Categories
Чөлөөт

“Ээжтэй хүн өвчилдөггүй “Ээжтэй хүн ү.хдэггүй” Өлөн буюу эхийн усний ид шид…

Өлөн буюу эхийн усний ид шид Хүн төрөлхтөн нэн эрт цагаас шээсийг эмчилгээ, оношлогоонд ашиглаж ирсэн билээ. Шээсийг уух, угаах, шавших, зайлах, бигнэх, жигнэх, арчих, туулгах, дусаах, ороох тэр ч байтугай ариутган тарилгын уусмал болгож бэлтгээд булчинд тарих зэрэг элдэв аргаар хэрэглэдэг байжээ. Хүн төрөлхтөнд түргэн хөгжиж, орчин цагийн анагаах ухаан гайхам амжилт олж үй түмэн эм, тариа, эмчилгээний багаж хэрэгсэл бий болж, эмч нарын мэдлэг, мэргэжил өндөр хэмжээнд хүрч, заримыг нь огт үүсэхгүй болтол нь устгаж чадаж байхад яагаад шээс хэрэглэх ёстой юм Хууччуул өглөө бүр “гурван ам шээс” гэж ярьж мөрдлөг болгодог домтой байсан нь бидний дунд домог болон үлджээ.Нэг балга шээсээр ам, хоолойгоо зайлж, нөгөө балгаар нь нүдээ угаагаад үлдсэнийг нь уудаг байсан гэдэг. Монголчууд эхийнхээ усыг хэрэглэж заншсан гэх. Ээж гэдэг амьд эрдэнийн нэг иш шид нь эхийн өлөн. Багаасаа эхийнхээ өлөн усыг өглөө бүр хэрэглэж дадсан хэн боловч хамрын шуухинаа ч тусахгүй байх бүрэн магадлалтай. Ээжийнхээ усыг хэчнээн олон хэрэглэнэ, төдий чинээ урт насалж эрүүл чийрэг байж чадна хэмээн үздэг.Нэгд, өртөг зардал, төлбөргүй. Хоёрт, хоргүй. Гуравт, хэрэглэхэд эхлээд өвчнийг оношлох гэж цаг алдахгүй. Ямар ч өвчинд хэрэглэж болдог. Дөрөвт, шээсээр эмчлэхэд Таны хэлсэнчлэн хүний биеийг дотроос нь цэвэршүүлэх, эрүүлжүүлэх, өвчин халдахааргүй дархлаажуулна. Хөгшрөлтийг сааруулж, урт наслах нөхцөл болдог олон талын ач холбогдолтой. Хохирол, чирэгдэл, эрэлгүй, хямд төсөр.Тавд, шээсээ хэрэглэхийн тулд даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, харъяалал гэх мэт албан төвөгшөөл, хүнд суртал чирэгдэлгүй дөхөм арга юм.Шээсээр эмчлээд хохирол амссан хүн үгүй биз.Шээс нь цуснаас бөөр гэгч олон давхраат цулам эрхтний үй олон түүдгэнцэрүүдээр дамжин шүүгдэж үүсдэг шингэн. Цусны бүтээгдэхүүн учраас шээс ямар ч хоргүй.Тэр байтугай шээс бол хүнийг эхээс төрөхөөс өмнө бүх биеийг нь булхаж байдаг ургийн шингэн. Хэвлий дэх ургийн ус бол үнэн хэрэгтээ түүний бөөр ажиллаж эхлэх үеэс аажим аажмаар ялгаран гарсан өөрийнх нь шээс гэдэг нь тодорхой.Нярай хүүхдийн арьс булбарай байхын нэгэн үүдэл нь түүнийг байнга шээсээр булхаж байсных.Тэгээд ч шээсээр гap нүүрээ угаахад арьс зөөлөрч, сэвх, батга арилж царай сайхан болдог. Бүсгүйчүүдийн гоо сайхны үнэт тосон түрхлэгүүдийг тусгай бэлчээрт хариулсан хээлтэй үнээний шээснээс ялган авсан чухаг даавраар найруулж хийдэг гэнэ лээ. Тиймээс шээс хортой биш гэдэгт итгэж болно.Шээсээр эрүүл мэндээ хэрхэн шинжиж болох вэ? -Анагаах ухааны зарим номонд хүний бие, сэтгэлийн бодит төрхийг тодорхойлогч хэдэн чухал толь бий гэж бичсэн байдаг. Жишээлбэл, хэлийг дотор эрхтний толь гээд хэлний өнгө, өнгөр өвчнийг оношилдог. Нөгөөтэйгүүр бүсгүйчүүдийн сарын тэмдгийг эмэгтэйчүүдийн өвчний толь, нүдийг сэтгэлийн толь мэтээр бичсэн байдаг шиг шээсийг бас нэгэн толь гэжээ. Шээсний хэмжээ, өнгө үнэр, хөөс, цэврүү, тунадас, өрөм, булингар, язмаг, хугацаа, эрч нь хэвийн байх эсэх нь хоол хүнс, хэвтэр, ажил амралт, өвчин эмгэг гэх мэт бүхнийг тольдон харуулах болно. Шээсэнд чинь том хөөс цэврүүтэж эргэлдэн хөвж буй бол Та хийдэж, хоол унд тань хүйтдэж, илчлэгийг нэмэх, хүйтэн унд уухгүй байх, хөл улнаасаа даарахгүй, ажил амралтаа зохицуулах нь чухал. Хэрэв шээсний чинь дээгүүр хөвсгөр цагаан хөөс бамбайж буй ахул бөөрний ажиллагаанд алдаа байгаагийн дохио. А.рхаг өвчин, үрэвслээс үүдэн хаван сууж байна, даруй эмчлүүлээрэй.Шээс нь хулсан шаравтар өнгөтэй, элдэв хурц үнэргүй, тунгалаг байвал Тa эрүүл бөгөөд тэнхлүүн байгаагийн шинж.Харин хэтэрхий шар бол цөсний ажиллагаанд алдаа байна. Үүнтэй зэрэгцээд өтгөн шингэрч, аарц шиг цайвар болж, нуруу загатнаж байвал хугацаа алдахгүй даруйхан эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэхэд гэмгүй. Элэг цөсний өвчний шинж иймэрхүү байдлаар илэрнэ. Шээсний шар өнгө ихдээд ногоовтор болох, улмаар арьс шарлаж, бүр ногоорох шинж орвол цөсний суваг бөглөрөх хөндлөнгийн шалтгаан үүссэний дохио.Үүнийг манайхан механик шар гэдэг. Нойр булчирхай томорч цөсийг шахах, бусад эрхтнүүдийн үрэвслээс цөсний суваг боогдох гэх мэт ноцтой шалтгаан байж болдог. Элэгний өвчин угжирвал эхүүн үнэртэй цавуулаг, бараг жонхуу гэмээр хүрэн улаан шээс гарна. Шээсэнд үнэр орж улбар өнгөтэй болоод байвал шээсээр уураг алдагдаж, бие тамирдаж буй. Шээсний хэмжээ хэвийн байгаа бол хоногт бүтэн хагас литр орчим шээс гарч энэ нь жилдээ 540 илүү литр буюу xaгac тонн шээс гэсэн үг. Шээсний хэмжээ хэтэрхий ихсэж хоногт 8-10 литр хүртэл шээж, өнгө нь ус шиг тунгалаг болж байнга ам хатаж эхэлбэл чихрийн биш шижин өвчин үү байж болох тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй. Хэмжээгүй их ууж, аргаа баран цаг алдах хэрэггүй. Бас хэтэрхий бага шээж эхэлбэл төдөлгүй хавагнах тул даруй эмчлүүлэх шаардлагатай. Энэчлэн шээж байх үедээ шээсээ зориуд анхааран ажих нь чухал. Хэрэв шээсний эх, эцэс хоёр нь булингартай гарч байвал хоолондоо элдэв хачир амтлагч хийхээ багасга. Биед шингэц муутай зохимжгүй хачир, амтлагч, халуун ногоо зэргийг хэтрүүлж байгааг шээс тань хэлээд байна.Ямар үед шээсийг ууж үл болох вэ? -Эм тан уусны дараа шээсийг ууж болохгүй. Олонхи эм шээсээр гадагш ялгарч гардаг. Шээс их төлөв уусан эмний өнгө, үнэртэй байдаг. Олонхи витамин, антибиотик эмүүд шээсээр ялгардаг. Витамин С уусны дараа төдөлгүй шар шээс гарах, пенициллин, ампициллин тариулсны дараа шээсээр ихээхэн үнэр ялгарч гарах нь хэвийн үзэгдэл. Эм, тариаг хэрэглэж байх үед өөрөө төдийгүй хүүхэддээ шээс битгий өг. Ойноосоо өнгөрч байгаа хөхүүл хүүхэд аспирин нэг боодлыг ууж цус алдан эмнэлэгт ирээд сэхээн амьдруулахад орж арайхийн сэхэж тасагт шилжээд байхад эх нь цитромон ууж байсан атлаа хүүхэддээ өлөн усаа уулгаснаас дахин цус алдаж хүндэрч байсан тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, эм ууж буй үед шээсээ уувал уул эмийг дахин уусан мэт болно.Шээсээр гарч буй эмийг буцаан хэрэглэснээр тун хэтрүүлсэн мэт болох талтай.А.рхи уусан үед ч мөн адил ууж, хүүхдэд ч өгч болохгүй. Түүнчлэн сарын тэмдэг тохиосон үед зохимжгүй.Шээс уух зохимжтой цаг байдаг Уурлаж хэрэлдсэний дараахь шээс сөрөг цэнэгтэй болох тул эмчилгээнд хэрэглэхгүй байсан нь дээр.Ялангуяа бага насны хүүхдэд битгий өг. Уурлах үед цусны даралт эрс нэмэгддэг.Эмчилгээний чухал хэрэгсэл гэгддэг баавгайн цөсийг доньт гэх бөгөөд доньтыг аль болох том болгож авахын тулд баавгайг уурлуулж байж алдаг гэдэг. Иймээс уурласан хүний цөс томорч шээсэн дэх цөсний хэмжээ хэмээс хэтэрсэн байх нь ойлгомжтой. Шээсээр эмчлэхээр завдаж буй бол сэтгэлээ тайван байлгах төдийгүй өөдрөг сэтгэлтэй, баяр хөөртэй байвал хүний биед эндорфин буюу дотоод морфин хэмээх өвдөлт намжаах нөлөөтэй бодис ялгардаг. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.