Categories
Чөлөөт

Хатуужил гэж юу вэ? Хатуужил гэдэг бурханлаг чанар.

Хатуужил гэж юу вэ Хатуужил гэдэг бурханлаг чанар. Харамсалтай нь бид тэрхүү бурханлаг чанарыг машид эрхэмлэн хүсэмжлэхийн зэрэгцээ мунхаглан сэтгэж үл хэрэгсэх ажээ. Хатуужил гэж юу вэ? Хатуужил гэдэг Бурханы ижилгүй Хайр, хариу нэхээгүй Жолоодлогын дотоод итгэмжлэл юм. Хатуужил гэдэг амьдралын догшин шуургыг тэсвэрлэн давахын тул бидний дотор нуугдсан Бурханы Хүч юм. Цаг хугацаа гэдэг цойлон нисэх шувуу юм. Тэрхүү шувууг тогтоон барьж эзэмдэхийг та хүснэ үү? Өр зүрхнийхээ гүнээ хатуужлын модыг хэрхэн ургуулахын нууц эрдэмд суралцах аваас хамгийн эрхэм мөрөөдөл бүхэн тань үр өгөөжит бодит үнэн болон хувирах болно. Хатуужил гэдэг Бурханы Тааллын өмнө өөрийгөө огоорох чин сэтгэлийн огоорол юм. Энэхүү огоорол нь мэдээжээр эдүгээ таны хэн буйг илэрхийлэх эгэл “би”-г тань оргүй болгоно гэсэн үг бус харин хязгаарт ахуйг тань хэтийдэн давж хязгааргүй “Би” болгон хувиргахуй билээ. Хатуужлын эрдмийг гаднаас хүчлэн оноож болдоггүй юм. Хатуужил гэдэг бол таны дотоод баялаг, цэцэн билиг, амар амгалан, агуу ялалт юм. Хатуужил тэвчээр маань хэзээ ч “энэ бол бүтэхгүй хэрэг” гэх мэтээр бидний зоригийг мохоох үг хэлэхгүй. Эсвэл бид бэлэн биш байна, эсвэл цаг нь болоогүй байна гэдгийг л тэр хэлдэг. Өөрсдийгөө бид бэлэн болсон гэж үзэж магадгүй боловч хамаг орших ахуй тэр чигээрээ бэлэн болох учиртайг ухаарах хэрэгтэй. Хатуужил тэвчээртэй байна гэдэг нь идэвхгүй, хөдөлгөөнгүй байхын нэр биш. Энэ бол эрчтэй, хурдтай чанар. Хатуужил тэвчээрээр бид дотоод хүч чадлаа нэмэгдүүлдэг. Шийдмэг зориг бий бол хатуужил тэвчээрийг олж авахад түвэггүй гэдэг нь үнэн. Түүнчлэн хэрэв бидэнд хатуужил тэвчээр бий бол дотоод шийдмэг зориг маань ч бас хөгжих болно.

Яах вэ, доромжилж л байг, урт наслаг. Яах вэ, дээрэлхэж л байг, ажил нь бүтэг. Яах вэ, шаналгаж зовоож л байг, гэгээрэг. Өөдөөс нь сайн сайхныг хүсчих юм бол ямар ч хараал зүхэл гай барцад чамд ирэхгүй. Гэтэл бид тэгж чаддаггүй шүү дээ. Үүнд дээрэлхүүлнэ гэж юу байсан юм, ёстой нэгийгээ үзнэ гээд л байдаг. Нэгэн үлгэр ярья. Бурхан багшийг нэг хүн дээрэлхээд харааж зүхээд л байж. Учир нь гэр бүлийнх нь хүн гэртээ тогтохгүй, очиж сургаал номыг нь сонсдог байж л дээ. Ингээд нэг өдөр бурхан багштай тааралдаад хэлье гэснээ хэлж баахан харааж зүхжээ. Гэтэл бурхан багш юу ч хэлэхгүй инээгээд л зогсоод байж. -Хүн доромжлоод байхад юу ч хэлдэггүй ямар тэнэг хүн бэ гэж гайхаж эцэстээ тэр хүн өөрөө эвгүй байдалд оржээ. Дараа нь Будда түүнд хандаж: -Би танд нэг зүйл хэлье. Та өөрийнхөө мөнгөөр бэлэг худалдаж аваад хөршдөө бэлэглэе, гэтэл хөрш чинь тэр бэлгийг авахгүй байвал хэнд үлдэх вэ гэсэнд -Өөрт л үлдэнэ шүү дээ. Иймхэн юм бодож чадахгүй юун гэгээрсэн бэ гээд л орилжээ. -Тэгвэл та хэн нэгнийг харааж зүхэж доромжильё, тэрнийг чинь тэр хүн хүлээж авахгүй бол хэнд үлдэх вэ гэсэн өнөөх эр хачин царайлаад л явчихав. Яагаад гэвэл түрүү нь Буддаг дээрэлхэж, доромжилж байхад Будда авсан билүү аваагүй, өнөөх хүнд өөрт нь л үлдсэн шүү дээ. Тэгэхээр таныг хэн нэгэн дээрэлхэж доромжилж байсан ч битгий хүлээж ав. Харин бид ингэж чаддаг бил үү. Бүр авахын дээдээр хүлээж авдаг. Таньдаг хүн рүүгээ утасдаад “тэр намайг тэгдэг байна ш дээ” гээд л, шөнө нь зүүдэлж хоноод л … Тэгэх хэрэггүй хүмүүс ээ, өөдөөс нь сайн сайхныг хүс л дээ, битгий тэр муу муухайг нь ав. “Хэн намайг үгээр доромжилно Хэн намайг үйлээр гутаана Хэн намайг сэтгэлээр хорсоно Тэр бүхэн гэгээрэх болтугай.
Эцэг эхээс заяасан бие хааг бүү гол, та бол царай биш УХАМСАР. Чи л өөрийгөө мэдэж байвал, өөрийгөө ч мэдэхгүй хүмүүс чамайг юу гэж ярихыг бүү тоо. Сайн хүн хүний мууг хайдаггүй. Муу хүн хүний сайныг хардаггүй. Чамд нэр хүнд байна уу, их мөнгө байна уу хамаагүй. Нинжин сэтгэл л байхгүй бол ЧИ хэн ч биш. Хэн байснаа хэзээ ч битгий март. Хүнийг голд нь ортол бүү гомдоо. Хүнд талархаж ач тусыг нь санаж яв. Эцэг, эхээсээ хатуу үгийг тэвчээртэй сонсоод сурчихвал. Бусдын ямар ч үгийг тэсээд өнгөрөөнө. Үг даах чадвар байна гэдэг. Хүн шиг хүн болоход асар их тустай.
Чи өөрийнхөөрөө байх гэж төрсөн болохоос төгс байх гэж төрөөгүй. Хамгийн сайн найз бол ээж. Тэр хэзээ ч атаархаж, хэзээ ч муу санаж явдаггүй. Түүний нүднээс үргэлж хайр гэрэлтэж хүүхдээрээ бахархаж явдаг. Түвдийн хэлц үгэнд: Хагас хооллож, хоёр дахин алхаж, гурав дахин инээж, хязгааргүй хайрла гэнэ ээ. Эмэгтэй хүний энерги дүүрэн байвал ажил үйлс нь 100% бүтэмжтэй байдаг. … Өөрийн ганц дутагдлыг ухаарах нь бусдын мянган дутагдлыг мэдсэнээсээ хавьгүй илүү ашигтай болой. Бусдыг муулж яриваас тэдний дунд хов жив, хэрүүл маргаан өдөөх буй. Тиймээс бусдын тухай ярья гэвэл гагцхүү сайн үйлийг нь магтан яривал зохино. Та хэн нэгнийг гүтгэх оролдлого хийх аваас аманд минь ялгадас чихэж байна хэмээн төсөөлөөд үз. Тэгвэл та энэ муу зуршлаас агшин зуурт сална МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.