Categories
Чөлөөт

Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг карергүй болгосон хүмүүс Рио Тинтогийн гар хөл байжээ

Нөгөө түүхэн зураг. Ерөнхий сайд Алтанхуяг яг ингэж өлийж харах хүртлээ арай ч огцорчино гэж бодоогүй явсан байдаг. Шинэчлэлийн гэгдэх Засгийн газар олон алдаа хийсэн ч хамгийн том алдаа нь Рио Тинтотой Оюу Толгойн зардал 1,4 тэрбум доллароор хэтэрснийг хүлээн зөвшөөрөхгүй үзэлцсэнд байв. Тэр үед Монголыг гаднаас аймар буландсан. Хамаг эмгэнэл гэхдээ монголчууд өөрсдөө жижиг буурай улсынхаа Засгийн газрыг биллион долларын хүчтэй гаднын тоглогчтой хамтран буланддагт байдаг. Би бол тийм хүмүүсийг зүгээр л урвагч гэж боддог. Тухайн үед Алтанхуягийн хуушуур идэж байгаа зургийг тарааж, Танхай эмээ гэсэн Твиттер хаяг бие эрхтнийг нь хүртэл элдэвлэсэн булли meme хийж, чуулганд хэлсэн үгээр нь видео монтаж тарааж үнэхээр өргөн хүрээтэй хар пиарын акц явсан байдаг юмаа.Ингээд энэ зурганд буусан моментоор мань хүн огцорч, дараа нь Элбэгдорж нар ОТ, ТТ, ЭТ гэсэн Монголын гурван гол орд дээр дур зоргын юм хийсэн байдгийг бид мэднэ. Ард түмнийг Алтанхуягийн эсрэг туусан хэдэн хүн өөрсдөө нөгөө ард түмнээ өм цөм дээрэмдцэн байсан гэсэн үг. Өнөөдөр харваас танил тоглолт Хууль зүйн сайд Нямбаатар руу орж харагдах боллоо. Нямбаатар Оюу Толгойн зардал хэтрэлт дээр дүгнэлт гаргуулсан гэж мэдээлээд хэд хонож байхад баахан худал мэдээлэл, нөгөө л 14 настай хүүхдэд холбогдох хуучин хууль, хувийн мэдээлэл хамгаалах тухай шинэ хуулийг мушгин гуйвуулах зэргээр гарцаагүй ямар нэг зорилттой хар пиар явж эхэлж байна.ОТтой холбоотой асуудал хөндсөн Монголын төрийн Ерөнхий сайд, сайдууд руу яагаад ч юм ингээд дайралт ороод байдаг юм. Тиймд монголчууд аливаа мэдээлэлд шүүлтүүртэй байх, цаад учир байдлыг сонирхож үзэж байх, ганц энэ асуудал төдийгүй ер нь хэн хэн рүү ямар зорилгоор чамайг нохой туулгах гээд байна бодож үзэж байх хэрэгтэй. Яг ийм үеэр нэх ухаантай царайлж, улсынхаа Засгийн газрыг шүүмжилж шоолж шахаанд оруулдаг урвагчдыг дагаж далдайж байгаад үрийн үрд төлж дийлэхгүй өр тэврээд үлдэв дээ.Хүрэлсүх рүү ч гэсэн яг л нөгөө танил фракцууд Алтанхуяг дээр хийсэн технологиор хар пиар явуулсаар бгад тэр фракцуудаас дээрэмдүүлсэн юмыг чинь аваад өгсөн улстөрчийг шалтгаангүй үзэн яддаг хэсэг хүртэл бий болсон байдаг.”БНМАУ тусгаар тогтносон улс юм бол яагаад Зөвлөлтийн шүүх намайг шүүж байгаа юм бэ?” Ерөнхий сайд асан А.Амар MEC судалгааны байгууллагаас “Сэтгүүлчдийн олонд танигдсан байдал ба тэдэнд итгэх итгэлийн түвшин” гэсэн судалгааг явуулжээ. Уг судалгааг энэ оны долдугаар сарын 20-22ны өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1000 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар гар утсаар цуглуулсан байна.Судалгааг хоёр асуултын хүрээнд буюу “Та аль сэтгүүлчийн мэдээллийг зорьж үздэг вэ”, “Та аль сэтгүүлчид итгэдэг вэ” гэсэн хоёр асуултын дунд явуулжээ.“Та аль сэтгүүлчийн мэдээллийг зорьж үздэг вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 36 хувь нь “Зариг” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн мэдээ, сурвалжлагыг зорьж үздэг гэж хариулсан байна. Хоёрдахь асуулт болох Та аль сэтгүүлчид итгэдэг вэ? гэсэн асуултад мөн судалгаанд оролцогчдын 50 хувь нь “Зариг” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүл зүйн бүтээл, сурвалжлагад нь итгэдэг гэжээ.Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Зариг” видео мэдээллийн сайтаа нээсэн. Тэрбээр хараат бус сэтгүүлзүй хэнд хэрэгтэй вэ, улс оронд ямар чухал үүрэгтэй байдаг вэ гэдгийг харуулах том зорилгыг тээж ажиллаж ирсэн. Иргэдийн мэдэх эрхийг хангах, хөндөгдсөн эрх ашгийг нь хамгаалах чиглэлд түүний бэлтгэсэн олон сурвалжилга нь бодит үр дүнд хүрсэн.Хэвлэл мэдээллийн салбарт цахим шилжилт эрчимтэй явагдаж буйтай холбоотойгоор мэдээллийн сайтын тоо олширч байгаа. Өнөөдөр Монгол Улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, тус салбарт 4700 орчим хүн ажилладаг. Тэдний 60 орчим хувь нь сэтгүүлч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажилладаг. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.