Цуунд сармис дарах арга🧄🧄🧄🧄🧄 1. Эхлээд 1кг сармисыг цэвэрхэн арилгаад 2-3удаа цэвэр усаар зайлж угаан усыг хатаана. 2 Сармис даршлах шилээ угааж ариутгаад сайтар хатаана. Шилээ бүрэн хатахаар саримсаа шилэнд хийж бэлдэнэ. 3. Цууны соусаа бэлдэхдээ – Сои соус (Soy Sauce) – 3 аяга – Ус – 3 аяга – Алимны цуу -2 аяга – Элсэн чихэр -2 аяга
(200мл -ийн цаасан аягаар тооцов). Саван дээрх бэлдмэлээ хийгээд сайтар буцалгаад, үүссэн хөөсийг шүүж хаяад уурыг нь дарагдтал бага зэрэг хөргөөд шилэнд хийсэн сармисан дээрээ юүлнэ. Сармис цууны соусанд бүрэн далдлагдсан байхаар хэмжээг тааруулна. Битүү таглаад хөргөгчинд 7хонуулсаны дараа цууны соусыг дахин нэг удаа буцалгаж хөргөөд дахиад сармисан дээрээ хийнэ. Ингэж соусыг дахин нэг удаа буцалгаж хийхийн учир нь сармисыг муудуулахгүй удаан хэрэглэх ач холбогдолтой юм. Дарсан сармисыг хөргөгчинд хадгалж бага багаар хоолондоо хэрэглэнэ. Цуунд дарсан сармисыг чанасан болон шарсан махан хоолтой хэрэглэвэл илүү тохиромжтой. Сармисыг эрүүл мэндэд сайн гэдгийг бүгд сайтар мэддэг тул энд дурдах нь илүүдэх биз ээ. Ханиад томууны улирал ирж буй тул хүнсэндээ сармис түлхүү хэрэглээрэй. Нэмж хэлэхэд бөөрөнхий сонгиныг арилгаад сайтар угааж цэвэрлээд 8хувааж хэрчин шилэнд хийж сармис дарахтай нэгэн адил дээрх аргаар дарж хэрэглэж болдог. Бөөрөнхий сонгино нь цусыг цэвэршүүлдэг сайн талтай тул хүнсэндээ байнга хэрэглэж байгаарай. #copy
Categories
Цуунд сармис дарах арга Ханиад томууны улирал урьтаж дараад бэлтгээрэй. Эрүүл мэндэд маш тустай шүү
