Хятадууд Монголын махны салбарт онцгой анхаарч хөршдөө “дэмжлэг үзүүлэх” нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалаар тодорхой болов. Ван И өчигдөр Монголын Гадаад хэргийн сайдтай хамтарсан мэдэгдэл хийхдээ мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байгуулах төслүүдийг аль болох эрт хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн гэж мэдэгджээ (Эх сурвалж: https://tovch.mn/n/1ah5). БНХАУ Монголд сайхан дэмжлэг үзүүлж, махны үйлдвэрүүд нэмж байгуулахаар болсон амжилттай айлчлал боллоо. ХҮҮХДИЙН ДААХИЙГ ХЭРХЭН ЗӨВ ҮРГЭЭХ ВЭ? -Эмэгтэй хүүхдийг тэгш насанд нь буюу 2, 4 настайд, эрэгтэй хүүхдийг сондгой буюу 3, 5 настайд арга билгийн үүднээс сөөлжүүлж авдаг. Хүүхдийн сэвлэг үргээх сайн өдрийг сонгохдоо тухайн жилийн билгийн тооллын өдрийг хардаг. Тухайлбал, шинийн 3, 4, 8, 10, 11, 13, 14, 15, 19, 22, 23, 27 зэрэг өдрүүдэд үргээвэл сайн. Мөн ивээл сард нь авах ёс бий. Ивээл сард нь тохируулах боломжгүй бол авахад тохиромжтой сарынхаа сэвлэг үргээх сайн өдрүүдийг харж, оддын тохиол, барилдлага болоод шүтэн барилдахуйг нь зөв байх талаас нь маш анхаарч өдөр, цагаа сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь тэр өдөр хүүхдэдээ ерөөл буянаа хайрлах нь чухал. Хүүхдийн сэвлэгийг үргээхдээ Дашзэвэг, Найман гэгээн, Нансаананжид зэрэг номыг заавал уншуулсан байх ёстой. Дашзэвэг, Найман гэгээн бол Бурхан багшийн айлдсан ном. Хүмүүний үс авах, үргээх зан үйлд Дашзэвэг найман гэгээн номыг уншуулбал хамаг өлзий бусын зүйл бүгд өлзий хутгийн мөн чанарт бий болж, муу харшлах нөхцөлүүд үүгээр засагддаг учиртай. Нансаананжид нь даахь үргээх жил, сар хугацааны хувьд ямар нэгэн алдаа мадаг байвал түүнийг нь засаж өгдөг. Тиймээс сэвлэг үргээхээс өмнө эдгээр номыг уншуулчхаад рашааныг нь хүүхдэдээ амсуулж, толгойд нь хүргээд, шанааны үснээс нь эхлэн ивээл жилтэй хүнээр гар хүргэж хөндүүлдэг. Монголчууд хүүхдийн толгойд шууд мэс хүргэхээсээ өмнө модон хутгаар домнодог. Үсийг нь авч дууссаны дараа Дашзэвэг, Найман гэгээн номынхоо рашаанаар толгойг нь угаагаад л болно доо. Эх сурвалж: “Уламжлалт анагаах ухаан” номоос /Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдорж/
Categories
ВАН И МОНГОЛД МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮД БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭВ
