Categories
Чөлөөт

Хүнийг өнгөрөхөд хэн байсныг нь илүү дурсагддаг. Дэлхий даяар түүний мэдлэг чадвар, нигүүлсэнгүй сэтгэлийг хүндэтгэн дурсаж байна.

Хүнийг өнгөрөхөд хэн байсныг нь илүү дурсагддаг. Дэлхий даяар түүний мэдлэг чадвар, нигүүлсэнгүй сэтгэлийг хүндэтгэн дурсаж байна. Тэрээр үр хүүхэдгүй хүн байжээ. Эгэл хар хүний дүрээр энэ замбуулинд саатсан бодьсадва байсан байхаа. Монголын бурханы Шашин Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзог сүүлчийн замд нь үдэж байна. Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, шинэ шатанд гаргасан түүний дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт Хотын дарга Д.Сумъяабазар гарын үсэг зурав. Абэ Шинзо агсны гэр бүл, төрөл төрөгсөд, нийт Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. хүндэтгэн мэхийе Монгол түмний хамгийн ойр хүний нэг Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ харамсалтайгаар амь насаа алдсанд Японы ард түмэн, түүний гэр бүлийнхэн, дотно бүх хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье! Тэрээр Монгол Улсыг бодлого, улс төр, хөрөнгө санхүү, нийгэм эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн бүхий л салбарт бодитой дэмжиж ирсэн юм. Тухайн 2 улсын хамтын ажиллагааны хамгийн дээд хэлбэр нь Чөлөөт худалдааны гэрээ гэж боддог. G7 буюу Дэлхийн хамгийн том эдийн засагтай 7 улсаас Ш.Абэ Ерөнхий сайд хамгийн анх удаа Монгол Улсыг маань тоож, Чөлөөт худалдааны анхны хэлэлцээрийг амжилттай дуусгах түүхэн боломж олгосон юм. Өөрөөр хэлбэл, бидэнд “Загаснаас илүү загас барих арга”-ыг нь зааж өгч тухайн эмнэлэг, нисэх буудал, зам гүүр барьж өгөхөөс гадна Монгол Улс илүү хөгжих, илүү орлого олох арга замыг засч, нээж өгсөн- Алсын хараатай бодлоготон байлаа. Ганц энэ баримт л түүнийг гарцаагүй Монгол Улсын маань түүхэнд үлдэх Улс төрч гэдгийг хангалттай харуулна. Их, энгүй, эгэл хүн Та эх орныхоо хөрсөнд тайван нойрсоорой!

Leave a Reply

Your email address will not be published.