Томоко Ибукуро япон улсын иргэн Оюутан байхдаа Монгол орны талаар судалгаа хийх гэж анх ирээд өдгөө 21 жилийн амьдралаа монгол улсад өнгөрөөжээ. Анх ‘’FUJI’’ телевизээс дэлхийн зөгийчдийг танилцуулах нэвтрүүлэгт Монголын талаас зохицуулагчаар ажиллаж зөгийн балны аж ахуйн талаар мэдлэгтэй болсон байна. Тэр үеэс энэ салбарт хийх боломжтой олон боломжуудыг судлан бизнесийн гараагаа эхлүүлж ‘’Михачи’’ компаниа байгуулаад дөрвөн жил болж байна. 10 гаруй төрлийн зөгийн бал үйлдвэрлэж япон улс руу экспортод гаргадаг.Зөгийн аж ахуй, зөгийн балны бизнес, хувийн амьдрал, хобби, твиттерийн сонин хачин, япон, монголын улс төрийн ялгаа гэх мэт олон мэдээ мэдээлэл жиргэх дуртай жиргээч, хөдөлмөрч япон бүсгүй Tomoko Ibukuro өөрийн твиттертээ ийнхүү бичжээ: “Хавдарын эмнэлэг дээр миний танил бяцхан охин нac барсан. 13 тай. Эмчилгээгүй байсан гэхэд тэр жаахан охин маргааш амьд явах хүсэлтэй явж болох байсан. Эмч сувилагч “эмчилгээ байхгүй, хэдэн сар амьдрах нь бүү мэд” гэж охины хажууд хэлсэн. Өвчтөний сэтгэлийг бодохгүй”
Монголд сайн, муу олон эмч, сувилагч байгаа боловч тэдэнд бусад орных шиг ёс суртахуунтай байх зан чанар алга бололтой. Өвчтөний сэтгэл зүйг боддоггүй эмч нар их болжээ. Хүний эрхийг дээдэлдэг, ёс зүйг багаас нь зааж сургадаг өндөр хөгжилтэй орноос ирсэн Tomokod энэ явдал хүнд тусаж өөрийн хуудаснаа үзэл бодлоо ийнхүү бичжээ Япон хүний хөдөлмөрч байдал, нийгмийн ёс зүй Японы хөгжлийн нууц байх. Алтан гартай эмч, сувилагч нар минь жоохон ёс зүйтэй байцгаая. Та нарт минь бусад орноос дутуугүй ур чадвар, мэдлэг боловсрол байгаа шүү.
Насаараа эмч хийсэн 105 настай Япон эмчийн өгсөн зѳвлѳгѳѳ 1. Жингээ барь. (Жин нэмэх нь 10,000 өвчний эхлэл хэмээн Япончууд ярьдаг) 2. Эмчид бүү итгэ (Эмч, эмчилгээний ихэнх нь ашгийн төлөө бизнес байдаг) 3. Шинжлэх ухаан юуг ч эдгээгээгүй. (Тухайн үеийн өвдөлтийг намдаадаг ч, өвчний үндэс шалтгааныг эдгээдэггүй) 4. Ямагт урьдчилж төлөвлөж бай. (備えあれば憂いなし。Бэлтгэлтэй байвал уй гашуу үгүй. Япон зүйр үг) 5. Өвдөлт бол гайхамшигт зүйл. (Өвчин намдаагч бүү ашигла гэсэн үг) 6. Урам зоригийг дээдэлж бай. (Ямар нэгэн зүйлд хүчээ сорих, шинээр эхлүүлэхэд урам зориг нэн чухал) 7. Амьдралын бүх зүйлд үнэн сэтгэлээсээ таларх. (Өнөөдөр байгаа бүх зүйл танд байх албагүй. Хайртай хүн, эд зүйлс, ажил алба. Тиймээс байгаа зүйлдээ таларх) 8. Цахилгаан шат битгий ашигла. (Биеийн доод хэсгээ хөгжүүлэх нь урт эрүүл амьдрах нууц) 9. Санаагаа зовоохоо боль. (Болох юм болдогоороо л болно) 10. Мэддэгээ хуваалц. (Мэдлэг бол далай мэт. Далайгаас ус шанагадаж авч бусдад хуваалцсан ч далайн ус дундардаггүй)
11. Мөнгөнд галзууртлаа бүү дурла. (Мөнгө бол хэрэглүүр. Аз жаргал тэнд байдаггүй) 12. Үлгэр жишээ болохуйц зүйлээ ол. (Өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээрээ бусдад үлгэр жишээ болох. Сайхан инээмсэглэл, бичих чадвар г.м) 13. Тэтгэвэрт гарахыг бүү бод. (Нийгэмдээ идэвхтэй оролц) 14. Тархиа үргэлж ачаалалтай байлга. (Биеэ хөгжүүлж бялдаржуулдаг шиг, Тархиа ачаалалтай байлгаж бялдаржуул) 15. Цадатлаа хэзээ ч бүү хоолло. (腹八分目。Гэдэсээ 80% хүртэл л ид.) 16. Улаан да.рс нэг аягыг өдөр бүр уу. (Өвчинөөс урьдчилан сэргийлэх, зүрх судасны өвчлөлийн эрсдэл бууруулдаг) 17. Сайн унтаж амарч бай. (Хүн амьтан талаасаа 8 цаг, ядаргаагаа тайлахын тулд дор хаяж 6 цаг унтах хэрэгтэй) 18. Чин сэтгэлээсээ инээж яв (Стрессийг ялах хамгийн зөв арга) 19. Хүнийг уучилж сур. (Гомдолтой хүн дотроосоо хэмлэгддэг) 20. Омега 3 аар баялаг хоол (Сэтгэл, оюунаараа залуу байх нь чухал, нас чухал биш) МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Япон бүсгүй Монголын эмч, сувилагч нарын тухай ийнхүү бичжээ
