Categories
Чөлөөт

Орос орныг, орос хүмүүсийг сохроор үзэн ядах нь, сохроор шүтэх нь тэнэглэл гэдгийг ойлгох ёстой

Оросууд монголчуудыг хядсан, дарласан гэх. Монголд социализм байгуулсан, монголчуудыг зовоосон хүмүүс бол хаанаа гэр бүлтэй нь а.лчихдаг социалистууд болохоос жирийн орос тариачид, цагаантны талд байлдсан цэргүүд биш. ЗХУ-ын удирдагчдаас Горбачёв, Хрущёвоос бусад нь дан орос бус гаралтнууд байсан ба Хрущёв Украины хил дээр төрж, өссөн, Украинд олон жил амьдарсан. Ленин жүүд, Сталин гүрж, Брежнев украин, Андропов Донын козак, Черненко украин. Лениний үед жүүдүүд, Сталины үед гүржүүд дээд эгнээнд явсан. Троцкий, Зиновьев, Каменев бүгд жүүдүүд. Их хэлмэгдүүлэлт хэмээх хядлагыг Москва, Петербург дэх социалистуудын дэмжлэг, заавраар Монголын социалистууд монголчууд дээрээ үйлдсэн болохоос жирийн оросууд өөрийнхөө улсдаа яг адилхан а.луулж, шо.ронд хо.ригдож байсан. Иймээс Орос орныг, орос хүмүүсийг сохроор үзэн ядах нь, сохроор шүтэх нь тэнэглэл гэдгийг ойлгох ёстой. Ер нь харгис бурангуй төр засаг, улс төрчдийг бид эсэргүүцэх ёстойгоос бус аливаа нэг улсын энгийн ард түмнийг үзэн ядна гэдэг бол тэнэглэл. Энийг чинь л нацизм, фашизм, расизм гээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published.