07-09 цаг – Өглөө босонгуутаа заавал ямар нэг шингэн зүйл уух хэрэгтэй.Үүнд: Буцалсан хүйтэн ус, лемонтой ус, зөгийн балтай ус аль нэгийг нь. Дараа нь заавал нэг өндөг иднэ. Тосгүй өөрөөр нь хайрсан эсвэл чанасан өндөг 1ш. 09-11 цаг – Хөнгөн өдрийн хоол.Үүнд: Сүүтэй будаа, каш, бантан, байцааны салат, далайн байцааны шөл, ногооны салат, луувангийн салат…гэх мэт 12-13 цаг – Алим, банан, тараг (ямар ч чихэргүй био тараг) хөх тарианы боорцог, хар талх… аль нэгийг их биш хэвийн хэмжээтэйгээр иднэ. 14-15 цаг – Оройн хоолны цаг. Үүнд ёстой хориглосноос бусад ямар ч хамаагүй хоолыг идэж болно. Бууз, хуушуур, цуйван, шөлтэй хоол…гэх мэт. Хэт их тостой биш л бол хуурга ч хамаагүй. Гэхдээ бас л хэтрүүлж их идэж болохгүй Нэмэлт мэдээлэл: Өдөр нь энэ маягаар хооллохоос гадна нэмэлтээр огурци, помидор, жүрж, ааруул мэтийг завсраар нь идэж өөрийгөө зугаацуулж болно. Үүний хажуугаар бас ногоон цай, байхуу цай, сүү, лемонтой усаа уусаар байна. Гол нь өөрийгөө огт өлсгөж стресдүүлж болохгүй. Бас дэглэм барьж байна гэж бодох хэрэггүй. Учир нь энэ бол дэглэм биш зөв хооллолт. Өдөржин ингэж хооллоход та огт өлсөхгүй, ядрахгүй, сульдахгүй. Хориглох зүйлс: Чихэр, шоколад, чипс, жүүс, газтай ундаа, хиам, бэлэн бүтээгдэхүүн, майонез, бэлэн хоол, лаазалсан мах махан бүтээгдэхүүн идэх, мөн хэт их болон 4-с хойш хоол идэх Хориотой.!!!! Зөвлөгөө: 1. Жин худалдаж ав. Юм идэх, уух бүртээ жин дээрээ гарч зогс. Унтахаасаа өмнө,
Өглөө сэрэнгүүтээ ч гэсэн үзэж байгаарай. Учир нь юм идэхгүй унтахаар шөнө нь маш их жин хаядаг. Ингэж хасагдсан жингээ хараад та өөрөөсөө маш их урам авч, юм идэх хүсэл дуршил чинь буурах болно. 2. Энэ зөв хооллолтоор хооллож эхлэх гэж байгаа хүмүүс оройн хоолоо заавал 4 цагаас өмнө гэлгүй бага багаар өөрийгөө дасгах маягаар эхний ээлжинд (7 хоног хангалттай) 6 цагаас өмнө хооллоод байж болно. Учир нь магадгүй таны хооллолт маш их байсан бол огцом ингэж хоолоо багасгах нь эрүүл мэндэд тань хортой.Өөрийгөө ядраахгүй, дэглэм барьж байна гэж бодолгүй өөртөө маш тайван хандах хэрэгтэй шүү охидоо. 3. Өдөр бүр хүндрэхийг хичээгээрэй. Болохгүй бол 1 аяга prune juice уувал заавал хүндрэх болно.
4. Хүн таргалаад ирэхээр автотамаар маш их хоол цаанаасаа нэхэгдээд их идэмхий болдог. Энэ нь таны гэдэс өлссөндөө биш хоол идэх ёстой гэж таны тархи сануулж байдаг процессоос болдог. Иймээс хоолоо багасгаад зөв хооллоод ирэхээр дээд тал нь 7 хоног л танд дэглэм бариад байгаа юм шиг өлссөн мэдрэмж төрнө. Үүнээс цааш та их идэхийг хүсэхгүй, чихэр шоколаданд дургүй, цаанаасаа л бүх зүйл чинь ок болоод өөртөө дурлаад ирнэ шүү дээ.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
ХОЁР САРЫН ДОТОР 30 КГ ХАССАН ЭРҮҮЛ ДЭГЛЭМ
