Categories
Чөлөөт

ӨӨРИЙГӨӨ ГОЛДОГ БҮХ ЭМЭГТЭЙД ЗОРИУЛАВ

Эргэн тойрноо хараад яагаад надаас бусад нь бүгд лаг, хүчтэй, амбицтай байгаа юм бэ гэж гайхан суугаа эмэгтэйд хандаж хэлэхэд Бусад нь амьдралыг хөнгөхөн амархан туулаад явж байхад, би яагаад ингээд доголоод, арай ядан өдрийг өнгөрүүлж байна вэ гэж гайхан суугаа эмэгтэйд хандаж хэлэхэд Өөр нэг газар, өөр нэг эмэгтэй чамайг хараад яг л ингэж бодон суугаа. Боддоо, бид гаднаасаа бол яг л алаад байгаа юм шиг харагдаж байгаа. Бид заримдаа “бүх юм нь болчихсон” юм шиг харагддаг. Биднийг яг зөв өдөр нь барьж авуул, бид бүх юманд сэтгэл хангалуун мэт харагдана. Бид ингэж жүжиглэхийг аль дээр үед сайн суралцсан. Бид асуудлаа инээмсэглэлийнхээ ард нуухыг, маскаа өдөр бүр нүүрэндээ наахыг сайн суралцсан. Яг байгаагаараа, үймэрсэн сандарсан хоцорсон тэр л нэг алдаа оноотой хүнээрээ бид нэг нэгнийхээ өмнө зогсож чадвал, яс юман дээрээ, бид бие биендээ тус хүргэж буй. Бид юуг хамгийн ихээр харах хэрэгтэй байна вэ гэхээр, Бид бүгд тэмцэлдэн зовж байгаа. Бид бүгд нуран унадаг. Зарим өдөр бид алдаг ч, зарим өдөр алуулдаг. Өөрийн сул тал, айдас, санаа зовнилоо нууснаар бид бусдад илүү их эрх мэдэл өгнө. Бүгдийг нь сайхан гаргаад, гэрэл тусга. Хамаагүй илүү аймар биш болно, бараг л инээдтэй болно. Бид зүгээр л инээх хэрэгтэй байж. Би хангалттай сайн биш болов уу гэж толгойгоо гашилган суугаа эмэгтэйд хэлэхэд, Хэрэв тэр чи бол, Чи зүгээр. Чи үргэлж зүгээр. Чи хэний ч шаардлаганд нийцүүлж амьдрах албагүй. Чи алдаа оноотой, гайхамшигтай, хайрлагдмаар, хайрлагдсан хүн. Хэрвээ бидэнд хэр хэмжээний цаг ноогдсоныг бид мэддэгсэн бол, магадгүй бид сайн тоглож чадах байсан. Даанч бид мэдэхгүй. Маргааш баталгаатай ирнэ гэдэгт итгэх нь бидний хийдэг хамгийн том алдаа. Өдөр бүрийг бэлэг гэдгээр нь хүлээж авахгүй байгаа нь бидний хийдэг хамгийн том эрсдэл. Цагаа ухаалаг зарцуулаарай найз минь. Амарч, баярлаж, ханьтай, сайн сайхан сэтгэл гаргаж өнгөрүүлсэн цаг хугацаа бүр дэмий өнгөрүүлээгүй л гэсэн үг. Бусад үед, зүгээр л хий. Оролдож үзээд бүтэлгүйтсэн бүхэнд чи харамсахгүй ээ, харин хүлээсээр өнгөрүүлсэн цаг хугацаандаа л чи харамсана. Юуг ч хүлээх нь аюултай тоглоом, яагаад гэвэл нөхцөл байдал яг зөв болох ямар ч баталгаа байхгүй. Хүлээгээд л, хүлээгээд л байдаг хүмүүст хэлэхэд, яг энд, яг одоо л амьдар. Өөрийгөө бүжиглэж инээж хөхөрч байгааг харангаа энд ирэх гэж чи ямар замыг тууллаа даа гэдэгээ эргэн нэг санах. Хүнд сэтгэл гутралын хэцүү даваа, амиа хорлочихмоор санагдсан өдөр хоногууд, ороноосоо босож усанд орох, шүдээ угаах, юм идэх, эмээ уух чадал тэнхээгүй үеүд, элгээ тэврээд хэвтэх аймшигтай ганцаардалууд. Өдөр хоногийг өнгөрөөхийн тулд туслахаасаа илүү чамайг хорлож байсан бүхий л аргууд. Чи их юм үзжээ гэж хэлэх ч багадана. Энэ бүхнийг мартах амархан гэдгийг ч би мэдэж байна. гэхдээ хаяа санаж байгаарай. Чи бодож байгаагаасаа хамаагүй илүү чадвартай, хүчтэй. Чи хаана байх ёстой тэндээ очино. Юу туулж яваадаа битгий санаа зов. Суралц гэхдээ битгий авт. Мэдэр… тэгээд тавиж явуул. Чиний юм чамайг олно. Юу ч болсон байлаа гэсэн. Чиний хүртэх ёстой бүхэн ирнэ. Биелэлээ олно. Чи удахгүй ойлгоно. Хайр уу, Өсөлт дэвшилт үү. Мэдлэг үү. Найз нөхөрлөл үү. Цаашаа хөдлөх үү. Эдгэрэл, юу ч байж болно. Юу ч байлаа гэсэн удахгүй чам дээр ирнэ. Чамайг олно. Чамтай үлдэнэ. Юу ч болсон байлаа гэсэн. Donna Ashworth-с орчуулав. artwork: Elesq https://www.urug.mn/news/16895..

Leave a Reply

Your email address will not be published.