Categories
Чөлөөт

Хүний хүүхдийг уйлуулахдаа сэтгэл нь өвдөөгүй хүнд амьдрал хариуг нь буцаагаад яг адилхан барьдаг юм

ШАЛНЫ АЛЧУУР…Хүүхдийн эрх их ярих юм аа улс төрчид. Өөрийнхөө хүүхдийг уйлахад хямарч ичсэн гэнэ. Тэгвэл Херо Баатарын хүү аавыгаа нэхэж уйлаагүй, шүд зуугаад өнгөрсөн байх уу, Нандинзүрхийн олон хүүхэд аавыгаа юу хийгээд гэртээ ирэхгүй байгааг ээжээсээ асуугаагүй гэж үү. Эр нөхрөө аальгүй эмтэй яваад байгааг сонссон эхнэрүүд уурлаагүй, цэцэг барин чам дээр очсон хэрэг үү. Оросууд гичий нь хүсээгүй бол нохой нь харайхгүй гэж хараадаг шиг аальгүй эм хоргоогоогүй бол эрчүүд үр хүүхдийнхээ зүрх сэтгэлийг өвтгөдөггүй юм. Шалихгүй алдар нэр, эрх мэдлийн төлөө шалдлахад бэлэн хүүхнүүд улс төрд их байх болжээ. Өөрийн буруутай үйлдэлд үр хүүхдээ авчирч наадаг ямархүү ёс суртахуун байна вэ. Та нарын нэр хүнд тусдаа, иргэнийх шалны алчуур гэж байхгүй. Мань мэтээр өөрийнхөө унасан нэр хүндийг өнгөлөх, зүлгэх гэвэл зөвшөөрөхгүй.

Leave a Reply

Your email address will not be published.