Categories
Чөлөөт

СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН ӨГЧ БУЙ ҮНЭТЭЙ 20 ЗӨВЛӨГӨӨ

СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН ӨГЧ БУЙ ҮНЭТЭЙ 20 ЗӨВЛӨГӨӨ 1. Үйлдлийг хэвшил болгохын тулд хүнд дунджаар 66 өдөр хэрэгтэй. 2. Нүдээ аньсан үедээ бид мэдээллийг илүү амархан тогтоодог 3. Тархи ходоод хоорондоо нягт холбоотой учраас бидний зарим сэтгэл хөдлөл ходоодонд нөлөөлдөг. Ялангуяа сэтгэл зовинол. 4. Хүний гадаад байдлыг харж хайрлах, хүнийг яг байгаагаар нь хайрлах маш ялгаатай зүйлс. 5. Мөрөөдлөө цаасан дээр бичсэнээр бид юу хүсдэгээ илүү тодорхой болгож ойлгож авдаг. 6. Хүний мэдрэхүй дотроос үнэрлэх мэдрэмж ой санамжтай хамгийн их холбоотой. 7. Хэрхэн бодож сэтгэж байгаагаа тунгаан бодох чадвар нь хүний өндөр чадамжтай нь шинж. 8. Хүн бүрт 3 БИ байдаг: – хэрхэн бодож сэтгэж байгаа БИ – хэн гэж бусад дүгнэж байгаа БИ – яг амьдрал дээр байгаа бодит БИ 9. Мөрөөдөгч хүмүүс ихэвчлэн зүүдэндээ өөр бусад хүмүүсийг хардаг ба санаж байдаг. 10. Гэр бүл дотны найзууд- аз жаргалтай хүүхэд насны хамгийн том эх үүсвэр. 11. Хэрэв аядуу болоод тайван хоолойгоор ярьвал хэрүүл маргаанд харилцагчаа буулгахад хамгийн амархан байдаг. 12. Бага зүйлд ч талархаж чаддаг хүмүүс илүү аз жаргалтай амьдардаг. 13. Хэрэв тогтмол 2 хэл дээр ярьвал Альцгеймер өвчний шинж тэмдэгийг бууруулах магадлалтай. 14. Дурласан хүний үйл байдал яг л мэдрэлийн эмгэгтэй хүний үйлтэй адилхан болдог. 15. Мэдээллийг тогтоох хамгийн үр дүнтэй арга бол 30-50 хичээллэх бүрт 10 минут завсарлагаа авах. 16. Хамт дуулж байгаа хүмүүсийн хооронд маш нягт сэтгэл хөдлөлийн холбоос үүсдэг. 17. Шалгалтын өмнө бүх сандрал айдсаа бичиж бодит биш гэдгийг ойлгох нь өндөр оноо авахад тусалдаг. 18. Хангалттай нойр авахгүй байх нь сэтгэл санааг тогтворгүй болгож стресст автахад амархан болгодог. 19. Хүн 00 орох гэж яарах үедээ илүү хурдан шийдвэр гаргаж байдаг. 20. Өөрийгөө хүндэлдэг хүмүүс илүү өөртөө итгэлтэй байдаг. MEC судалгааны байгууллагаас “Сэтгүүлчдийн олонд танигдсан байдал ба тэдэнд итгэх итгэлийн түвшин” гэсэн судалгааг явуулжээ. Уг судалгааг энэ оны долдугаар сарын 20-22ны өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1000 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар гар утсаар цуглуулсан байна.Судалгааг хоёр асуултын хүрээнд буюу “Та аль сэтгүүлчийн мэдээллийг зорьж үздэг вэ”, “Та аль сэтгүүлчид итгэдэг вэ” гэсэн хоёр асуултын дунд явуулжээ.“Та аль сэтгүүлчийн мэдээллийг зорьж үздэг вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 36 хувь нь “Зариг” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн мэдээ, сурвалжлагыг зорьж үздэг гэж хариулсан байна. Хоёрдахь асуулт болох Та аль сэтгүүлчид итгэдэг вэ? гэсэн асуултад мөн судалгаанд оролцогчдын 50 хувь нь “Зариг” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүл зүйн бүтээл, сурвалжлагад нь итгэдэг гэжээ.Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Зариг” видео мэдээллийн сайтаа нээсэн. Тэрбээр хараат бус сэтгүүлзүй хэнд хэрэгтэй вэ, улс оронд ямар чухал үүрэгтэй байдаг вэ гэдгийг харуулах том зорилгыг тээж ажиллаж ирсэн. Иргэдийн мэдэх эрхийг хангах, хөндөгдсөн эрх ашгийг нь хамгаалах чиглэлд түүний бэлтгэсэн олон сурвалжилга нь бодит үр дүнд хүрсэн.Хэвлэл мэдээллийн салбарт цахим шилжилт эрчимтэй явагдаж буйтай холбоотойгоор мэдээллийн сайтын тоо олширч байгаа. Өнөөдөр Монгол Улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, тус салбарт 4700 орчим хүн ажилладаг. Тэдний 60 орчим хувь нь сэтгүүлч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажилладаг. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.