Categories
Чөлөөт

Хүний их эмчээр 40 жил ажилласан С.Энхтайван эмч дараах зөвлөгөөг өглөө

Би хүний их эмчээр 40 жил ажиллаж байна. Монголд насанд хүрэгчдийн хо.рт хав.дар өвчин хуруу дарам цөөн, хүүхдийн хо.рт хав.дар огт байгаагүй! Гэтэл сүүлийн 30 жилд хүүхдийн хо.ртой өвчин эрс нэмэгдэж, ходоод гэдэсний цус а.лдалт, ходоод гэдэсний шархлаа түгжрэл, цусны өвчин, хо.рдлогот тууралт, хо.рт цус багадалт, элэгний хатуурал, бөөрний дутагдал, тархины саажилт, оюуны хоцрогдол до.ройтол зэрэг онцгой хүнд өвчин маш ихэссэн.Энэ нь хүүхдийн буруу хоололт, хэтэрхий тансаг хэрэглээ, хяналтгүй хоололттой шууд хамаатай байна Чипс бохь, самар жимс, жүүс ундаа, шарсан тахиа, хиам зайдас, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, чихэр амттан, савласан баглаатай даршилсан давсласан бүгд х.ор хүргэж байна. Халуун ногоо, бэлэн хоол бүүр ч осолтой ба ийм хоол гэдэс ходоодны ханыг нү.хлэж шархлуулаад улмаар гэдэс цоорч эндэх, хагалгаанд орох тохиолдол их болов.Хүүхдээ өвдөхөөс, өөрсдөө өвдөхөөс, гэр бүлээ өвдөхөөс сэргийлж үйлдвэрийн бүхнээс татгалзаарай. Хоолноос өөр анхаарах зүйл бол ДЭЛГЭЦ! Зурагтын дэлгэц хараанд сөрөг нөлөөтэйн дээр тархи ядрааж, архаг цус багадалт тархины саа таталт өвчинд өртөөж байна! Хүүхэд хүндээр нэг л өвдөхөд дахин дахин өвддөг болчихдог учир хүүхдийнхээ эрүүл мэндэд эртнээс анхаараарай! Хүний их эмч Самбуугийн Энхтайван. 2018 оны 10 сарын 21-ны өдөр. Япончууд яагаад илүүдэл жингээр шаналдаггүй вэ? Япончууд илүүдэл жингээр шаналах нь ховор бөгөөд амьдралын хэв маяг, хоол тэжээлийн онцлог чанарын ачаар ойрын ирээдүйд ч таргалалт үүснэ гэж айлтгүй юм хэмээн Японы Улсын эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол тэжээлийн мэргэжилтэн, судлаач Хидэми Такимото хэлжээ. Өдрийн цайны цагаар юмуу их ажлын цаг дуусах үе буюу оройн хоолны үеэр Японы зоогийн газруудад сул ширээ барагтаа л байдаггүй учир дараалалд хүлээх хэрэгтэй болдог. Япончууд их иддэг бөгөөд биеийн галбиртаа огт санаа зовдоггүй юм шиг надад санагддаг. Телевиз болон радиогоор өдөр бүр гарч буй нэвтрүүлгүүдийн гол сэдэв нь хоолны тухай өгүүлэх бөгөөд жуулчдад зориулсан гарын авлага нь юуг үзэж сонирхох гэхээсээ илүүтэй хаана, юу идэж болох талаар мэдээлсэн байдаг. “Дэлхийн хоёрдугаар дайны дараа хоол тэжээлийн дутагдалд орж байсан үеэс хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хурдтай нэмэгдсэн хэдий ч өөх тосны хэрэглээ нэмэгдээгүй нь япончуудын нэг өвөрмөц шинж чанар юм. Түүнчлэн хотын оршин суугчдын автомашин ашиглах нь ховор бөгөөд биеийн ачаалал ихтэй байдаг нь илүүдэл жинтэй байдаггүйн өөр нэгэн шалтгаан байж магадгүй юм” гэж Хидэми Такимото ярьжээ.
“Япончууд давс бага хэрэглэх болсноор цусны даралт ихтэй хүний тоо буурсан. Тийм учраас өмнө нь олон хүн тархи судасны өвчний улмаас нас барж байсан бол энэ тоо аажмаар буурч байгаа” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна. copy NTN Япончуудын огт таргалдаггүй 4 нууц Япончууд дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлдгийг та мэднэ. Түүгээр зогсохгүй тэд таргалалт гэдэг үгийг бараг мэддэггүй. Таргалалтын түвшин нь Америкчуудаас гэхэд 10 дахин бага байдаг. Тэдний эрүүл саруул, таргалдаггүйн нууц нь юунд байна вэ? 1. ХООЛОО ХИЙЖ ИДДЭГ Япончууд өөрсдөө хоолоо хийж иддэг. Бэлэн хоол, түргэн хоол бараг л иддэггүй. Бас хүнд төрлийн хоол иддэггүй. Загас, будаа, ногоо, жимс гэх зэрэг хөнгөн төрлийн хүнс хэрэглэдэг. Тэдний хүнсэнд Омега 3 өөхөн тосны хүчил /ω-3/ их хэмжээгээр агууллагддаг учраас ийнхүү эрүүл, урт насалдаг гэж үздэг байна. Омега 3 өөхөн тосны хүчилтэй хүнс. Газрын тос, тослог саламон загас. 2. БИЕИЙН ХӨДӨЛГӨӨН ИХ ХИЙДЭГ Япончуудын амьдралын хэв маяг нь байнга хөдөлгөөн хийхийг шаардаж байдаг. Нийгэм нь нэг газраас нөгөө газар хүрэх гэж маш хол алхах, нийтийн тээвэрт давчуу зайнаас болж удаан зогсож явах зэргийг шаарддаг байна. Удаан суух нь өвчний үндэс болдог. 3. ДОТОР ГЭДСЭЭ ГЭМТЭХЭЭС СЭРГИЙЛДЭГ Байгалийн гаралтай биш хүнсний бүтээгдэхүүн гэдэс дотрыг гэмтээж байдаг. Энэ нь таргалалтын гол шалтгаан юм. Япончууд хурдан шингэдэг хоолыг ойр зайтай иддэг. 4. ЦЭХ СУУДАГ Сандал дээр удаан суух нь хүний биеийн булчинг гэмтээж байдаг. Нуруу цэх байх нь эрүүл мэндэд их тустай. Япончуудын үндсэн суулт болох шилбээ ардаа нугалж суух нь нурууг цэх байлгадаг. Энэ нь эрүүл байхын бас нэг үндэс болно.

Leave a Reply

Your email address will not be published.