Categories
Чөлөөт

Америк, Япончууд Монгол улсыг Хятадад алдаж байгаад санаа зовоод эхэлжээ

11-р сарын 21-нд NHK-гийн Спэйшл нэвтрүүлгээр Хятадын Нэг бүс-нэг зам бодлогын хүрээнд улс орнуудад олгож байгаа хөгжлийн зээлийн асуудлыг хөнджээ. Тус нэвтрүүлэгт Америкийн Глобал хөгжлийн төвийн судлаач Скотт Моррис судалгааны үр дүнгээ танилцуулжээ.Нэг бүс нэг замын дагууд 68 улс байгаагаас 23 улс нь Хятадаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрэх аюултай. Үүн дотроо 8 улс ингэх магадлал туйлын өндөр байгаа ажээ. Моррисын судалгаагаар эдгээр 8 улсын нэг нь Монгол ажээ. Зээлээ буцааж дийлэхээ байсан улсууд хилийн боомтын эрхээ Хятадад шилжүүлэх, Хятадын армийн арын хангалтын бааз байгуулахад хүрч байгаа юм байна. Хятадтай байгуулсан гэрээний заалтад “хэрэв гэрээг ямар нэг байдлаар зөрчсөн бол гэрээг даруй хүчингүй болгож, зээлийг нэг дор буцаан төлүүлэх” тухай заажээ.NHK-гийн Япондоо цацсан дээрх нэвтрүүлгийн мэдээллийгөгсөн @Yuichi Takami анддаа баярлалаа. Түүний авсан телевизийн дэлгэцийн зургийг нийтлэв. Зураг дээр улаанаар тэмдэглэсэн нь өнөөх 8 улс.Монголын төлөө санаа зовниж явдаг япончуудын нэг бол Таками Юүичи. Манай төрийн эрхийг барьж байгаа улс төрчид ч үүнд биеэ чилээж, санаа зовниж суугаа гэдэгт найдна. ​Групп тогтоолгосон тохиолдолд сунгалт хийх шаардлагагүй өвчний жагсаалт Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацааг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/758, А/197 хамтарсан тушаалаар шинэчлэн баталсан. Ингэснээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болох юм.Мөн хоёр сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/807, А/216 тушаалаар байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Ингэснээр байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний асран хамгаалагчдад тулгардаг хүндрэл, явдал чирэгдэл багасах юм. Жагсаалт шинэчлэгдэн батлагдсанаар шинээр нэмэгдэж орсон нийт 58 оношийн хүрээнд 1,300 гаруй хүүхэд, мөн тооны эцэг, эхчүүд байнгын асаргааны тэтгэмжид хамрагдаж чадах юм.<Хөдөлмөрийн чадвараа алдаж групп тогтоолгосон тохиолдолд сунгалт хийлгүй хугацаагүй тогтоолгох боломжтой өвчнүүдийн төрөл: Эмэнд тэсвэртэй сүрьеэ Шизофрени, шикофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэг Шизофрений хэв шинжит эмгэг Оюуны хомсдлын эмгэг Ревматологийн өвчнүүд Амьсгалын эрхтний эмгэгүүд Агаар дамжуулах зам ба цулцангийн эмгэгүүд Бөөрний эмгэгүүд Чихрийн шижингийн хожуу хүндрэлтэй Нүдний өвчин Чих хамар хоолойн өвчнүүд Нүүр амны өвчин Гэдэсний наалдац өвчин Ходоод ,12 хуруу гэдэсний хагалгааны дараах үе Бөөр шээс дамжуулах эрхтний мэс заслын өвчнүүд Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын өвчнүүд Хорт хавдрууд Хөлний тайралтууд Гарын тайралтууд Тархины эмгэг Нугасны эмгэг Захын мэдрэлийн эмгэг Булчин мэдрэл, булчингийн синапсын эдгээр өвчний төрөлд хамаарах өвчний хувь хэмжээнээс хамаарч хугацаагүй сунгагдах боломжтой аж. Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй Түрийвчинд хүний зураг байлгах хэрэггүй – Учир нь ямар нэгэн зураг байх нь хэн нэгэнтэй заавал мөнгөө хуваалцаж,, эргээд чамайг боддоггүй хүмүүст мөнгөө алдах магадлалтай гэсэн утгыг илэрхийлдэг байна. Түрийвчинд зарааны үс байх ямар вэ? Мөн мөнгөөр өмд цамц хийвэл мөнгө дууддаг гэсэн. Энэ үнэн үү? -Зарааны үс байж болно. Учир нь зарааны үс хулгайгаас сайн хамгаалдаг байна. Зарааны үсийг хэтэвчиндээ хийх нь Орос Фэнг Шүй, Орос арга юм. Харин өмд цамцны хувьд Японы нэгэн үлгэрийн номон дээр хэтэвчиндээ хийсэн болгон нь үрждэг шидэт түрийвчний тухай үлгэрээс сэдэвлэж гаргасан хүмүүсийн яриа юм. Ямар түрийвч хамгийн сайн бэ? – Дуураймал биш, жинхэнэ арьсан түрийвч л хамгийн сайн түрийвч юм. Та бүхэн болж өгвөл олон тасалгаатай, олон нуглардаг хэтэвч битгий аваарай. Хэтэвч нь нэгэн төрлийн мөнгөний урсгалыг өөртөө чиглүүлж өгөх Инь энерги буюу усны энергийг өөртөө шингээж байдаг болохоор олон тасалгаанд энерги төөрөлдөж чухам аль эд баялагийн саванд мөнгийг татаж өгөх баримжаа нь алдагдаж төөрнө гэж үздэг байна Тиймээс цөөхөн тасалгаатай, эмх цэгцтэй, онгойлгоход хялбар, олон нуглардагүй түрийвч сонгоорой. – Хэн нэгний хуучин түрийвч хэрэглэж болохгүй. Учир нь таны орлого таных биш юм шиг байдал үүсэх болно. – Түрийвчэндээ хичнээн хайртай байсан ч гэсэн ойр дотны хүмүүс болон хүмүүсийн зураг хийж болохгүй. Учир нь тэдгээр хүмүүст та тусалж байгаа мэт цаад утгарааа харилцаагаа хөндийрүүлж, үл ойлголцож үүснэ. Мэдээж мөнгө санхүүтэй холбоотой шүү дээ. Маш сайн чанарын өөрийн гэсэн мөнгөр хэтэвч өөртөө худалдаж авах нь бат бөх санхүүгийн эх үүсвэртэй болж, олсон мөнгө чинь юм болно. Тиймээс манайхаан өөрийн дуртай, өөртөө таалагдсан хамгийн сайн түрийвч олж авах нь хамгийн түрүүнд хийх ёстой чухал зүйл чинь шүү. Өөрөө л хэрэглэх юм чинь хичнээн үнэтэй брэндийнх байсан ч гэсэн мөнгө битгий татаарай Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ? – Түрийвч Мөнгө улаан өнгө болон байгалийн гаралтай материалд дуртай байдаг. Иймд та арьсан, улаан түрийвчийг сонгоорой. Түрийвчээ хоосон байлгаж огт болохгүй. Ядаж хэдхэн төгрөг үлдээж хэвших хэрэгтэй. Банкны баримт, НӨАТ-ийн баримт зэргээ мөнгөтэйгээ хамт хадгалж болохгүй. Түрийвчнийхээ тусгай хэсэг эсвэл цүнхнийхээ халаасанд хийж байгаарай. Түрийвчиндээ бохир төлбөрийн баримт, урагдсан цаас хийж болохгүй. Хуучирсан түрийвчээ хаяхын оронд хадгалаарай. Энэ нь их хэмжээний аз авчрахаас гадна, орлогын үүдийг нээдэг. Мөнгөнийхөө толгойг зөв харуулж хийх хэрэгтэй. Та болж өгвөл түрийвчиндээ мөнгөнөөс өөр зүйл хадгалах гэсний хэрэггүй. Түрийвчин дэх мөнгөө бусдад харуулах нь эд баялагаа алдах үндэс болдог.- Гудамж талбай болон сургууль Гудамжинд явж байхад замд тань мөнгө таарвал шууд аваарай. Энэ нь 10 төгрөг, 20 төгрөг байна уу? огт хамаагүй бөгөөд шууд л авах хэрэгтэй. Учир нь хөл доор байгаа мөнгийг орхиж явснаар мөнгөний заяа гомддог аж. Замын уулзвар дээр тогтсон мөнгөнд хүрч болохгүй хэмээдэг. Энэхүү мөнгийг авснаар эрүүл мэндээр хохирч, илүү их мөнгө зарлагадах хэрэг гардаг байна. Зөөгчид цайны мөнгө гар таталгүй өгч байгаарай. Учир нь таны өгсөн мөнгө эргээд гурав дахин үржигдэж ирэх болно.- Гэртээ Хоолны ширээ нь идээ будаа тавьдаг, нэг ёсондоо хүндэтгэлийн бэлэг тэмдэг билээ. Харин үүн дээр суухыг хориглодог бөгөөд өрөнд орно хэмээн үздэг байна.Та гэртээ их хэмжээний мөнгөтэй ирвэл хэдхэн төгрөг авч, хоолны ширээний бүтээлгэн доор хийгээрэй. Ингэснээр мөнгө арвижихийн бэлэгдэл хэмээдэг аж. Мөнгөтэй түрийвчээ хоолны ширээ болон орон дээр тавьж болохгүй. Таны гэрт нэг шүүр байх ёстойг анхаараарай. Эс бөгөөс гарлагын үүд нээгддэг байна. Задгай мөнгийг энд тэнд тарааж, хаяж болохгүй. Үүний оронд мөнгөний гахайнд цуглуулж, түрүүвчиндээ хадгалах хэрэгтэй. Гэртээ хадгалж байгаа мөнгөө тогтмол тоолж, дутсан, өссөн эсэхийг шалгаж байгаарай. Та мөнгө цуглуулж эхлэхээсээ өмнө юунд хэрэглэх гэж байгаа зорилгоо тодорхойлох ёстой. Мөн бороотой өдөр мөнгө хурааж эхлэхэд тохиромжгүй байдаг. Аалз нь их мөнгө, баялагийн бэлэг тэмдэг билээ. Та хаа нэгтээ аалз харвал алахын оронд явах замыг нь чөлөөлж өгөөрэй. Гэртээ шүгэлдэх нь гарлагын үүд хаалгыг нээж, орлогын үүдийг хаадаг байна.Бусдаас талх болон давс гуйж болохгүй. Энэ нь гэрээс тань хамаг баялаг, эд хөрөнгийг тань үлдэн хөөх аюултай. Нар жаргасны дараа хогоо гаргаж асгах нь хөрөнгө мөнгөө гаргаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Мөнгөтэй цүнхээ газар тавьж болохгүй. Энэ нь мөнгөний заяаг хариулдаг гэж үздэг байна. Хутгаа талханд зоолттой орхих нь өрөнд оруулдаг. Үр тариаг гаргаж хаяснаар санхүүгийн асуудалтай тулгарч мэднэ. Цонхоороо хог битгий хаяарай. Энэ нь хамаг мөнгөө гаргаж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Аквариум нь мөнгө дууддаг байна. Гэхдээ аквариумын ус үргэлж цэвэрхэн байх ёстой. – Нийтлэг зүйлс мөнгө гуйж суугаа хүнд хандив өгөхдөө нүд рүү нь харж болохгүй. Цамц, өмд болон куртикний тань халаас урагдсан бол заавал оёорой. Үнэтэй эдлэл зүүснээр мөнгө орж ирдэг. Үсээ өөрөө тайрч болохгүй. Ингэснээр өөрөө мөнгөний эх үүсвэрээ тасалж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Зүүн алга загтнавал мөнгө орж ирнэ, баруун алга загтнавал мөнгө үрэгдэнэ гэж үздэг. Цагдаа эсвэл гал сөнөөгчтэй таарвал мөнгө үрэгдэнэ, жирэмсэн эмэгтэйтэй таарвал мөнгө үржихийн бэлэг тэмдэг болдог. Өөрөөсөө илүү мөнгөтэй хүмүүст атаархах хэрэггүй.

Leave a Reply

Your email address will not be published.