Ачит багшийн айлдвараас: “Би, би, би” гээд байх тусмаа л буруудна, “бусад, бусад, бусад” гээд ирэхээр зөвдөнө …

“Би, би, би” гээд байх тусмаа л буруудна, “бусад, бусад, бусад” гээд ирэхээр зөвдөнө … Та бүхэн хийсэн буянаа бусдад зориулж байгаарай. Бусдад зориулаад байх тусам л өөрт илүү их буян ирдэг. Өөрийн буян бол өөрт л дуусчихдаг. Яагаад бусдыг бодох ёстой юм бэ гэхээр бусад бол яг над шиг, надтай адилхан аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа, зовлон зүдгүүргүй байхыг хүсч байгаа, бүхий л сайн сайхныг хүсч байгаа. Тиймээс тэдэнд хор хүргэж болохгүй, харин ч тэр сайн сайхан дээр нь нэмж туслах хэрэгтэй. Зарим хүмүүс асуудаг. Бусдад сайн сайхнаа өгчихөөр би өөрөө юу эдлэх юм бэ гэж. “Өөрийнхөө аягатай хоолоо хэн нэгэнд өгчихөөр өөрөө юу идэх юм бэ” гэж буяныг аягатай хоолны дайтай бодоод байгаа юм. Тийм биш. Буян гэдгийг өргөн цар хүрээтэй ойлгох хэрэгтэй. Биеэр хийдэг, хэлээр хийдэг, сэтгэлээр хийдэг, энэ гурвыг нэгтгээд хийдэг олон янзын буян байна. Тэр болгоноо л бусдын сайн сайхны тулд өргөх нь зүйтэй. Бурханы шашны онолоор бол “Би, би, би” гээд байх тусмаа л буруудна, “бусад, бусад, бусад” гээд ирэхээр зөвдөнө гэдэг юм шүү… (Ачит багшийн айлдвараас)

Leave a Reply

Your email address will not be published.