Categories
Чөлөөт

ИРГЭН: Дээгий Солонгон аашт хоёроо учиргүй тэврэлдэж явахыг харлаа. Энэ яваа насандаа…

👇Дуучин Т.Дэлгэрмөрөн дахин эхнэртээ гар хүрч, эрүүлжүүлэх байранд саатуулагдсан тухай саяхан л цахим орчинд шуугиж байсан. Түүний эхнэр Т.Ананда цахим хуудастаа ‘Өчигдөрхөн орондоо үрээ тэврээд хэвтэх гэж байхад зүгээр байсан. Өдөржин л эмнэлгээр явлаа. Ийм л болоод ирлээ. Итгэж чадахгүй байна” гэж постлоод маш олон хүмүүсийн анхаарал татаж тэдний дуулиан цахим орчинг донсолгож байсан. Тэгвэл нэгэн ИРГЭН: Дээгий Солонгон аашт хоёроо учиргүй тэврэлдэж явахыг хоёр цэхрээрээ харлаа. Эвлэрлээ барьлаа гэж битгий пост хийгээрэй удахгүй та хоёр асуудал үүслээ гээд эхэлдэг шүү🤔😝 хэмээн постложээ. Юутай ч эргэн эвлэрч байгаа хосууддаа эв найрамдал, эрүүл энхийг ерөөе. Т.Дэлгэрмөрөн: Сүйн бөгжөө сэтгэлдээ урлачихсан, захиалж хийлгэх л дутуу “Номинталст”-ын Дэлгэрмөрөн, Солонгон аашт буюу Т.Ананда гээд хоёр цуутай хос бий. Жил гаруй нэг нэгийнхээ муу муухайг дуудаж, булайг дэлгэсэн хоёр цагаан сараар эвлэрснээ харуулж, одоохондоо нуур нугас шиг байгаа. Валентиний өдөр Т.Дэлгэрмөрөн: Сайхан хайр гэж байдаг юм шүү Олвол түүнийгээ бүү алдаарай… Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч Ч.Лодойдамба гуай зүгээр ч нэг ийм сайхан үгийг бидэнд хэлж үлдээгээгүй байх. Дурлалт хосууддаа гэгээн хайрын баярын өдрөөрөө бие биенийгээ эрхлүүлж, хамтдаа бүтээсэн гайхамшиг бүхнээрээ бахархаж, аз жаргалтай амьдралаа мөнгөөр биш улам их хайраар мэдэрцгээх болтугай хэмээгээд ийм нэгэн мөрөөдлөө үзүүлье ээ. Би өөрөө үзэх тоолондоо савж унадаг юм. Санаж явбал бүтдэг , сажилж явбал хүрдэг гэдэг болохоор хэзээ нэгэн цагт хайртай бүхэндээ дуулгах сонин мэдээг хүргүүлэнэ дээ. Харин та, миний сүйн бөгж ямар байх бол гэж төсөөлж байна. Би бол хэдийнээ зүрх сэтгэлдээ урлачихсан болохоор захиалж хийлгэх л дутуу даа” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published.