УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүний Хувийн хэвшил, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Эмнэлгийн орны хүрэлцээний асуудлыг хөндөж байна. Манай улс жилийн дөрвөн улиралтай учир улирлын шинж чанартай томуу, томуу төст өвчлөлийн дэгдэхээр ор хүрэлцэхгүй асуудал гардаг. Сайд болсныхоо дараа энэ асуудалд тохируулга хийх тушаал гаргасан. Ямар ч гэсэн энэ өвөл улирлын томуу, томуу төст өвчний оргил үеэр ор хүрэлцэхгүй асуудал гайгүй болсон юм. Ер нь бол манай улсад орны дутагдлаас болоод ийм асуудал гарсан зүйл байхгүй. Тухайлбал, манай улсын эмнэлгийн байгууллагын орны хүрэлцээ дэлхийн дунджаас дөрөв, өндөр хөгжилтэй улс орныхоос хоёр дахин их гэсэн судалгаа гарсан. 13Б гэдэг маягт үнэхээр хэрэгтэй юм билээ. Чаддаг бол 13А, 13Б хоёрыг хоёуланг нь цахим болгох хэрэгтэй байна. Ходоодны дурангийн асуудал их яригддаг. Дуранддаг үзүүрийг нь хатаадаг, сольдог асуудал. Энэ чиглэлд 3 тэрбум төгрөгийн хэрэгцээ байна. Ийм санхүүжилт байвал аймгуудад 3-4 уян дуран өгөх боломжтой. Нийгмийн эрүүл мэндийн тухай МҮОНРТ-ээр 20-30 минутын нэвтрүүлэг хийдэг цагтай болж байгаа” гэлээ.
Categories
С.Чинзориг сайд эмнэлгийн орны хүрэлцээг дэлхийн дунджаас дөрөв дахин их гэв
