Categories
Чөлөөт

Удахгүй тохиох шинийн 15-нд ямар засал хийлгэж, буян үйлдвэл зохистой вэ?

ХАНИЙН ДАЛЛАГЫГ ШИНИЙН 8,15-НД АВДАГ Бар, луу, морь жилтэй эмэгтэй хүүхдийн 13, 16, 18 насанд нь ханийн даллага авахуулах хэрэгтэй/ Хань ижлээ зөв сонгох талаар бурханы шашинд хүртэл номлосон байдаг. Зурхайн ухаанд бэрийн зурхай гэж байдаг бөгөөд түүнд ханийн тэнгэр, үрийн заяаны талаар дэлгэрэнгүй номлосон байдаг. 12 жилийг зургаа, зургаан жилээр нь эр, эм гэж хуваадаг. Хулгана, бар, луу, морь, бич, нохой гэсэн сондгой жилүүдийг эр жил гэнэ. Харин үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилийг тэгш жил буюу эм жил гэдэг. Эмэгтэй хүн сондгой буюу эр жилд төрсөн бол ханийн даллагыг бага наснаас буюу 13, 16, 18 насандаа авахуулах хэрэгтэй. Тэр дундаа бар, морь, луу жилтэй охид илүүтэй анхааран засал ном хийлгэх нь чухал. Ханийн даллагыг хүрээ хийдүүд Гэнцэнбэлцэгийн даллага нэрээр айлддаг. Харин Төвөд нэрийг нь Гэцэнпил хэмээдэг. Ханийн даллага нь насны ханийг урин дуудах зан үйлийн уншлага юм. Шинийн 15 : Аюуш бурхны заларсан Өдөр . Эл өдөр аливаа хийсэн буян сая болон үрждэг ба найман аюул буюу арслан , араатан амьтад , гал , луу , хулгай , аянга , ус , махчины аюулд өртөхгүй гэдэг. Мөн шинийн 15-ны билэгт сайн өдөр 108 зул өргөж буня үйлдвээс түм бум үрждэг. ЧИНЖҮҮТЭЙ МАХАН ХУУРГА: Орц Үхрийн мах 170-190 гр, Чинжүү 2-3 ширхэг, Сонгино 1 ширхэг, Сармис 3 хумс Давс 1/2 цайны халбага, 1 цайны халбага = Шингэн- 5мл, Хуурай – 5гр, Элсэн чихэр, 1 цайны халбага 1 цайны халбага = Шингэн- 5мл, Хуурай – 5гр Ургамлын тос 2-3 хоолны халбага 1 хоолны халбага = Шингэн – 15мл, Хуурай – 15гр Цагаан будааны цуу 3 хоолны халбага 1 хоолны халбага = Шингэн – 15мл, Хуурай – 15гр сой соус БӨӨРӨНХИЙ МАХТАЙ ШПАГЕТТИ : Энэ хоолны хамгийн чухал орц нь мэдээж шпагетти. Тиймээс сайн шпагетти хэрэглэхээс гадна, заавал давстай, буцалж буй усанд хийж чанана. Усны хэмжээ шпагеттээс 4 дахин их байна. Шпагеттийг хэт их болговол нялцгар болж, хоол тэр чигтээ амтгүй болох тул 6 минут буцалгасны дараа амсаж үзээрэй. Ингээд жоохон зажлууртай байхад нь усыг шүүнэ. Яагаад гэвэл шпагетти халуунаараа байхдаа зөөлөрнө. Шпагеттийг хүйтэн усанд битгий сойгоорой. Халуунаараа байхдаа соусыг сайн шингээдэг. (Порц: 6) Тайлбар: х.х – хоолны халбага 15мл ц.х – цайны халбага 5 мл Орц:* Шпагетт – 500 гр * Үхрийн мах – 500 гр * Сармис – 2 хумс * Өндөг – 1 ш * Талхны үүрмэг – ½ аяга * Пармезан бяслаг – ¼ аяга * Давс, перц – өөрийн амтаар * Ворстер соус – 2 ц.х (сонголтоор) Соус: * Ургамлын тос – 1 х.х * Сонгино – 1 ш Сармис – 2 хумс * Улаан лоолийн соус – 300 гр * Улаан лооль – 1 аяга * Хуурай базилик – 1 ц.х * Улаан перц – ½ ц.х (сонголтоор) Хийх заавар: 1. Үхрийн мах, сармис, өндөг, талхны үүрмэг, бяслаг, давс, перц, ворстер соусаа хольж, (ойролцоогоор 3 см диаметртэй) бөөрөнхий махаа бэлдэнэ. 2. Хайруулын тавганд ургамлын тосоо халааж, бөөрөнхий махаа дунд зэргийн галаар 8 миунт шарж, болгоно. 3. Болсон махаа түр тавган дээр гаргана. Мах шарсан тосондоо сонгино, сармисаа шаргал болтол нь хуурна. Улаан лоолийн соус, улаан лооль, хуурай базилик, улаан перцээ (сонголтоор) нэмж, зөөлөн галаар буцалгана. Буцалсны дараагаар бөөрөнхий махаа нэмж, соусандаа дэвтээнэ. 4. Соус зөөлөн буцалж байх хооронд, буцалсан давстай усанд шпаггетигээ чанаж болгоно. 6 минут буцалгаад, амсаж үзээрэй. Хэт их болгохгүй, бага зэрэг зажлууртай байхад нь усыг шүүнэ. 5. Болсон шпагеттийг таваглаад, дээрээс нь соустай бөөрөнхий махаа тавьж, хүсвэл пармезан бяслагаар чимэглээд, амтархан зооглоорой. ЖЭЮҮГБУГИМ: Орц: * Гахайн мах- 600 гр * Сонгино- 1 ширхэг * Лууван- 1 ширхэг * Амтат чинжүү- 2 ширхэг * Гүчүжан- 2 халбага * Нунтаг халуун чинжүү- 1 халбага * Сармис- 2 хумс * Гүнжидийн тос- 2 халбага * Гүнжидийн үр- 2 халбага * Элсэн чихэр- 1 халбага * Ус- 100 гр * “Bibigo soybean paste”- 3 халбага * Цуу- 1 халбага Хийх арга: Гүчүжан, нунтаг халуун чинжүү, нухсан сармис, гүнжидийн тос, элсэн чихэр, цуу зэргээ сайтар холиод үүндээ нимгэн хэрчсэн гахайн махаа хийж, базах юм. Махаа хайруулын тавгнадаа хуурч, хэрчсэн сонгино, лууван, чинжүү зэрэгтэй хольж сайтар хуурах бөгөөд үүндээ 100 гр ус нэмж буцалгана. Хамгийн сүүлд “Bibigo soybean paste”-ээс 3 халбагийг хийж, амт оруулах байна. ТАКТУРИТАН Орц: * Тахианы мөч, гуя- 450 гр * Нунтаг цагаан гаа- 1 халбага * Ус- 1.5 аяга * Соё соус- 3 халбага * Элсэн чихэр- 1 халбага * Солонгос халуун чинжүү- 1 халбага * Гүчүжан- 1 халбага * Гүнжидийн тос- 2 халбага * Сармис- 1 хумс * Төмс- 3 ширхэг * Лууван- 1 ширхэг * Сонгино- 1 ширхэг * Давс- тал халбага * Хар перец- 1/4 халбага * Ногоон сонгино- 3 ширхэг * Гүнжидийн үр- 1 халбага Хийх арга: 1.5 аяга усандаа соё соус, элсэн чихэр, халуун чинжүү, гүчүжан, гүнжидийн тос, хэрчсэн сармис зэргээ хийн сайтар хутгаад үүндээ тахианы мөч, гуянууд болон хэрчсэн төмс, луувангаа хийж, сайтар базаад 30-60 минут амраана. Харин товлосон цаг болмогц сонгиноо хуурч, үүндээ амталсан мах, төмс зэргээ хийж хуурах бөгөөд хар перец, давс зэргээ ч мөн хийж өгөх юм. Одоо үүндээ 500 гр ус хийж, 20 минут буцалгаад л болох аж. Мөн хоолоо болмогц нь хэрчсэн ногоон сонгиноо хийж өгөөрэй. КОТЛЕТ: Орцыг 2 – 3 хүнийхээр тооцов. Орц: Үхрийн мах болон гахайн мах тэнцүү хэмжээгээр Сүү 200гр Цөцгийн тос/майонез Гурил Давс Талхны үйрмэг Сонгино, сармис, амтлагч Хийх арга: Үхрийн мах болон гахайн махаа холиод машиндана.. Машиндсан мах дээрээ 200 мл цөцгийн тос аль эсвэл 1 том халбага майонез нэмж өгнө. Сүүн дээрээ талхны үйрмэгээ хийгээд хутгана. Харин дараа нь хэрчиж бэлтгэсэн сонгино, сармис болон хүссэн амтлагчаа нэмээрэй. Махаа хольж базахдаа бага зэргийн түүхий гурил цацаж өгнө. Ингэснээр бага багаар тасалж хэлбэрт оруулахад илүү хялбар болдог. Бэлэн болсон махаа бөөрөнхий хэлбэрт оруулахын өмнө гараа усанд норгоорой. Тэгвэл мах гарт наалдахгүй. Бүх махаа хүссэн хэлбэртээ оруулж бэлдэнэ. Бэлэн болсон махаа хайруулын тавган дээр тал бүрээс нь 3-5 минут шарна. Аль эсвэл шарах шүүгээнд 250 градуст 9 – 15 минут шарж болгоно. ӨНДӨГТЭЙ БУДААТАЙ ХУУРГА: Орц: Будаа, Зайдас 3ш, Өндөг 180-190 гр, Үхрийн цул мах 1/2 ш, Сонгино 50-60гр, Ногоон сонгино 1 ш, Лууван 40-50гр, Вандуй 1 х/х, соус 1/2-1ц/х, Давс 1/4 ц/х, Хар перц 1/2-1х/х, Цуу 1 ц/х, Ургамлын тос Хийх арга: Уг хоолонд олдоц сайтай гарын доорх хүнсний бүтээгдэхүүнүүд орно. Цагаан будааг манай сайт дахь будаа агшаах жороор амтлаж агшаагаарай. Хайруулын тавганд 1/2 цайны халбага ургамлын тос хийж халаагаад нимгэн хэрчсэн зайдасыг хийж бор хүрэн болтол нь шараад хайруулын тавагнаас гаргана. Уг хайруулын тавгандаа тосыг нь ашиглан 3 ширхэг өндөг хийж шарна. Шарахдаа өндгийг биежиж эхлэмэгц нь хуурч, тарааж, үйрүүлж шараад галаас гаргана. Ингээд хайруулын тавгийг цэвэрлээд жижиглэн хэрчсэн цул махыг 1 цайны аяга халаасан тосонд хийж бүрэн болтол нь 5-7 минут хуураарай. Ингээд сой соус, давс, хар перц, цуу, мөн нэмэлт амтат сүмс хийж холиод жижиглэн хэрчсэн лууванг хийж зөөлөн болтол нь хуураарай. Дараа нь мөн жижиглэн хэрчсэн сонгино, вандуйг хийж 3 минут орчим хуурна.Ингээд ногоонууд болсны дараа өмнө нь шарсан зайдас, өндгийг хийж хутгана. Галын хэмийг унтраагаад агшааж бэлэн болсон будааг хийж сайтар хутгана. Амсаж үзээд шаардлагатай бол нэмэлт амтлагч, сүмс хийж болно шүү.Шинэхэн ногоон сонгино эсвэл яншуйг хэрчиж хийгээд таваглаад идэхэд бэлэн боллоо.

Leave a Reply

Your email address will not be published.