Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтсэн 3 настай хүү хэдхэн хоногийн өмнө амьсгалын аппаратнаас гарч, биеийн байдал нь тогтворжин, ГГСҮТ-д эмчлэгдэж байгаа аж. Хүүгийн төрсөн эцэг болон ар гэрээс нь өнөөдөр /2023.03.22/ хэвлэлд хандаж, ард түмнээсээ тусламж хүслээ. Тэдний зүгээсэмчлэгч эмч нартай нь ярилцаж, хүүг Турк улс руу эмчилгээнд явуулахаар болсон байна. Хүүгийн зөвхөн эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 150 орчим сая төгрөг шаардлагатай байгаа аж. Хүүгийн аав М.Цогтбаатар: Хүүгийн биеийн байдал, ямар ч гэсэн аппаратнаас гарсан. Биеийн байдал нааштай байгаа. Монголд эмчилж болно гэж байгаа чэмчлэхдээ
хүүгийн биеийн байдал мэдрэл талдаа 70-80 хувьтай гэсэн. Тиймээс эмч нартайгаа ярилцаад, гадаад яваад эмчлүүлсэн нь хамаагүй дээр байх, эм, тарианы хувьд ч олдоц ихтэй гэж шийдсэн. Бид олон газар руу хандаж үзлээ. Хамгийн нааштай нь Турк улс руу явахад арай өртөг багатай гэж үзэж байгаа. Хүүгийн эмчилгээний зардал нь урьдчилсан байдлаар 140-150 орчим сая төгрөг
болж байгаа. Ийм хэмжээний мөнгөний боломж байхгүй учир ард түмнээсээ хүүд миньтуслахыг хүсэж байна. Үүдэл эсийн тариа нь өмнө нь 9 мянган ам.доллар байсан юм байна. Манай хүүд 2-3 удаа тариа хэрэглэх байх гэсэн. Хамгийн нааштай хариу өгсөн нь Турк улс байна. Монголоос хүүг зөөвөрлөхөд 1-2 эмч хамт явна. Гэмтлийн эмнэлгийн эмч нар үнэхээр чадлаараа
эмчилж байна. Эмч нартаа баярлалаа” гэв. Түүнчлэн том хүүгээ өөр дээрээ авсан бөгөөд болсон явдлын талаар сэтгэл зүйг нь бодож төдийлөн ярихгүй байгаа гэлээ. Юунаас болж эхнэрээс салсан талаарх сэтгүүлчийн асуултад гэр бүлийн хэд хэдэн удаагийн хууралтаас болсон. Том хүүгээ өөр дээрээ авсан байсан.Цагаан сарын өмнө хүүгээ ээж, дүүтэйгээ байя гэхээр нь явуулсан.
Хүүхдүүдээ төрсөн ээжтэйгээ байвал дээр байх гэж бодсон гэдгийг хэлж байлаа. Мөн хүүгийн ээж бидэнтэй холбогдоогүй, 48 цаг саатуулагдсан гэсэн. Мөрдөн байцаалтын явцын талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх байх гэсэн юм. Хандивын данс: Хаан банк – 5434121006- хүүгийн аав М.Цогтбаатар, Утас: 94524008
Categories
Хойд эцэгтээ зодуулж, хүнд гэмтсэн 3 настай хүүд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЦГЭЭЕ МОНГОЛЧУУДАА ШЭЙР ХИЙЖ ТҮМЭНД ТҮГЭЭ‼️
