Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Тэр шөнө өвөө бид хоёр бараг унтаагүй ээ…Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуйтай ярилцлаа. Тэрбээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасарын хүү билээ. Х.Хасуй өдгөө Франц улсын Страсбургийн их сургуульд цөмийн физикч мэргэжлээр сурч байна.-Сайн байна уу. Алс холын улсад суралцаад хэдэн жил болж байна вэ?-Яг 10 дахь өвөлтэйгөө золгож байна. Харин Страсбургийн их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцдаг. Энд би аав, ээжтэйгээ амьдардаг байсан ч тэд хоёр жилийн өмнө Монгол руу буцаж, би ганцаараа үлдсэн юм. Гэтэл ээж саяхан ирсэнд маш их баяртай байгаа. Гэр дүүрээд л … Хичээлээ тараад гэртээ ирэхэд ээж халуун хоол, цайтай угтах нь аз жаргал юм даа.Тэгвэл аавыгаа, Монгол орноо санаж байна уу?-Аавдаа очиж үнсүүлж, бас уйлж, загнуулмаар байна. Би айлын ганц хүү болохоор их зожиг л доо. Гэхдээ аавтайгаа их дотно. Аав, ээж хоёртоо би бүх зүйлээ ярьж, зөвлөлддөг.-Гэхдээ ааваасаа илүү өвөөтэйгөө дотно байсан болов уу гэж боддог юм …-Тийм ээ. Өвөө бид хоёрын хамгийн сүүлийн дурсамж гэвэл том өрөөнд хоёулахнаа диван дээр суугаад ярилцаж байхдаа яг л найзууд шиг байсан. Толгойгоо нийлүүлээд л …. Тэр шөнө бараг унтаагүй дээ. Бүх төрлийн сэдвээр ярилцсан. Мөн намайг Монголд очих болгонд өвөө, эмээ газар их үзүүлдэг байсан. Би ч тэдэнтэйгээ сайхан газраар аялах дуртай. Нэг дурсамж хэлэхэд, Хөвсгөл аймаг руу дээхэн явах замдаа Булганд түр саатсан юм. Тэгэхэд би мах идсэнээс болж гэдэс өвдөж эмнэлэгт хүргэгдэв. Тэгээд маргааш нь Хөвсгөлд очиж хоноод өглөө сэртэл өвөө миний кейтийг өмсчихсөн өөрийнхөө дулаахан гутлыг намайг өмс гэж билээ. Энэ дурсамжаа бодохоор би одоо маш их гунигладаг. Хайр энгийн байх тусмаа их хүчтэй юм аа.-Өвөө тань чамд зориулж хэдэн шүлэг бичсэн бэ. Мөн аав тань бичиж өгсөн үү?-Өвөөгийн гаргасан “Гашуун өвс” номонд миний тухай олон шүлэг байдаг. Намайг төрөхөөс өдийг хүртэлх цаг хугацааг багтааж бичсэн байсан. Би ч гэсэн 2015 онд 14 настай байхдаа өвөө, эмээдээ зориулж бичсэн шүлгээ танд сонирхуулъя. Мөн аав маань ч надад шүлэг бичиж өгдөг шүү.Миний эрх энхрий хүү миньХэрэв чи Тэнгэрийн заадсаас өвөөгөө хайх юм бол Өвөө нь тэр их гараг эрхэсийн Хязгааргүй огторгуйн гэрэлт од байх болно Эмээ чиньХязгааргүй огторгуйн гэрэлт оддын өнгө нь байх болно Миний эрх энхрий хүү минь
Хэрэв чи Их далайн дундаас өвөөгөө хайх юм бол Өвөө нь тэр их далайн ай савыг цалгитал дүүрсэн ус нь байх болно Эмээ чинь Тэр их далайн ой саванд цалгих усны давалгаа байх болно Миний эрх энхрий хүү минь Хэрэв чи хоосон ертөнцөөс өвөөгөө хайх юм бол Өвөө нь тэр хоосон ертөнцийн хоосон нь байх болно Эмээ чинь Тэр хоосон ертөнцийн ертөнц нь байх болно -Одоо чи шүлэг бичиж байгаа юу. Өвөө, аав тань чамайг шүлэг бичих авьяастай юм байна гэж хэлж байсан үе бий юу? -Өвөө надад өдрийн тэмдэглэл хөтлөхийг зааж өгсөн. Байнга ч захидаг байсан. Утсаар ярих, уулзах бүртээ лавлана. Магадгүй энэ байдал шүлэг бичихийн эхлэл ч юм бил үү. -Чи одоо л ертөнцийн мөнх бустай эвлэрч байгаа байх. Өвөөтэйгөө үргэлж хамт байх юм шиг санадаг байсан болов уу? -Энэ шүлэг таны энэ асуултад яг тохирох байх аа. Миний эрх энхрий хүү минь Хэрэв чи Тэнгэрийн заадсаас өвөөгөө хайх юм бол Өвөө нь тэр их гараг эрхэсийн Хязгааргүй огторгуйн гэрэлт од байх болно Эмээ чинь Хязгааргүй огторгуйн гэрэлт оддын өнгө нь байх болно Миний эрх энхрий хүү минь Хэрэв чи Их далайн дундаас өвөөгөө хайх юм бол Өвөө нь тэр их далайн ай савыг цалгитал дүүрсэн ус нь байх болно Эмээ чинь Тэр их далайн ой саванд цалгих усны давалгаа байх болно Миний эрх энхрий хүү минь Хэрэв чи хоосон ертөнцөөс өвөөгөө хайх юм бол Өвөө нь тэр хоосон ертөнцийн хоосон нь байх болно Эмээ чинь Тэр хоосон ертөнцийн ертөнц нь байх болно -Өвөөгийнхөө юуг үргэлж хадгалж явдаг вэ? -Өвөөгийн өгсөн ороолт, цаг, захианууд. Цаашид ч хадгалж явах болно.
Ойрын хугацаанд Монголдоо ирэх үү? -Маш их хүсч байна. Гэхдээ би нутагтаа хоосон очмооргүй байна аа. Ардын уран зохиолч Т.Галсан гуай надад “Чи гаалиар давахдаа их эрдэнэсийг эх орондоо баригдалгүй авч ирээрэй” гэж захисан. Энэ нь их эрдэм юм л даа. -Чамайг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бөх болмоор хүү байна билээ” гэж байсан. Жүдо бөхийн бэлтгэл хийж байгаа юу? -Одоогоор хичээл номондоо илүү анхаарч байна аа. -Тэгвэл ирээдүйн зорилго тань юу вэ? -Аав надад “Чи хүнд хэрэгтэй юм бүтээх ёстой. Тэр л чиний амьдралын зорилго шүү” гэж үргэлж захидаг. Бага байх үед “Машин ч юм уу бүтээх ёстой юм байна” гэж бодож байлаа. Гэтэл тэр үгийн мөн чанар нь хайр сэтгэл, гэр бүл, урлаг, амьдрал гэх мэт маш олон зүйл байсан юм билээ. -Яагаад заавал цөмийн физикч мэргэжлийг сонгосон юм бэ? -Шинжлэх ухаан өөрөө энэ ертөнцийн мөн чанарыг судлах юм. Энэ амьдралын утга учрыг харах, өөр өнцгийг нээх хаалга гэж ойлгож болно. -Монголд хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ? -Өнгөрсөн Цагаан сараар л очсон. -Сургуулиа төгсөөд эх орондоо ажиллана биз дээ? -Мэдээж. Гэхдээ үүнийг цаг хугацаа шийдэх байх аа. -Багаасаа Францад байгаа болохоор Монгол хэлнээсээ хөндийрөх тал байна уу? -Би нэг ч удаа кирилл үсэг заалгуулж байгаагүй. Хүн хэчнээн харийн хэлээр ярьдаг ч гэсэн Монголоороо бодож, Монголоороо сэтгэвэл төрөлх хэлээ мартахгүй гэж боддог. -Ярилцсанд баярлалаа.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Өвөө бид хоёрын хамгийн сүүлийн дурсамж гэвэл том өрөөнд хоёулахнаа диван дээр суугаад…
