Categories
Чөлөөт

Б.Цэцэг: Өсөхийн өлөнгөө тавиагүй өлөн ховдогоо дийлэхгүй энэ мэт хүүхэнд ахиж битгий зальдуулаарай

Б.Цэцэг:Ямар гавьяа байгуулсан гэж өрөвдүүлэх гэж чичэрнэ вэ? Утаагүй түлш сайн гэж ухаан жолоогүй дайрч дулаан суудалд хэдэн жил тухлаад УИХ гишүүн болох гэж чичэрээд явсан чинь багадаад ичихгүй би ажлаа өглөө гэнэ үү? Ажил ч гэж дээ энэ улсын удирдагч хүнд зөвлөдөг шүү ухаантай байсан юм бол нүд чихийг нь хаалгүй иргэд 2019 оноос хойш хэрэглэсэн өмхий хорт түлшнээс чинь болж ү.хэж байгааг дуулгах чинь яагаав!!!! Хэвлийдээ энддэг болсон ургын тоог хэлэх чинь яагаав! Үхэн хатан утаанаас зугтаж уйлан дуугаран төхүүлсэн үрээ ч харалгүй үхүүлж байсан эхчүүдийн тоог нэг харчаарай чи! Уушиг, Зүрх нь цоорхой төрөөд удалгүй хорт хавдартай болж байдгаа барж байгаа нялхасыг хэд болсоныг чи мэдэх үү???? Хэн хүнгүй багтарч ү.хэх гэж байхад гоншигнож суулгүй тэмцэх чинь яагаа вэ??? Утаа гэж бахираад ухаан жолоогүй эрх мэдэлрүү зүтгэсэнийг чинь ард түмэн битгий хэл хажуу хашааны нохой ч андахгүй байх шүү!!!! Яаж ичихгүй утааг 47% бууруулсан гээд сууж байдаг юм бэ???Зөөлөн сандалд суухаар монголын агаараар амьсгалахаа больж нүд чинь юм харахаа больж хоолой чинь хорсдоггүй байсан хэрэгүү??? Хэд наслана гэж ирээдүй хойч үеэ бодохгүй ү.хэн хатан худлаа ярьж нэг нэр хоёр хоч болж явсаныг нь чинь бодохоос ч айдас хүрч байна!!!! Ухамсар дорой увиагүй зан гаргачихаад ажлаа өглөө барилаа гэж жүжиг тавихаа болиод хэсэг чимээгүй далд орсон чинь дээр байх шүү! Боож ү.хлээ гэлүү? Боож биш утаанд чинь боолгуулж ү.хсэн иргэд 300 давчихаад байхад чиний боож ү.хэх жүжиг эцэс төгсгөлгүй хичнээн жил үргэлжлэх байсаныг хэн ч мэдэхгүй!!!!Чимээгүй довоо шарлуулаад урдах нүглээ наминчлаад уучлалт гуйж чадахгүй бол өршөөл ирж битгий нүдэнд харагдаарай гэж чамд зөвлөе!!!! Гэр хороололд амьдардагаа гайхаж уйлан дуугарч байсан чи бусдын адил хөдөлмөрлөөд 5тэрбумын хөрөнгөтэй болчихсон уу???? Зүгээр ч нэг явуулчихгүй 5 жилийн дотор 5 тэрбумтай болсоныг чинь шалгуулна за ард түмэн!!!! Шударга хөдөлмөрлөөд хувийн бизнес эрхэлсэн ч тав битгий хэл 50 жил гүрийгээд ч таван тэрбумтай болдоггүй юм хүүхээн! Зөвлөөд ТУЗ н гишүүн болоод айхтар их мөнгөжиж өнгө зүс засаад утаа угаар харагдахаа больтол төрөл арилжиж ээ чи!!! Боловсрол нимгэн өсөхийн өлөнгөө тавиагүй өлөн ховдогоо дийлэхгүй энэ мэт хүүхэнд ахиж битгий зальдуулж эрүүл мэнд итгэл сэтгэлээрээ тоглуулаарай гэж хүсье! МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригданаУИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.