Categories
Чөлөөт

ХЭЛНИЙ ӨНГӨ, ӨНГӨР ЯМАР УЧИРТАЙ ВЭ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хэл нь булчинлаг эрхтэн бөгөөд олон давхаргат хучуур эдээр бүрхэгдэнэ. Хэлний доод тал салстаар хучигдсан байх ба голд нь хэлний хөвч бэхлэгддэг. Хэл нь олон хэлбэрийн хөхлөгүүдтэй /шигтгээ хөхлөг, утсан хөхлөг, мөөгөн хөхлөг, хуудсан хөхлөг/ бөгөөд эдгээр хөхлөгүүд нь өөр, өөр амтыг мэдэрдэг онцлогтой байдаг. Хэл нь амтлах мэдрэхүйн үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Гэхдээ хэл зөвхөн энэ үүргээр хязгаарлагдахгүй, мөн ярих чадварт голлох үүрэг гүйцэтгэдэг. Хэлний хөдөлгөөн сайн байх тусам яриа нь хурц тод байдгаас гадна хурц тод ярьснаараа хүүхдүүдийн эрүү, зажлуурын гэх мэт нүүрний булчингуудын хөгжил сайн явагдана. Булчин дагаж яс хөгжинө гэдэг. Хүний булчингийн хөгжил хэдий сайн байна, түүнийгээ дагаад ясны хөгжил нь сайн явагддаг. Ялангуяа шүд солигдлын үедээ яваа хүүхдүүдийн хувьд энэ нь маш чухал асуудал юм. Амны хөндийн эвгүй үнэр гарах шалтгааны 95 хувь нь хэлний өнгөртэй холбоотой гэж эрдэмтэд үздэг. Тэгвэл хэлний олон тооны хөхлөгөөс гадна хучуур эдүүдийн гуужилт, мөн идэж буй хоол хүнс зэргээс хамаарч хэлэнд өнгөр тогтдог байна. Эдгээр өнгөр нь аман дахь бактеруудтай нэгдэж, бактерийн бүрдэл үүссэнээр амнаас эвгүй үнэр гардаг байна. Иймд та шүдээ угаасныхаа дараа зориулалтын хэлний өнгөр хусагчаар хэлээ заавал цэвэрлэж хэвшээрэй. Гэхдээ чанга үрж, хусаж болохгүйг анхаарна уу. Учир нь, чанга хуссанаар хэлний хөхлөгүүд гэмтэх аюултай. Хэлний өнгөр Хэлэн дээр их, бага хэмжээгээр өнгөр тогтож байдаг. Ингэхдээ тухайн тогтсон өнгөрийн өнгө нь хэлний өнгөнөөс ялгаатай байж болдог. Цаашилбал, тогтсон өнгөр зузаан байх тусам аливаа нэг өвчин эмгэг хүнд болсныг илтгэдэг. Харин шүдний сойз, эсвэл өнгөр арилгадаг тусгай сойзоор хялбар арилдаг нимгэн цагаан өнгөр үүсэхийг байж болох хэвийн зүйл гэж үздэг. Хэлний өнгө Эрүүл хүний хэл цайвар улаан, цайвардуу улаан ягаан өнгөтэй байдаг. Хэл хэт цайвар өнгөтэй байгаа бол хооллолт хангалтгүй, амин дэм дутагдсан, ямар нэг архаг өвчин, цус багадалт зэргийн аль нэг Улайсан бол халдварт, эсвэл үрэвсэлт өвчин Тод улаан өнгө нь зүрх судасны үйл ажиллагаа алдагдсан, эсвэл цусны өвчин Шар өнгө нь ходоод, хоол боловсруулах замын эмгэг, эсвэл шарласан байгаагийн шинж тэмдэг байж болно. Мөн тамхи татдаг хүмүүсийн хэлний өнгө шар болсон байдаг. Хөхөвтөр ягаан өнгө нь зүрхний эмгэг, эсвэл уушигны эмгэг Хөх өнгө нь бөөрний эмгэг Цайсан бол усгүйжсэн, мөөгөнцрийн халдвар, эсвэл Томуу, томуу төст өвчнийг илэрхийлэх бөгөөд яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ, үзлэгийн үр дүнтэй харьцуулан байж мэргэжлийн эмч онош тавина гэдгийг анхаараарай. Цэвэрлэгээ Эцэст нь та өөрийн болон хүүхдийнхээ хэлийг шүдний адил тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой. Хэлийг зөөлөн сойз, эсвэл тусгай хусуураар өдөр болгон цэвэрлэж заншаарай. Мөн хэлний өнгө болон өнгөрөөр хүний эрүүл мэндийг хэрхэн шинжилж болох талаар сонирхуулъя. Хэлийг харах Шүдээ угаахаасаа өмнө хэлээ нарны гэрэлд хараарай. Амаа ангайж хэлээ гаргахдаа хэт чангалахгүй байх хэрэгтэй. Учир нь, хэлээ хэт чангалсан үед өнгө, хэлбэр нь өөрчлөгдөх магадлалтай. Хоол унд, эм тан, тамхи зэрэг нь хэлний өнгөрийн өнгийг өөрчилдөг тул эдгээрийг хэрэглэснээс хойш хамгийн багадаа нэг цагийн дараа харах ёстой. Үүнээс гадна амны хөндийн өвчин, гэмтэл бэртэл, эмийн бэлдмэлийн нөлөө, харшил зэргийн нөлөөгөөр хэл гэмтэж өөрчлөгддөг гэдгийг анхаарах хэрэгтэй. @copy МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.