Categories
Чөлөөт

Монголчууд мана-4, норов-7 уудаг хүнийг өвчнөөр бус өтөлж ү.хнэ гэж ярьдаг гэнээ…

Мана-4 тан дөрвөн төрлийн найрлагатай зөөлөн тан. Энэ танг монголчууд эрт дээр үеэсээ хүйтний улирал эхлэх үед ханиад томуунаас сэргийлж хэрэглэдэг байсан. Мөн хамар битүүрч, найтаалгахад мөн настай хүмүүсийн хий, цус хямарч, цусны да.ралт хэлбэлзэх үед уух нь онцгой тус эрдэмтэй. Мана-4 хүүхэд хөгшдөд илүү таардаг, дархлааны эсийг сэргээдэг гэдгээрээ алдартай. Ханиад дөнгөж хүрч байхад нь уувал цааш нь хүндрэх үү, эмчлэх үү гэдгийн заагийг гаргаж өгдөг. Өглөө, оройдоо буцалгаж 21 хоног уудаг. Аяга шөл эсвэл аяга усанд 2 грамм буюу 2 ширхэгийг хийгээд сайтар буцалгадаг. Буцалгаж тодорхой хэмжээнд ууршсаны дараа бүлээнээр нь уудаг.Норов-7 тангийн хувьд мана-4 дээрээ гурван үрийн тан нэмэгддэг. Энэхүү гурван үрийн тан нь цус шингэлж, хор гадагшлуулна, нойр хүргэж амраана. Вирус, нянгийн халдвар авсны дараа хүний бие дэх хорыг гадагшуулдаг. Тэрхүү хорыг цэвэрлэдэг найрлага гурван үрийн танд багтдаг. Цус өтгөрөлтэй, стресс ядаргаа ихтэй хүмүүс норов-7 тан уувал эсийн болон шингэний дархлааг эрчимтэйгээр дэмжиж, цус цэвэрлэж, шингэрүүлдэг үйлчилгээтэй. Ийм учраас идэр залуу насны хүмүүст зөвлөдөг. Нэг дор биш өглөөд 1ийг нь, орой 1ийг нь уух зүйтэй гэнэм…. Oyuntsetseg Tserendulam

Leave a Reply

Your email address will not be published.