Иргэн Б нь таксигаар үйлчлүүлсний хөлсөнд жолооч Мөнхөөд 4,000 төгрөгийн төлбөрийг интернет банкаар төлөхдөө андуурч, юанийн данснаасаа 4000 юань шилжүүлжээ. Мөнхөө Б-г андуурч гүйлгээ хийснийг мэдсээр байж түүний мөнгийг буцааж өгөлгүй завшиж, өөрийнхөө өр зээлийг төлөхөд зарцуулжээ. Шүүхээс уг 4000 юань буюу 1,478,000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдлийг “алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэгт тооцон Мөнхөд Б-ийн хохирлыг арилгаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноов. Эрүүгийн хуульд “хүний гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, андуурагдсан илгээмж, төлбөр тооцооны алдаатай мөнгөн гүйлгээ зэргийг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөлгүй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй бол цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгөөгүй өөртөө завшсан үйлдлийн хохирлын хэмжээ 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол гэмт хэрэгт тооцно.” хэмээн заасан байдаг. Хянан найруулсан: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс
Бар жилтэй хүнтэй учирвал бурхан таныг хамгаалж байна гэсэн үг. Бар жилтэй хүүхэд заяавал бурхан таныг хайрлаж байна гэсэн үг. Учир нь бар жилтэй хүн гэр бүл, удам судраа муу муухай бүхнээс хамгаалж явдаг сахиус нь байдаг юм. Хэрвээ таны гэр бүлд бар жилтэн байдаг бол түүнийг хайрлаж яваарай. Түүнийг илгээсэн бурханд талархаж, залбирч яваарай. Монгол цаг тоолол, нэгэн жаран бар жилээс, бар сараас, бар өдөр, бар цагаас эхэлдэг нь сайн сайхан бүхний бэлгэдэл шүү дээ. Эрлэг номун хаан Дамдинчойжоо сахиус, Лхам сахиус нар адгуус үхэр, луус унаж, Очирваань бурхан, Гомбо бурхан барын нөмрөг хувцастай байдаг нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Муу муухай бүхнийг үхрээр төгсгөж, сайн сайхан бүхэн бараар эхэлдэг нь хорвоогийн жам юм. Бодоод үзээрэй, амжилттай яваа бизнесмэнүүд баячууд яагаад барын дүрстэй том алтан бөгж зүүдэг юм бол…?! @copy 🐯
ЛАЙКАА ДАРААД БУРЗАЙ ГЭЖ БИЧ. 3 ХОНОГИЙН ДОТОР МӨНГӨТЭЙ БОЛНО ТА НЭЭРЭЭ ШҮҮ “Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм.
Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно. Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт.
Мөнгийг янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх, бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно. Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй. Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг. МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав.