Categories
Чөлөөт

Оюун-Эрдэнэ ээ Чи өнгө орсон, бид өнгө уруудсан Чамаас брэнд үнэртэж, биднээс бэтгэрэл ханх тавьсан даа

Ард түмнээсээ чи аль эрт татгалзсан шүү дээ, Оюун-Эрдэнэ ээ. Аль долдугаар сард сөхөрч туйлдсан эмч, сувилагчид руугаа дайрч байхдаа л чи ард түмнээсээ татгалзсан шүү дээ, Оюун-Эрдэнэ ээ. Улсын наадмаа хүртэл сэтгэлээ эзгүйрүүлэн өнжсөн байтлаа Хүй долоон худагт наадамдаж, бичлэгийг нь МҮОНТВ-д хүртэл хэдэн арван саяар заруулж байхдаа ч чи ард түмнээсээ татгалзсан байсан. Монголд бас өдий дайны наадмын бичлэг эвлүүлээд зарчих студи продакшн хэдэн зуугаараа шүү дээ. Үлгэн салган татвараа төлж, үүдний жижүүрээсээ эхлээд ажиллах хү.чээ цөөлж байгаа үндэсний компаниудаа да.рамтлан 5-300 сая төгрөг гаргуулж, Цахим үндэстэн шоуг хэдэн тэрбумаар хийж байхдаа чи ард түмнээсээ татгалзсан. Залуу, эрүүл, дархлаатай нь амьдарч, ахмад, суурь өвчтэй нь зайгаа тавьж өг гээд индэр дээрээс үйл хөдлөлөөрөө чангаас чанга хэлчихсэн гэдгээ мэдсэн үү?Эрүүл мэнд, нас шүдээрээ ялгаварлан гадуурхуулахыг хэн ч хүсэхгүй. Өрхийн эмнэлгийнхэн чинь өчнөөн өр тавиад гэрээр эм эмчилгээ залгуулах гээд ядарч явахад тэрбум тэрбумаар шоудаж байхдаа чи ард түмнээсээ татгалзсан байсан. Арай гэж а.лалцан байж буулгасан МАН-ын цаддаггүй цагийг эзлэгчдийг Оюунхоролоор тэргүүлүүлэн өндөр албанд тавьж байхдаа чи ард түмнээ ардаа хаясан. Муулаад байсан М.Энхболддоо тал зассан, урагшаа л зүтгэх ёстой байтал арагшаа ухарсан. Энэ улсын хөгжлийг 10 жилээр ухрааж, нүүрсээ экспортлох бүх боломжийг нь хаасан Х.Баттулгыг зөвлөхөөр авч байхдаа л чи ард түмнээ мартсан байсан. Одоо урд хөршийнхөнд Монголын нүүрс үнс, Оросын нүүрс од болчихоод байгаа нь үнэн. Төмөр замаа тавьчихсан байсан бол урдаас ч, хойноос ч даахынхаа хэрээр шатахуун зөөх байсан тэр бүх боломж үгүй болсон шүү дээ. Энэ мэтийн хөгжлийн боломжийг хул.гайлсан хувиа хичээгчээс салах гэж бараг улсаараа, улаан хөх намтайгаа яаж зүтгэлээ, үүнийг чи бас л огоорсон байсан.Тавдугаар сард шатахуун тасалдах тухай “Роснефть”-ээс мэдэгдэж байхад танай ГХ-ны сайд зургадугаар сард ОХУ-д ажиллаж явсан байтлаа С.Лавровтой ямар ч яриа хэлэлцээр өрнүүлээгүй. Үүнийг чинь тэгээд төрийн ажлын уялдаа холбоо гэдэг юм уу? Төр удирдана гэдэг чинь сүмээс хоол цай, хонох газар горьдож ирдэг сульдсан нэгний өмнө сураггүй чалчихаас их өөр юм л даа. Нийслэлд төсвөө захиран зарцуулах эрх өгч, 140 тэрбумын гэрээнд Сумъяабазар та хоёр гарын үсэг зуран тэврэлдэж байхдаа энэ хүнийхээ хувийн банкыг цаагуураа дэмжиж буйгаа чи мэдэж л байсан, харин ард түмэн ард нь ажилгүй, орлогогүй, арга ядан хоног өнгөрөөж байгааг ойлгохыг хүсээгүй. Чи үе үе л ямар нэгэн юмыг, хэн нэгнийг зарлана гэж сүрдүүлдэг. Сүрдүүлэг амсаж өссөн хүүхдийн зан байж магадгүй. Эмч сувилагчдын суултыг зохион байгуулсан хэн нэгнийг, шатахуунаар боож байгаа 3-9 үсэгтэй компанийг зарлана л гэдэг. Бид таавар бөглөж амьдрах гээгүй, ямар их улстөржүүлж сураа вэ, сүүдэр чинь хүртэл улстөржиж хөдлөөд, түүнээсээ айгаад явдаг юм биш биз дээ. Улс төрөөс өөр ямар ч шалтгаан олж харахыг хүсэхгүй байна гэхээр хэтэрхий залуудаа сохорчээ, солио гажуу солбиулж гишгээд байна.Нүдээ нээ дээ, шатахуунд дугаарлаж, эмнэлэгт амь тавьж байгаа ард олон чиний үнэн байх учиртай юм. Эргүүлээд бодоод үзээрэй, энэ хүртэл чи дээшээ явсан, нутгийн ахынхаа итгэлийг олж нүдэн дээр өнгө орсон. Гэхдээ эргэж хараагүй. Эргэж харсан бол ард чинь ард түмэн хаягдсан байсан юм. Нөгөө л байсан газартаа, нөгөө л асуудлуудтайгаа үлдсэн байсан. Чиний мартсан үнэн, чамд хаягдсан ард түмэн. Чи өнгө орсон, бид өнгө уруудсан. Чамаас брэнд үнэртэж, биднээс бэтгэрэл ханх тавьсан даа. Одоо Ардын намтайгаа хамт ард түмэнд арчуулах гээгүй бол эртхэн энэ төрд зай бол доо. Эвгүй шүү. Энэ хүртэл тэссэн эрчлээс задарвал хэн ч торгоож дийлэхгүй, тогтоож хү.чрэхгүй, тоглоомоор хуурахгүй. Ардын нам ингээд унах ёстой бол а.луур нь чи өөрөө болох учиртай байжээ гэж адаг сүүлд нь хэлмээргүй байна. Залуу үеийнхэнд залуур атгуулах гэж хичээн зүтгэсэн, хүлээж тэвчсэн, итгэж хүлээсэн түмэн олны итгэл, сэтгэл нугараагүй, хугараагүй байгаа дээр шийдвэрээ гарга, ширээ эргэж олдоно, шинэ үеийнхний итгэл харин эргэж ирэхгүй. Чи залуу байна, чин үнэнтэй амьдарч сурах боломжоо өөртөө үлдээ.<

Leave a Reply

Your email address will not be published.