миний үед нийгэм ороо бусгаа болж ээж аав минь ажлынхаа хажуугаар биднийг тэжээх мөнгөтэй залгахын тулд янз янзын л наймаа хийж байсан үе таарсан. Дээрээс нь аав маань хүндээр өвдөж, байнгын эмнэлэгт хэвтэх болсоор эгч нар өөрсдөө хичээл, гэрийн ажилд дарагдаад завгүй. Ганц өдрийн эмчилгээний төлбөр нь их өндөр байсан тул ээж гэрт бараг үзэгдэхгүй ажиллана. Энэ байдлаар нилээд хэдэн жил үргэлжилсээр, нэг мэдэхэд би бүүр дундаас доогуур сурдаг сурагч амьдралдаа дасчихсан байлаа. Удалгүй аав өөд болсноор бидний амьдрал 13-р хорооллоос Дарь Эхрүү нүүж огцом хэцүүдсэн юм.Ээж маань юун бидэнд анхаарал тавих манатай. Сэтгэлийн зовлон, мөнгө төгрөгний зовлон, бидний ирээдүйг бодох зовлон гээд царай зүс алдчихсан ажлаасаа гэртээ ядраад ирдэг байлаа. Өдөр хоногоо арай гэж хоолтой ундтай болгох гэж ээж минь хийхгүй ажилгүй. Тэглээ ч 4 охидын зардал их сургууль гэдэг тун хүнд. Тиймээс ээж минь 4 охидоо их дээд сургуульд оруулахаар намайг 7-р ангид байхад гадаад орныг зорьсон юм. Ингээд миний амьдрал ээжгүй аавгүй өөрөө толгой мэдэж өсөх тавиланд оров. Багш нар үргэлж загнана. Эгч нарыгаа хар чи! Чам шиг байгаагүй гэж ирээд л загнаж гарна. Би хичээгээд суугаад ч ер дээрдэхгүй. Би чинь хар багаасаа л биеэ дааж л дээ хөөрхий. Эгч минь гэр бүл хүүхдээсээ жоохон илүү гарсан цагтаа надад анхаарал тавина. Бусдаар бол би том толгойлж бүгдийг өөрөө шийддэг болов.Ямар сайндаа л үсэглэлийн баяраар надад ноогдох үсэг олдохгүй ТАСЛАЛ тэмдэг болж байхгүй юу! Би гэж зөнгөр тэнэмэл хүүхэд гадаа байнга тоглоостой. Граш дээгүүр доогуур үсэрч харайж, сайртсан хар гараараа газар ухаж бөглөө цуглуулсан шиг өдрийг өнгөрөөдөг байв. Өглөө гараад, орой цонхоор ээж эгч орилох дуунаар л орно уу гэхээс ордоггүй халтар охин байлаа. Үүний дараа хэрэндээ л чармайсаар 6 билүү 7-р ангидаа анх удаа физикийн олимпиадад орж байв. Тэрэндээ итгэж өгөхгүй баярлаад л. Хичээл хийх урам ороод л чухам аа чухам. Гэсэн ч хүний үг сонсдоггүй зөрүүдийн зөрүүд нэгэн болж хувирав. Өөрөө л бүгдийг хийх гэдэг. Хүн надад зааж тушаахыг тэвчдэггүй сул талтай нэгэн боллоо. Өөрөө бүгдийг бие дааж шийдээд сурчихсан болохоор бусдын зааварчилгааг хэр барагтаа авдаггүй зөрүүд Дөлгөөн. Үүгээрээ их ч буруутгагдаж ч явлаа. Зөвдөж ч явлаа. Цаг хугацаа урсаад ээж болж эмзэг уян болж арай дээрдсэн ч, уг суурь нь л хүнээр заалгах тун дургүй хэвээр байв… 10 жилдээ онц сурсан байсан бол гэж өөрийгөө байнга буруутгадаг байсан маань олон зүйлээс хойш татдаг байлаа. За одоо харин арай өөрөө…. Би нь өөрийнхөө уг суурийг ойлгож тунгааж учир жанцангаа мэддэг болжээ.Яагаад би ийм өөр юм бэ энэ гэр дотроо?? Учраа тунгаачихаар, арга нь олддог шиг би өөрийгөө бас ойлгоод өөрийгөө өөрчлөх гээд хичээдэг боллоо. Кккк Энэ бол миний туулсан амьдрал. Үүнийг маань ойлгоод хань минь заримдаа намайг тэвчдэг байх. Яг л над шиг хүн бүрт өөр өөр түүхүүд, туулсан зам мөр байдаг гэдгийг бодолцоод, бусдыг яаран дүгнэлгүй яагаад энэ хүн бусдаас өөр юм бол гэдгийг бодож байх хэрэгтэй юм билээ. Зөвхөн зан ааш ч бус эд эрхтэн харагдах байдал хүртэл ямар нэг түүхэнд холбогдоостой. Хөгжлийн эсвэл хөдөлгөөний бэрхшээлтэй нэгэн, хурц ааштай нэгэн гээд бусдаас өөр хүн бүрт л түүх бий. Тиймээс бие биеэ өөр гэдгийг нь хүлээн зөвшөөрч хүндэлж харьцаж байгаарай. Тэгэх тусам нь эмтэрсэн зүрх нээгдэж танд онгойдог юм шүү МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.