Япон улс дахь нэгэн музей хүүхдийн гээсэн тоглоомыг 30 жил хадгалжээ

Soranews24 -д мэдээлснээр Чидо музей нь Наран улсын Цуруоке хотод байдаг. Тус музей нь Мейжигийн эрин үеийн барууны нөлөө тусгал туссан эд өлгийн үзмэрүүдээрээ алдартай. Бусад музейн адил үзэгчдийн хаясан, гээсэн мартсан эд зүйлсийг хадгалж буцаан өгдөг тасагтай. Тасгийн хамгийн өндөр настай эд зүйл нь энэхүү Дональд Дак тоглоомон нугас юм.

Энэ тоглоомыг одоогоос 30 жилийн өмнө музей үзэж байсан хүүхэд хаясан гэнэ. 1988 онд музейн авто зогсоолын дэргэдээс олдсон энэхүү тоглоомыг эцэг эхийн хамт ирсэн нэгэн хүүхэд гээсэн гэж таамагладаг.

Тоглоомыг олдсон цагаас нь эхлэн хаясан эд зүйлийг хадгалах тасагт хадгалж хэзээ нэгэн цагт эзэн нь том болсон ч гэсэн ирж авна хэмээн хүлээсээр 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тоглоомыг угааж арчиж олдсон байдлаар нь байлгах тал дээр анхаарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *