Мөнх-Эрдэнэ хэн ч биш байж болно оо, үнэнээр цангасан нийгмээ яах уу…За энэ нөхөр лайв хийдэг болсоор сар гаруй хугацаа өнгөрчээ. Сошиалын бид чинь нэг л өдөр ийм нэгэн одтой болчихсон. Тэр маань дуулахгүй бүжиглэхгүй, тэгсэн хэрнээ дагагчдыг бол солиоруулж өгсөн дөө. Үзэгчдийнх нь тоо 400-600 мянгад дөхсөн. Эхлээд түүнийг хүмүүс зүгээр л анзаарсан. Дараа нь дагаж эхэлсэн. Тэгээд дэмжих болсон. Харин нөгөө талаас нь Мөнх-Эрдэнийн ард Элбэгээ байгаа гэсэн хардалт тараасан, гэвч хүмүүс үзэн яддаг Элбэгээгээ ч үл тоон, үзсээр л байсан. Удаад нь Хөх хотод консул байхдаа машины наймаа хийсэн гэж бөөн бөөнөөрөө мэдээлсэн, гэвч иргэд Мөнх-Эрдэнийн лайвд гүн донтсон хэвээрээ үргэлжилсэн. Дахиад сүүлд нь консул байхдаа төрийн 115 сая төгрөгийг хууль бусаар үрэн таран хийсэн гэж цацсан, гэвч нөгөөх гайтай лайвын галзуу олон үзэгч Мөнх-Эрдэнийг орхисонгүй. Эцэст нь биеэ үнэлэгчтэй хамт байгаа яриаг нь олон нийтэд дэлгэлээ, энэ хүний лайвыг үздэггүй хүн хүртэл үзмээр санагдтал савлууллаа. Мань эр шатнаас түлхүүлсэн, шат дараалан шалгуулсан, гэхдээ лайвдсаар л…ёстой тавилан юм даа.Үзэгчдийнх нь тоо тогтмол өссөөр, цаашдаа бүр өсөх нь тодорхой болчихлоо. Эндээс юу харагдаж байна вэ? Мөнх-Эрдэнэ гэж энэ мөндөл шиг нөхөрт монголчууд тэгтлээ хайртай болоо юу? Үгүй дээ, тэр үнэн яриад байгаад л учир байгаа юм. Үнэнд л ингэтлээ дурлаж, үнэнийг эрж, үнэн хэмээгчид соронз мэт татагдаж байгаа юм. Үнэн тийм л ховор, тийм л чухал, тийм л үнэ цэнэтэй байна гэсэн үг. Үнэнээр ангаж цангасан нийгэм, улс орон гэдэг чинь энэ. АН-ынхныг ангайтал хоорондоо алалцаж байх зуур энэ нөхөр бараг ганцаараа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн, үглэж дуулсан байх шүү. Гэтэл яав, энэ мөндөл шиг нөхрийг нөгөө том тарваганууд нь барьж хорьчихоод балбаж занчина гэнэ ээ. Хэрэг үүсгээд, хэзээ мөдгүй ачих нь. Гэхдээ анзаараарай. Мөнх-Эрдэнийн консул байхдаа хийсэн наймаа, үрсэн гэх мөнгө, холбогдсон гэх биеэ үнэлэгчийн тухай дуу дуугаа авалцан гал асааж, гараа хөнжилд нь дүрсэн хэвлэл, сайт, сэтгүүлчдийг ажиглаарай. Тэд Улсын циркийн хувьчлалын тухай дуугарч байгаагүйг санаарай. Нөгөө талд нь Мөнх-Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10:00 цагт АТГ-т өөрийн биеэр өргөдөл өгч шалгуулна гэсэн Х.Баттулга, Д Сумъяабазар, түүний дүү Д.Дагвадорж, Ц.Нямдорж, түүний хүү Н.Анхбаяр, Л.Оюун-Эрдэнийн ах хэро Баатар, Х.Нямбаатар…бүгдийнх нь тухай Мөнх-Эрдэнэ лайвдаж байсан…түүний зарласан 12 дугаар сарын 20 хүртэл наймхан хоног үлдлээ. Харин түүнээс өмнө Мөнх-Эрдэнийг хэн ч биш болгох ажиллагаа айхтар хүчтэй өрнөж байна.
Өнөө хэлхээтэй хэдэн хэвлэл сайтынхан чинь хэнийх нь талд хийрхээд үйлчилж явааг, хэрхэн хэлбэлзэж байгааг ч бас хараарай. Өнөөдрийн Монгол Улс эрх баригчид болон эгэл ард гэж хоёр хуваагдчихаад, дунд нь Мөнх-Эрдэнийн лайв байтугай ангал үүсчихээд байгаа нь энэ шүү дээ. Энэ бүхэн ямартай ч нэг тийшээ шийдэгдэнэ, магадгүй Мөнх-Эрдэнэ зохиол ёсоор хоригдох биз, тэгээд Ундармаа, Хаянхярваа хоёроос хэд дахин хүнд ял авах байх…гэвч юу гээч? Мөнх-Эрдэнэ хэн ч биш болж болно оо, үнэн харин үнэ цэнэтэй хэвээр үлдэнэ. Үнэнээр, шударга ёсоор цангасан нийгэм нэг л өдөр тэсэрнэ шүү. Тэртэй тэргүй улс төрийн үхдэл болсон Элбэгээгээр жигшүүлээд ч, Ми.Энхболдоор айлгаад ч, үндэсний үзлээр сэдрээгээд ч нэмэргүй болох цаг ирнэ. Тэр хүртэл хэдэн хүнийг хэрхэн хорихыг хэн ч таашгүй…энэ чинь л нөгөө миний ад болоод л үглээд байгаа ангалд унаж буй ардчилал, араатан шинжийн да.рангуйлал гэж байгаа юм даа. Ерөнхий сайд асан А.Амарын “Хэн нь монгол, хэн нь гадных болохыг ялгахаа байв, аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхээ болив…” гэж харуусан хэлсэн тэр цаг үе чинь царайгаа ингэж л харуулдаг ажээ…
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Р.Эмүжин: Мөнх-Эрдэнэ хэн ч биш байж болноо, ҮНЭНЭЭР ЦАНГАСАН НИЙГМЭЭ ЯАХ УУ? НЭГ Л ӨДӨР ТЭСЭРНЭ ШҮҮ!
