ХАЛЗАН НОХОЙ, НҮЦГЭН БҮСГҮЙ ХОЁР ХЭЭР ТААРВАЛ НУЛИМАЖ БАЙ

Эрт цагт нэгэн эр адуугаа хайж олон хоног уул хадаар явсан гэдэг. Олон хоног явсаны эцэст өлсөж ядарч туйлдахын даваан дээр сүндэрлэн харагдах уулсын дунд нэгэн айлын бараа олж хараад мань эр их л бодож, “-Энэ эзгүй уулсын дунд халуун зунаар ямар айл байж байдаг билээ” гэж залуу их л эргэлзсэн ч айл бараадан очжээ. Гадаа нь очтол морь унасан түүнийг халзан нохой боргоож. Аавын хэлсэн үг түүний санаанд бууж гэнэ. “-Халзан нохой нүцгэн бүсгүй 2 хээр таарвал нулимаж бай” гэж аавынхаа захисаныг санаад нулимчихаад айлд ортол, айлын эхнэр тулган дээр буцалж байгаа халуун цайнаас тагш дүүргэн барихад, мэнд мэдэн хуучлан суужээ. Залуу тагш дүүргэн барьсан халуун цайнаас зөөлхөн үлээгээд амсах гэтэл, уур нь гарч байсан халуун цай уруулын жавар үргээхгүйгээр мөс шиг хүйтэн байжээ. Залуу цайг амсалгүйгээр ухасхийн гараад мориндоо мордож гэрийн зүг давхилаа. Залуу амралтгүй олон хоног давхиж гэртээ орох гэснээ, ухасхийн зогтусаад өвгөдийн хэлснийг ахин нэг санаж. Өвөө нь түүнд, “-Эр хүн хээр яваад сэтгэлийн буртагтай гэртээ ирвэл гэрийнхээ хаяанд ширмэн тогоо хөмрөөд, чимээ гаргаж орох ёстой байдаг” хэмээн хэлснийг санан, өвгөдийн ёсоор тогоо хөмрөөд гэртээ ортол, нохой нь боргоож, адуу мал нь шуугиад ирэв. Залуу гараад хартал, ширмэн тогоо хагарсан байсан гэдэг. Би өвөөгөөсөө энэ түүхийг сонсоод ширмэн тогооны учрийг асуутал, “Хараал гэдэг зүйл нүдтэй хэрнээ сохор байдаг. Яагаад гэвэл муу зүйл оршин тогтнодог ертөнц харанхуй байдаг учраас сүнс хараал гэдэг зүйл зөвхөн энерги дагаж ирдэг юм байна. Буруу сэтгэлтэнтэй маргаад гэртээ ирвэл хөмөрсөн тогоон дээр чимээ гаргаж орвол муу зүйл төөрдөг юм байна” гэдгийг тайлбарласан билээ. Ийм сайхан түүх соёлыг бидэнд өвлүүлэн үлдээж байгаа өвөг дээдэс минь мөнх оршиг. сору

Leave a Reply

Your email address will not be published.