Categories
Чөлөөт

Хар, цагаан хэл ам хүрсэн хүнд ямар шинж илэрдэг вэ?

Хараал Хараалч хүн «өш хонзон авах», «гэсгээн цээрлүүлэх» гэсэн хоёр чиглэлээр хараадаг бөгөөд «тарнийн», «увидасийн» гэж хоёр хуваагддаг ажээ. «Увидасын» хараалч гэдэгт элдэв тарни үгүй ч түүнд муу санасан, хэл аманд нь өртсөн хүмүүс хэлснээр нь болж дуусдаг. Хараалч л зөвхөн тэр хараалаа буцаах эерүүлэх аргаа хадгалж үлддэг. Хараалч үр удамдаа үлдээж уламжлуулахдаа ач талдаа цээрлэж, зээ талдаа зөвшдөг заншилтай. «Тарнийн» хараал буюу тарнийн хүчээр үйлдэгдэх хараал нь тарни хараалыг агуулдаг. Нүд өвдөх, шөрмөс татах, хэл татах, булчин урвах, гэдэс дүүрэх, яс янгинах, шээс задгайрах, ам хэлэн дээр юм гарах зэрэг олон шинжээр хараал танд хүрсэн нь илрэх бөгөөд хараалгасан хүн ямар жил мэнгэтэй болохоос шалтгаалж хараалын илрэл тодордог аж.

Хар хэл ам Энэ нь байнга нүгэл, муухай үйлд зорьдог, худал хулгай, хэрүүл ааш зангийн эвдрэл, садар самуун явдал, хүнд тусах олон түмний сэтгэл, хар хэл үг, шүүмжлэлийн нөлөө ажгуу. Тэр нь хийморь сүлд доройтох, ажил үйлс нь хазгайтах, үл бүтэх, муу үйл нь илэрч ял зэмд унах зэргээр илэрнэ. Хар хэл амнаас хол явъя гэвэл саар муу үйлээс хол явахыг хичээвээс зохистой. Цагаан хэл ам Олноос гайхуулан онцгойрох тохиолдолд орчны хүмүүс атаархан шуугих мөчөөрхөх, дөвийлгөн хөөргөх нь ихэдвэл цагаан хэл ам болох ажээ. Хуучны хүмүүс үр хүүхдээ энэ мэтээс сэрэмжлэн гадны хүнд магтдаггүй, гадны хүн л магтаж дуулбал илүү үзлээ гэж сэжиглэн цээрлэх заншил байх агаад улаан цагаан хатуу ширүүн үг хараалаар хүүхдээ харааж цагаан хэл амыг нь тэнцүүлэх заншил байжээ. Учир нь цагаан хэл ам нь хараасаа илүү аюултай, амь нас гал голомтод халддаг тул ийн хараах нь ерөөл мэт өлзий болно гэж үздэг. Хараалыг хэрхэн хариулах хийгээд яаж мэдэх вэ? Монголчууд эрт дээр үеэс эдүгээг хүртэл хараал хэмээх хийбод хүчний аюулаас биеэ сэрэмжлэн хамгаалж, хаалт хариулга хийхээр барахгүй бас хулгай дээрэм, дайсны хорлолыг дарах зэрэг хатуу үйлд хэрэглэж ирсэн уламжлалтай.

Хараалаас тарни арга засал, бясалгалд сайн, ялангуяа гарын алганыхаа сар, нарны товгор дээр санчирын тэмдэгтэй хүмүүс маш сайн хариулдаг бөлгөө. Хараал, хорлол учирсны шинж тэмдэг, түүнийг хэрхэн хариулах вэ? 1.Бар ба туулай жилтэн хүмүүнд хараал хүрсэн байвал нүд өвдөх, шөрмөс татах, нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хариулга нь: »Ума мама адо садо ен суха» гэж уншаад 3 ширхэг чүдэнзийг тарнидаж үлээгээд Мягмар буюу Ням гаригийн шөнийн (23.40-01.40) хулгана цагийн хооронд баруун зүг рүү цувуулан 3 удаа зурж хаяна. Дээрх шинж тэмдгийг арилтал долоо хоног бүрийн Мягмар, Ням гаригийн үдэш болгон тийнхүү хариулга засал үйлдэнэ. Хараалын шинж: Нүд өвдөх, шөрмөс татах, нулимс гоожих шинж тэмдэг улмаар элэг цөсөнд нөлөөлдөг тул элэгний судсанд буух хараалын урт нь 4 чи, цөсний судсанд буух хараалын урт нь 5 чи буй. Иймээс тарнийг 40-50 удаа уншиж байж хараалыг бүрэн хариулна.

2.Морь, могой жилтэн хүмүүнд хараал хүрсэн байвал биед нь хэл татах, судас чинэрэх, хөлс гоожих зэрэг шинж тэмдэг мэдрэгдэнэ. Хариулга нь: «Ум мама ранеран ен суха» гэж элс тарнидаж Бямба гаригийн үдээс хойш хонин цагт хойт зүг рүү 3 удаа цацна. Дээрхи шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Бямба гаригийн үдээс хойш болгон тийнхүү засал үйлдэнэ. Хараалын шинж: Хэл татуулах, судас чинэрүүлэх, нулимс гоожуулах зэрэг шинж тэмдэг нь улмаар зүрх, нарийн гэдсэнд нөлөөлдөг тул зүрхний судсанд буух хараалын урт нь 6 чи, нарийн гэдсэнд буух хараалын урт нь 7 чи буй. Иймээс тарнийг 60-70 удаа уншиж байж сая хараалыг бүрэн хариулна. 3.Үхэр, луу, хонь, нохой жилтэн хүмүүнд хараал туссан байвал аман дээр нь юм гарах, булчин урвах, шүлс гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хариулга нь: «Ум мама ламлан ен суха» гэж уншин төмрийн үртсийг тарнидаж үлээгээд Баасан гаригийн орой тахиа (17.40-19.40) цагт зүүн зүг рүү 3 удаа дараалан цацна. Тухайн шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Баасан гаригийн орой болгон тийнхүү заслыг үйлдэнэ. Хараалын шинж: Аман дээр юм гаргах, булчин урвуулах, шүлс гоожуулж улмаар ходоод дэлүүнд нөлөөлдөг тул ходоодны судсанд буух хараалын урт нь 9 чи, дэлүүний судсанд буух хараалын урт нь 8 чи буй. Иймээс тарнийг 80-90 удаа уншиж байж сая хараал бүрэн хариулагдана.

4.Мич, тахиа жилтэн хүмүүнд хараал хүрсэн байвал хамар тагжрах, арьс үс загатнах, цэр нь цээжиндээ хэржигнэх зэрэг шинж илрэх буй. Хариулга нь: «Ум мама ям-ян ен суха» гэж шанагатай усанд голомтын шороо буюу тогооны хөө хийж тарнидаад Даваа буюу Лхагва гаригийн үдэш гахай (21.40-23.40) цагт урьд зүг рүү 3 удаа цацна. Уул шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Даваа буюу Лхагва гаригийн үдэш уг үйлдлийг давтан хийнэ. Хараалын шинж: Хамар тагжруулах, арьс үс загатнуулах, цэрийг нь цээжинд нь хэржигнүүлэн газар авхуулж уушиг, бүдүүн гэдсэнд нөлөөлдөг тул уушигны судсанд буух хараалын урт нь 10 чи, бүдүүн гэдэсний судсанд буух хараалын урт нь 11 чи буй.Иймээс тарнийг хэмжээнд нь тохируулан 100-110 удаа уншиж байж сая хараалыг бүрэн хариулж чадна.

5.Гахай, хулгана жилтэй хүмүүнд хараал хүрсэн байвал чих нь өвдөх, яс нь янгинах, шээс дусах ба гоожих зэрэг шинж илрэх буй. Хариулга нь: «Ум мама хам-хан ен суха» гэж модны үртэс тарнидаад Пүрэв гаригийн өглөө туулай (5.40-7.40) цагт төв суурин газрын зүг 3 удаа цацна. Уг шинж тэмдэг нь арилтал долоо хоног бүрийн Пүрэв гаригийн өглөө болгон дээрх заслыг үйлдэнэ. Хараалын шинж: Чих өвтгөх, яс янгинуулах, шээс шүлс гоожуулах зэрэг мэдээ дохио нь улмаар бөөр давсганд нөлөөлөх тул бөөрөнд буух хараалын урт нь 2 чи, давсагны судсанд буух хараалын урт нь 3 чи буй. Иймээс тарнийг хэмжээнд нь тааруулан 20-30 удаа уншвал сая хараал бүрэн хариулагдана. Харин элдэв өвчин зовлон бүрийг хараалаас болсон хэмээн үзэж болохгүй. Хараалын хорлол мөн эсэхийг сайтар шинжин тогтоож байж засал хийх ёстой. Хараал хорлолд өртөгдөх явдал бол тухайн хүнээс бас шалтгаална. Бусадтай хэрэлдэх, тэмцэлдэх, хор хохирол учруулах зэрэг өөрийн нүгэлт гэмээс шалтгаална. Хараалыг судсаар оношлох, муу зөн совин зүүдээр мэдрэх, өөрийн бие махбодоор мэдрэх, ил тод баримтаар мэдрэх зэрэг олон янзаар шинжиж болно. Харин тарни хариулга бусад заслыг хийхийн тулд тэрхүү тарниа тархи, зүрхэндээ шингэтэл олон удаа уншин бясалгаж итгэн биширч байж засал, хариулгыг хийвэл тус болох нь дамжиггүй болой.

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.