“БУРХАН, ХҮН БҮРТ ТЭГШ ХУВЬ ЗАЯАДДАГГҮЙ. ӨӨРТӨӨ ЗАЯАГДСАН БҮХЭНДЭЭ ЭЗЭН БАЙЖ ТҮҮНДЭЭ ТАЛАРХАН АМЬДАРЪЯ!”

Үнэтэй эдлэл авч өгсөнгүй гэж нөхөртөө уурлан тунирхсан бүсгүй аяга хоол ч үгүй нөхрөө ажлаас нь угтаж байхад… •Гэртээ ойртох тусам алхаа нь удааширч өнөөдөр ядаж арай л бага уусан байгаасайдаа гээд амандаа бувтнах өрөвдөм эмэгтэйд бүтэн нойр,сэтгэлийн амар амгалан л байхад хангалттай хэмээн амьдрана. •Олон хүүхдүүдийнхээ шуугилдаанд бухимдаж гар гэж хөөн орилж зандчих эцэг эх байхад… •Хоёр зураасны төлөө бүхнийг золиослоход бэлэн хосуудад үрийн заяа л түшвэл нь болох нь тэр хэмээн амьдрана •Машинаа томсгохгүй л бол бусдаас дутаж,унаагаа голж доромжлолттой мэт санагдах нэгэн байхад… •Машиныхаа шарыг асцан байхад нь таксинд явж колонк хүртэл битгий л унтраасайдаа хэмээн хуучин машинаараа амьдралаа зогоодог жолоочид энэ машин минь байхад хангалттай мэт амьдрана. •Давхраагаа томсгож,биендээ засвар хийж,өөхөө соруулахгүй л бол үзээрийн царай муутай мэт санагдах нэгэн байхад.. •Өвдөж,үхэх эрхгүй хэмээн амьдралд зүтгэх хүмүүст эрүүл мэнд л байхад жаргалтай мэт амьдрана. •Өглөөний сэрүүлгээ үзэн ядаж,өдөр бүр хичээлээ таслах оюутан байхад… •Сурах чин хүсэлтэй ч төлбөргүй оюутанд төлбөртэй л бол хурдхан төгсөх юмсан гэсэн эрмэлзлэлтэй амьдрана.•Аав ээждээ уцаарлан,төвөгшөөж үзэн ядах эрх танхил нэгэн байхад… •Аавдаа эрхэлж байна гэж зүүдэлчээд өдөржин жаргалтай амьдрах түүнд Зүүдэндээ л аавыгаа харах л хангалттай мэт санагдана. “БУРХАН, ХҮН БҮРТ ТЭГШ ХУВЬ ЗАЯАДДАГГҮЙ. ӨӨРТӨӨ ЗАЯАГДСАН БҮХЭНДЭЭ ЭЗЭН БАЙЖ ТҮҮНДЭЭ
ТАЛАРХАН АМЬДАРЪЯ!!!!…..

Leave a Reply

Your email address will not be published.