Categories
Чөлөөт

20 настай Н.Учрал гишүүн эхнэртэйгээ хамт Англи улсад суралцаж байжээ.

Цахим орчинд 20 насны зургаараа давалгаал байна. УИХ-ын гишүүн Н.Учралын гэргий бас өөрийн зураагаараа давалгаанд нэгджээ. Тэр “Миний 20 нас халаас хоосон ч хүсэл тэмүүллээр бялхаж байсан үе маань байлаа.
Эх хэлээрээ бус гадаад хэл хэл дээр хичээл сонсож төрөлх хэлтэй оюутан залуусаас нэг шат ард байгаа юм шиг мэдрэмжиндээ хөтлөгдөн тэр л мэдрэмж намайг илүү хурцалж, өөрийгөө шахах, сорих, хичээж зүтгэх ташуур болж байлаа.
Цаг хугацааг үр ашигтай зарцуулахын үнэ цэнийг ухамсарлаж академик мэдлэгт суралцахуйн хажуугаар оюутны үйлчилгээний төвд ажиллаж интерншип буюу үйлдвэрлэлийн дадлагаа ч давхар амжуулж шат дэвшин маркетингийн албандаа мэргэжилтэнээр томилогдон Лондон дахь салбарт тэтгэлэг хүртэхийн үндсийг тавьсан эргэлтийн жил байлаа. Хамгийн сонирхолтой бас завшаантай нь гэвэл Монголд сургуулиа танилцуулах өдөрлөг зохион байгуулж насны ханиа сургуульдаа мөн өөртөө элсүүлсэн 20 насаа яахан мартах вэ. Миний 20 нас эрчтэй, галтай, цогтой дүүрэн жаргалтай өнгөрсөн.” хэмээн постложээ. Сайхан гэр бүлд эрүүл энхийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published.