Цахим орчинд 20 насны зургаар давалгаалах аян өрнөж байна. Олны танил эрхэмүүд 20 насны зургаа оруулсаныг уншигч таньд толилуулж байна.
За хайрт хонгор охидууд минь дараах бичвэрийг уншаад нэгийг бодоод, 2-ыг тунгаагаарай. !!! Өдрийн мэнд ээ хөөрхнүүд минь. Сүүлийн үед голцуу л хэцүү хэцүү пост уншдаг боллоо. Нас нь бага залуу охид дандаа л ганц бие ээжүүд. Яана даа яана охид минь. Битгий яар л даа. Үерхэж болно оо, найзалж сексдэж болно, бага залуу ч гэсэн болно. Хамтран амьдар, хэдэн жил болоод үз, хэмлэ, мэр, ачааны хүндийг үүрүүлээд үз, согт, согтоо, шогт, нүдээд үз, урдаас чинь гар далайх нь уу, тэврээд тайтгаруулах нь уу хар. Орчин үед яаж л бол яаж л жирэмснээс хамгаалдаг болчихоод байхад өөртөө хайртай байгаач дээ, чи өөрийгөө л хайрлахгүй бол чамайг, чиний эрүүл мэндийг хэн ч бодохгүй, энэ үнэн шүү. Яагаад ингэтлээ хүүхдэд яардаг юм бэ? Яагаад гэмгүй тэднийг зовоож, өнчин өрөөсөн тал өсгөнө вэ? Ганц хүүхдийг хаанаа л бол хаанаа, юугаар ч дутаахгүй өсгөчихнө гэж ээжүүд маань боддог. Тэгнээ өсгөчихнө, харин элэг бүтэн сэтгэл зүрх, элэг бүтэн сэтгэхүй, элэг бүтэн амьдрал гэдэг шаааааал өөр зүйл байдаг шүү. Дэндүү чухал юм шүү дээ, хүүхдийн амьдралд. За тэгээд болсон болоогүй ахиад нэг хүнтэй орооцолдоно. Орооцолдохгүй байж чадахгүй, манай хүүхнүүд. Өчнөөн удаан ганцаараа явлаа, хүүхдэд маань сайн хандаж байгаа, залуу хүн хүнээр дуталгүй яахав, би өөрөө дасчихсан, амьдралд маань нэмэр болоод байдаг. Гэх мэтээр нөгөөдүүлээ өмөөрчихнөө. Эхэндээ сайхан байснаа нөгөөдүүл нь жаахан байгаад ирэхээр зэс нь цухуйна, зангаа гаргана. Ингээд нэгэнт орооцолдчихсон хүн чинь ахиад салж нийлэхээс төвөгшөөнө, амьтан ах дүүсээс, найз нөхдөөсөө нэрэлхэнэ ичнэ, тэгээд гүрийчдэг. Эцэст нь даамжирсаар тартагтаа тулдаг. За тиймгүй амьдрал ч байгаа. Тийм бишүүд амьдраад байгаа учраас бичиж байгаа шүү. Одоо больцгоо л доо. Бага залуу охид минь сур, хөгж, өөрийгөө л хөгжүүл. Заавал дээд боловсролтой гоё сайхан бол гэх гээгүй шүү. Хар бор ажлаар ч хүн хөгжиж чадваржиж болдог. Бага багаар ч гэсэн мөнгө хураа, хадгаламж үүсгэ, өөртөө хайртай бай, битгий яар. Чадвал, болвол удам судрыг нь судла, эр хүн 13 мэхтэй бол эм хүн 17 мэхтэй байх ёстой. Хатан ухаан гэдэг зүйлийг л суралц даа. Эр хүнийг халамжилж, хөөргөж, магтаж, ачааг нь үүрүүлж, хатуухан хэлэхэд уяа, угаадас хоёрыг нь чи л тааруулж, зөв тохируулж чадвал болоод явчихна. Тэгээд байхад ухамсарлахгүй тэнэгүүдийг хая л даа, хаяхын тулд дундаасаа яарч үр хүүхэд гаргаагүй байх хэрэгтэй, эхлээд таньчих, шалгачих, тэгээд дараа нь хүүхдийг нь тээж төрүүлэх үү яах уу гэдгээ шийд. Хүүхдээ тээж төрүүлсэн хойноо амьдрах уу, яах уу гэдгээ шийдээд байх юм аа. Авах гээхийн ухаанаар хандаарай. Өөрийгөө хайрла.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
“Олны танил эрхмүүд хорьж болдоггүй 20 насандаа”
