Categories
Чөлөөт

Хэнтийгээс төрсөн эрийн хийморь гутаасан эрчүүд

Хэнтий нутгаас эр хүн шиг эр хүн олдохгүй л байна. Эрийн замналаас өөрөөр нэр  алдарт хүрсэн эрхмүүд л байна. Сайхан нутаг сайхан хөвгүүдээ үлгэр болгох хүмүүжилтэй зангарагтай аавын хүүхдүүдээ төр түших түмэн олны ажилд итгэж явуулаасай гэж хүсэх байна Ингээд Хэнтийгээс төрсөн эрийн хийморь гутаасан эрчүүдийг танилцуулъя.  Р.Эмүжин: ”Бандааш хочит Гантулга NextTop наадмын нэр хүндээр шал арчих нь”“Энэ алиалагчийг одоо яг яах ёстой юм бол оо? Ямартай ч ” Энканто” спорт цогцолборыг нэг хэсэгтээ хүн орох аргагүй болгосон “Бандааш” хочит Гантулга 25 дахь жилдээ зохиогдож буй “Next stop” наадмын нэр хүндээр шал арчих нь.Оны шилдэг бүтээгч улстөрч хэмээн өөрийгөө өргөмжлүүлэх гэж нэр дэвшсэн энэ мангар бацаан одоо болтол цаасан малгайндаа цадиггүй эрдээд явах юм. Улстөрчийн хувьд түүний карьер аль эрт дууссан. Хувь хүнийхээ хувьд бас л хэн ч биш болсон.Оны шилдэгээр шалгараад, овоохон мөнгөөр хэвлэлийнхний амыг хаачихвал эмтэрсэн нэр хүнд нь бүтэн болж, инээсэн царай нь дэмжлэг хүлээнэ гэж андуураад л байгаа юм даг уу даа. Мөн ч том төөрөгдөл шүү. Хан Хэнтийчүүд сонгоод илгээсэн хүнээ нутаг усны нэр бузарлалаа хэмээн эргүүлэн татахаар хэдэнтээ жагссан. Нэр холбогдсон ичгүүрт хэргээрээ тэрбээр эмс охидын амны зугаа болж, эрчүүдийн элэг доог болсоор удлаа.Уг нь уснаас гайгүй нороод гарчих боломж түүнд байсан. Харамсалтай нь Монгол төрийн ордонд ор хөнжлийн явдлынхаа талаар дайнд я.лсан баатар мэт зарлан эргүүтэж, төр төмсөг хоёрыг хольж хутган тэнэгтсэнийг бид бүгдээрээ л харсан. Айл хэсээд хоног төөрүүлж явдаг, хоносон айлдаа уртаас урт сүүл үлдээдэг ийм хууль батлагч Монголын парламентад хэрэггүй. Дахин хэлье, хэрэггүй. Үнэхээр тухайн хэрэг болсон ч бай, үгүй ч бай төрөө хайрлаад парламентийн гишүүнээс нэрээ татах ёс зүй түүнд байгаагүй нь л үнэн юм даг.Унасан нэр хүндийг чинь угааж цэвэрлээд, гялтайтал зүлгээд өгье гэж хөөрөгдөөд байгаа нөхдүүд хөөрхийг зүгээр орхичих л доо. Онигоон дээр онигоо нэмээд, орилоон дээр чарлаан нэмээд байх юм. Тэртэй тэргүй нүүрэндээ шавхайтай болчихсон Гантулга дээр хавийн хогийг хамж асгаад, “Чиний нэр хүнд сэргэчихлээ” гэж чихрээр хуурч, чихэн дээр нь цэцэг ургуулаад байх ямар хэрэг байна аа. Нэр хугарахаар яс хугар гэж. Хөл гараа гэмтээчихсэн бол өдийд эдгэчихгүй юү. Гэтэл шилдэгийн шилэн цом тэвэрсэн алиа салбадай болох нь л дутаж гэнэ, ай мөн хөөрхий еээээ” хэмээн бичжээ.Хатуу боловч үнэнийг өчсөн сэтгүүлчийн эл үгнээс ухаантай хүн уургалаад авна даа. Хүнийг алдаж, бүдэрч явахад аавын энтэй сургааль хэлэх хүн тун ховордсон энэ цаг үед Р.Эмүжин сэтгүүлчийн “эрхэм” гишүүнд хаягласан энэ “захиа” цагаа олсон гэлтэй.Гэвч “Манай нөгөө мангар” гэдэг шиг бодит байдлаа үл ухамсарлаж, “буруу ишилсэн сүх” шиг зөрүүдлэх Д.Гантулгын үйлдэл үнэхээр ичмээр.УИХ-ын гишүүн хүн байтугай, жирийн нэгэн иргэн хүн ч хүүхэн хү.чиндсэн хэрэгт холбогдоно гэдэг үнэхээр гутамшиг. Тийм хэргийг үйлдсэн, эс үйлдсэн байх нь сонин биш. Хамгийн гол нь ийм жигшүүрт хэрэгт УИХ-ын гишүүн хүний нэр холбогдоно гэдэг байж боломгүй зүйл. Төрийн хүний ёсзүй, түмний төлөөлөл болсон үүрэг хариуцлагаа бодоод үзсэн ч ор хөнжил, бандаашны хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө олон түмнээсээ уучлалт гуйх ухаантай байх ёстой. Даанч түүнд тийм ёс зүй, тийм зангараг, тийм ухамсар алга. “Даравч далдайж, булавч бултайдаг”-ийн жамаар өөрийнх нь холбогдсон хэргийн талаар бичсэн хэвлэлийнхнийг шүүхэд өгч, хэрүүл зарга үүсгэнгээ, оны шилдэгт өрсөлдөж олон түмний дургүйг хүргэх болов.Монгол төрийн түшээдийн түүхэнд байхааргүй жигшүүрт хэрэгт нэр холбогдсоноороо л “ОНЫ ОНЦЛОХ ХҮН” болдоггүй юм бол өөр юугаараа “энэ хүн” шилдгээр нэрлэгдэх гэж. Соёлтой, ёсзүйтэй улс оронд бол төрийн хүн ийм хэрэгт нэр нь холбогдсон л бол юун “Оны шилдэг”-ээр шалгарах. Ор хөнжлийнхөө хэрэгт чирэгдээд чимээ гаргалгүйгээр арилаад өгөх байлаа.Эр хүн хийж буй үйл хэргээрээ эцэг, эхийнхээ нэрийг гаргаж явдаг /”М-Си-Эс”-ийн Оджаргал, Женко Баттулга гэдэг шиг/ бол “Энэ хүн” Дорждугарын гэх овгоо “Бандааш” болгоод явж байгаа нь халагламаар. Гэхдээ залуу хүнд өөрийгөө засаад авах цаг зөндөө гарна. Хамгийн гол нь өмнөөсөө хуцсан болгонтой арсалдаж, “Өөрийн толгой дээрх бухлыг харалгүй, өрөөлийн толгой дээрх өвсийг харж шүүхдээд” явбал зөв хүн болж засарна гэдэг юу л бол. Ядаж бусдын хэлсэн үгийг бодох ухамсар Д.Гантулгад байгаа гэдэгт найдъя. Р.Эмүжингийн хэлсэн энэ мэт үгээс нэгийг бодож нөгөөг тунгаана биз ээ. Арай нэр төрд халдсан хэргээр Р.Эмүжинг хүртэл шүүхэд өгчихгүй байлгүй дээ. Төгсгөлд нь тэмдэглэхэд,”Биеэ засаад Гэрээ засГэрээ засаадТөрөө зас” хэмээх өвгөдийн сургааль байдгийг санаж, өөрийнхөө ухамсраар УИХ-ын гишүүнээсээ огцрох болоогүй гэж үү, Гантулга аа!Цүнх баригч…Тэр цүнх баригч хэвээрээ л үлдэж байна даа. МАН-ыг цүнхэндээ багтааж чихээд, МоАХ-ын байр руу зөөж байгаа энэ хүнээс улс орноороо юу хүлээж болохыг мэдэхгүй. Женкогийн хөлд МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг үзэхийн төдий хаяж өгөөд, үргэхийн төдий хамж дарсан хүн дээ. Зуун дамнасан энэ нам 30 дугаар их хурлаа МоАХ-ын цагаан байранд хийх үү, Тусгаар тогтнолын ордондоо цуглах уу? Аль нь ч байсан хамаагүй, урьдчилсан зохиол Цонжин Болдогт бичигдэж, Баянголд дэглэгдсэн. Түүний цүнх барьсан түүхийн эргэлтийн үе нь М.Энхболдыг мөргөснөөр эхэлсэн юм даг. Ми.Энхболдын цүнхийг гарамгай сайн барьсан, галзуу амжилтанд хүрсэн. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын цүнхийг хоёр сугандаа хавчуулчихаад хоёр талд хөрвөсөн. Сүүлдээ хэнд нь яаж үйлчлэхээ мэдэхгүй гацаанд орсон самуун үе ч бий. Цүнхийг нь сольж атгуулаад, солиорлын дээд цэгт аваачиж байсан овсгоотой цаг ч байгаа. Одоо ч тэр цүнх баригч. Олон хүний цүнхийг хольж солино, хооронд нь зориуд андуурна. Заримдаа аваад харина, шөнөжин тэвэрч хононо, өдөржин савчиж давхина. Цүнх баригчдын эгнээнээс төрсөн Ерөнхий сайдад хэчнээн эрх мэдэл байгаад ч хэмжээнээсээ хэтэрдэггүй, хязгаараасаа хальдаггүй ажээ. Цаанаа л нэг айдастай, наанаа л нэг аргатай. Уянгална гэж яруу найрагч цаашаа, угсраа мэх гэж начин заан цаашаа, ууш идшэндээ уургын морь, ухаарч сэхээрэхдээ ургаа хад.Тэнгэрлэг Монголын залуу иргэн та дүүлэн нисээрэй ч гэх шиг. Хүүе би шүлгээ бичээд, энэ хүн улсаа удирдмаар байгаа юм л даа, уг нь. Хүний эрх ч гэх шиг хөөрхөн гоё үгнүүдийг хөлийн жийрэг болтол зүлгэнэ, зүүлэгтүүлнэ, хараад л байгаарай. Цүнх баригчдад нэг том айдас бий. Цүнхийг нь барьж явсан эксүүдээсээ үхтлээ болгоомжилно, үргэтлээ айна. Тиймээс ч зоригтой үйлдэл, зорилготой алхам хүлээгээд нэмэргүй. Ямартаа л Женкогийн бөөрөнд УИХ-д 65 суудалтай МАН-ыг аваачаад наачихдаг юм. Монголын парламентийн морийг эмээллээд, нүдийг боогоод тавьчихаж байгаа нь тэр шүү дээ. Заримдаа өрөвдмөөр. Цүнхийг нь барьж гүйсэн болгондоо өртэй, өөнтөгтэй. Муухай загнаж чадахгүй, муу царайлж ядахгүй. Тиймдээ ч барьцааны амьтан шиг балмагдаж, шантаажны шахаа шиг шарвалзаж, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй нам гацаж таг суучихсан хэрэг. МАН-д иймэрхүү хөлөө жийгээд ч босч чадахгүй, хөлсөө шудраад ч өндийж мэдэхгүй цүнх баригч хэтэрхий олон доо. Чадваргүй цүнх баригчид олшрохын цагт намаа татан унагааж, тараан алдахаас өөр гарц үгүй. Арга ч үгүй биз. Цүнх хэрхэн сайн барьснаар нь үнэлж цэгнэн албан тушаал долоолгодогийн хор уршиг энэ хүн дээр илүү тод илэрч байна даа. Ажлаа хэрхэн сайн мэддэг, хийдэгээр нь залуусаа үнэлж байсан бол юу гээд л иймдээ тулчихаад, энэ том нам боловсон хүчингүй, бодлого баригчгүй унахдаа тулж байхав дээ. Түлш нүүрсэн дээрээ түүртэж байх зуур нь гадаад харилцаа гарын алчуур, хөршийн бодлого хөлийн жийрэг болтлоо доройтлоо. Мангар бацаантайгаа хамт МАН уруудсаар л, манай цүнх баригч уруудах замд ууш, ухрах замд идэш болоод, дажгүй шүү, дажгүй. Эл том нам энэ байтугай унана, шал зүлгэж, шавхай арчина. Уруудахын эхлэл нь Оюун-Эрдэнэ, унахын эрэмбэ нь цүнх баригчдын эрин үе ажээ. Цүнх баригчдын харц яг ийм байдаг, энэ хэвээрээ л үлддэг юм, сайн харж ав. Даргын хундагыг дүүргэж, даруулга нь болж, давирахад нь янцаглаж, зангианаас нь зүүгдэж, замыг нь долоож явсан нөхөд хэзээ ч удирдагч байж чаддаггүй, долоолгосон нь ч урагшилж амждаггүй!МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр /202112.06/ боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.Мөн Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа.Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/,Сумын заан Ё.Гантулга /11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/,Сумын заан О.Баяржаргал /11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа.Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо

Leave a Reply

Your email address will not be published.