Categories
Чөлөөт

Хянадаггүй хяналтынханд хариуцлага тооцох ёстой Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙРЛЭЭРЭЙ!

Монголчуудын хүнсний аюулгүй байдал ямар байгааг тод харуулсан баримт “өмхий” махны дуулианаар дахин нэг удаа батлагдлаа. Уг нь Монголчууд бид тал сайхан нутагтаа тааваараа бэлчиж, таана хөмүүлээс авахуулаад 700 гаруй төрлийн шимт ургамлаар идээшилсэн буянт малынхаа цэвэр мах, шүүсийг өдөр тутамдаа цэврээр нь, ямар нэгэн химийн бодис, бохирдлын нэмэгдэлгүйгээр хүнсэндээ хэрэглэх хувьтай ард түмэн.Гэвч махны бизнес хятадуудын атганд орсноор энэ хувь тавилан хотынхонд хүртээлгүй болж хувираад удлаа. Нийслэлийн хоёр тал буюу Эмээлт, Налайхад мах бэлтгэлийн 70 гаруй үйлдвэр, цех бий. Эдгээр мах нядалгааны газруудын 90 гаруй хувь нь Хятад эзэдтэй. Нэг ёсондоо Нийслэлийн иргэдийн махны хэрэглээ, Монголын түүхий эдийн зах зээлд гадны буюу хятадуудын гар хөл дүрэгдээгүй зүйл үлдээгүй. Бараг 100 хувь хамааралтай болчихсон.Саяхан Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрээс “өмхий”, химийн бодисын хольцтой байж болзошгүй мах илэрснээр Мэргэжлийн хяналтынхан хэд хоног хийх ажилтай болоотохлоо. Хийх ажилтай боллоо гэж хэлсний учиг нь уг зөрчлийг Мэргэжлийн хяналтынхан биш, хэвлэл мэдээллийн байгууллагынхан иргэний мэдээллийн дагуу илрүүлж, олон нийтийн чихэнд хүргэснээр Мэргэжлийн хяналтынхан шалгалтыг явуулсан. Нэг үгээр хэлбэл Хяналтын байгууллага нь хянаж шалгаж, түрүүлж илрүүлэх ёстой юм.Уг нь МХЕГ, НМХГ-ынхан жилдээ 1-2 удаа явж шалгадаг. Ингэхдээ төлөвлөгөөт хяналт гэж “За манай байгууллага танайд тэдэн сарын тэдэнд очиж шалгана шүү, шалгалтандаа бэлдээрэй” гээд хэлчихдэг. Мэдээж “Эм Ди Си Пи” мэтийн аюултай компаниуд юу гээд л иймэрхүү байдлаа ил байлгахав. Далдалчхаад, шалгасан нэртэй Мэргэжлийн хяналтынхныг явсны дараад дахиад үргэлжлүүлдэг нь ойлгомжтой.Эмээлтэд махыг химийн бодис хольсон байж болзошгүй, бохир орчинд, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд мах боловсруулж байсан “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон. Уг бодис нь гарал үүсэл нь тодорхойгүй, уутан дээрээ хятад бичигтэй, хугацаа нь дууссан байсныг Мэргэжлийн хяналтынхан тогтоосноо мэдээлэв.Мөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид цардуул, нитрит /NaNo2/, натрийн хлор, усанд үл уусах бодис, чийг, глутамат натри, кальци магнийн карбонат, формальдегид, устөрөгчийн хэт исэл, хар тугалга, кадьми, E451(i) /Триполифосфорын хүчлийн давс/ зэргийг хими, хор судлалын лабораторид шинжлүүлэхэд 2022 оны 22-2657 дугаартай сорилтын дүнгээр цардуулын агууламж 92.45%, кальци магнийн карбонат 20.48%, чийглэг 11.73%, глутамат натри, нитрит, формальдегид илэрсэн тухай сорилтын дүгнэлт гарсныг ч тайлагнасан.Нийслэлийн 1,5 сая иргэний эрүүл мэндэд заналхийлсэн химийн бодистой мах боловсруулагдаж, 150 тонн мах худалдаанд гарах гэж байсан нь анхны удаах уу гэдэг нь ч тодорхой бус байна. Өмнө эл үйлдлээр хордуулсан махыг хүмүүс хүнсэндээ хэрэглэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бол Мэргэжлийн хяналтынхны хийх ёстой ажлаа хийж чадаагүйн гор. Түүнчлэн Хилийн мэргэжлийн хяналтынхныг ч ажлаа хийж чадахгүй байгааг илтгэх нотолгоо бол гарал үүсэл нь тодорхойгүй, хятад бичигтэй, бор ууттай, химийн бодис маш ихийг агуулсан бор ууттай цагаан нунтаг. Өмнө нь тус байгууллага хилээр зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж ирсэн 500 тонн тахианы махыг хилээр нэвтрүүлсэн асуудал гаргасан.Энэ мэтчилэн Монгол улсын нийт хүн амд аюул учруулах, хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлүүдийг Мэргэжлийн хяналтынхан илрүүлж, урьдчилан сэргийлэх ёстой атал Хэвлэлийн байгууллага, сэтгүүлчид илрүүлж ажилладаг байдал гаарлаа. Асуудал дэлгэгдэхэд зөрчлийг арилгуулах чиглэлээр ажиллаж байна, шалгаж, нягталж байна гэж дарга нар нь “попордог”.Энэ бол МХЕГ, НМХГ, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллага тэдгээрийг удирдаж байгаа дарга нар ажлаа хийж чадахгүй байгааг илтгэж байна. Хянадаггүй, хяналтын дарга нар хариуцлагаас мултарсаар байх уу…

Leave a Reply

Your email address will not be published.