Сав л хийвэл хэл аманд ороод байдаг Б.Жаргалсайхан дахиад л нэг шуугиан тарьж орхижээ. Сүүлийн хэдэн өдөр АТГ-аас гаргасан гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлын төвд байгаа гэж хэлж болно. Цахим орчимд идэвхтэй амьдардаг тэрээр өөрийн цахим хуудсанд УИХ-ын гишүүн П.Анужин 240 хурдан удмын адуутай гэжээ. Хайрхаан энэ авгай зүгээр мал дээр гарсан нь дээр юм байна гэж бичжээ. Түүний бичиж байгаа нь ширүүн ч гэсэн нөгөө талдаа үнэн үг хэлээд байдаг тул зарим иргэд түүний үг, үйлдэлд дуртай байдаг. Нээрээ яагаад албан тушаалтанууд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хурдан удмын адуу олноор нь бүртгүүлээд байдгийг мэдэх үү. Мэдээж идсэн уусаныг маш сайн далдалж чадах хэн ч баталж чадахгүй хөрөнгө юм. Мөн хурдан удмын адуу үнэлгээний хувьд үнийг ижил тогтоох боломжгүй. Тиймээс хэдэн төгрөг гэж үнэлж мөнгө угаах нь тухайн хүний л асуудал учраас тэр. Зурхайч лам, АУ-ы магистр Д.Сайнсайхан: Хурим хийхэд хүмүүс Балжинням, Дашнямтай өдрийг л сайн гэж боддог энэ бол өрөөсгөл ойлголт анба Дацан хийдийн Зурхайч лам, АУ-ы магистр Д.Сайнсайхан: Жил бүрийн намрын дунд сард Дашням, Балжиннямтай өдрийн “эрэлд” нийтээрээ гарцгаадаг. Хурим найрыг заавал ийм өдрүүдэд хийх ёстой юу? Хүмүүсийн нийтлэг ойлголтоор Балжинням, Дашнямтай өдрийг л сайн гэж боддог. Тэгээд амарчлаад тэр өдрүүдийг нь л товлочихдог. Гэтэл ямар үйл хийх гэж байгаагаас хамаараад малчны календарийнхаа алийг голчлон харах вэ гэдгээ сонгодог юм шүү дээ. Тухайлбал, хүүхдийн үс авах гэж байгаа бол даахь үргээхэд ямар өдөр вэ гэдгийг голчилно. Гэтэл хүмүүс Балжиннямтай өдөр л бол даахийг нь үргээнэ гэж орж ирдэг. Үзэхэд тэр Балжиннямтай өдөр нь хүүхдийн үс авахад муу өдөр байх жишээтэй. Тиймээс өдөр судрыг үзэхэд эхэлж үс авахад сайн өдрийг харна. Дараа нь тухайн хүүхдийн сүлд юм уу амин гарагийг тааруулчихвал зүгээр. Тэгээд барилдлага, шүтэн барилдлагыг харна. Өөр нэг жишээ татахад хагалгаа хийлгэнэ гэхэд тухайн хүний час өдөр мөн эсэхийг харна. Хэрвээ час өдөр таарвал мэс хүргэж болохгүй. Тэрний дараагаар сүлд байрлах өдрийг харна гэхчлэн дэс дараалалтай. Тэрнээс Балжинням, Дашнямтай л бол сайн гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм.
Орчин үед хүмүүс бидний нэрлэдгээр малчны календарь буюу үндсэн цаг тооны бичгээ хэрэглэж мэдэхээ больчихож. Олон зурхайч, одоо бараг хийд болгон календарь гаргаж байгаа ч залуучууд цаг тооны бичгийг уншиж, амьдрал ахуйдаа хэрэглэхгүй байна. Бид хүүхэд байхаасаа л энэ цаг тооны бичиг календарийг харж өссөн. Уг нь энд чинь маш тодорхой бичсэн байдаг. Тухайлбал, малчдын календариас тухайн өдрийн барилдлага, шүтэн барилдлага хоёрыг голчлон харна. Барилдлага, шүтэн барилдлага бол маш их тооцооллын үндсэн дээр гаргадаг учиртай. Тодруулбал, барилдлага, шүтэн барилдлагыг хараад, тэнд тохирсон үйл нь юу байна гэдгийг тооцдог. Бас од нь дүвзий, жэдзий гээд гурван тоо харгалдуулсан байгаа биз. Тэгээд одны тайлбарыг оруулсан байдаг ч аль тоог нь голчилж харахаа хүмүүс мэддэггүй. Дараагийн бас нэг чухал зүйл нь мэнгэ, хөлөл байна.
Энэ мэт олон нарийн зүйл малчны календарьд бий. Тэрийг мэдэхгүйгээс жишээ нь бэр гуйна гэхэд таних мэдэх ямар ч хамаагүй лам юм уу, мэдэх байх гэж бодсон хүнээсээ хүү, охины талынхан тус тусдаа асуучихдаг.Тэр нь зөрөөд над дээр ирсэн тохиолдол олон байна. Үүнээс болоод хүмүүсийг хооронд нь эвдрэлцүүлээд байна. Хүмүүс найр хурим, бэр гуйх хоёрыг андуурдаг. Хуримын энэ хоёр зан үйлийн бэр гуйх нь хамгийн чухал зан үйл юм. Тийм байхад бэр гуйх өдрөөсөө болоод л маргаан үүсэж болохгүй биз дээ. Найр бол яах вэ голчлох асуудал биш. Яагаад гэхээр найр хурим, оршуулга хоёрын оршуулга нь илүү муу цөв багатай гэдэг үг байдаг. Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.