Categories
Чөлөөт

БЯСАЛГАЛ ХИЙХ 8 ТОМ ШАЛТГААНЫГ ЭРДЭМТЭД НЭРЛЭЖЭЭ

Бясалгал бол хийх юмаа олж ядсан хүний ажил биш юм. Энэ бол стрессээс салгадаг, нойр хэвийн болгодог, санаа сэтгэл тайвшруулдаг бодитой арга юм. Бясалгал хийснээр хүн эргэн тойронд байгаа ертөнцөө огт өөр өнцгөөр харж эхэлдэг. Орчин цагт бясалгалын олон эерэг үр нөлөөг эрдэмтэд үргэлжлүүлэн нээсээр байна. 1. БЯСАЛГАЛ ТАРХИЙГ ЗАЛУУ ХЭВЭЭР ҮЛДЭЭДЭГ Хорин наснаас хойш тархи хөгширч эхэлдэг. Гэтэл бясалгал хийх нь нүүрэндээ залуужуулах тос түрхсэнтэй адил байдаг гэж Калифорнийн их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ. Бясалгал таныг эргээд хорин настай болгохгүй ч тархины саарал эд олон жил хадгалагдахад нөлөөлдөг байна. Эрдэмтэд хоёр төрлийн хүмүүсийг судалсан байна. Эхний бүлэгт бясалгал хийдэггүй хүмүүс багтсан бол хоёр дахь бүлэгт хориос дээш жил бясалгал хийсэн хүмүүс орж. Хоёр дахь бүлгийн хүмүүс хөгширлөө ч эхний бүлгийн хүмүүстэй харьцуулахад тархи нь илүү сайн хадгалагдсан байна. Бас бясалгагч нарын саарал эд тархины бүх хэсгээр нь илүү тархсан байж. Бясалгал хийдэггүй бүлгийн залуучуудтай харьцуулахад бясалгал хийдэг бүлгийн настай хүмүүсийн тархины хэмжээ илүү байжээ. 2. СУРАЛЦАГЧДЫН СУРЛАГЫН АМЖИЛТ САЙЖИРДАГ Сан Францискод байдаг Эрүүл амьдрал, боловсролын шинэчлэлийн төвийхөн хотынхоо 4 сургуульд “Нам гүм цаг” нэртэй хөтөлбөрийг нэвтрүүлжээ. 7, 8 дугаар ангийн сурагчдад хичээлээс нь гадна бясалгал хийх 15 мин гаргаж өгсөн байна. Үүний үр дүнд сурлагын амжилт мэдэгдхүйц сайжирчээ. Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Ричмондын бага сургууль дээр нэгэн туршилт хийж. Бага ангийн сурагчид 5 долоо хоног бясалгал хийсний дараа хичээл дээр сахиллагүйтэх нь багассан байна. Ираны залуу судлаачид шалгалт өгөх үеэр бясалгалын үр нөлөө яаж илэрдгийг судалжээ. Судалгаанд 107 оюутан оролцсон. Эхний бүлэгт багтсан оюутнууд нэг семестрийн турш хичээлээс гадна бясалгал хийж байсан байна. Шалгалтын үеэр бясалгал хийсэн оюутнууд бага сандарч бясалгал хийгээгүй оюунтнуудаас илүү оноо авч байсан байна. 3. ХОРТ ЗУРШЛААС САЛАХАД ТУСАЛДАГ Техасийн их сургуулийн эрдэмтэд тамхинаас гарч байгаа хүмүүсийг судалж үзсэн байна. Судалгаанд оролцогчдыг хоёр бүлэгт хувааж. Эхний бүлэгт багтсан хүмүүсээр алжаал тайлах дасгал хийлгүүлж. Хоёр дахь бүлгийн хүмүүст бясалгал зааж өгсөн байна. Зөвхөн биеийн алжаалаа тайлсан эхний бүлгийхэн өмнөх шигээ л тамхи татаж байсан бол бясалгал хийдэг хүмүүс хоёр удаа бясалгал хийгээд л тамхи татах нь 60% буурсан байна. Учир нь тэдний тархин дахь өөрийгөө хянах үйл ажиллагааг хариуцсан хэсэг мэдэгдхүйц идэвхжсэн байна. Бясалгал хийж сурсан хүмүүс нь бясалгал хийдэггүй хүмүүс болон тамхинаас гарах эмчилгээнд хамрагдсан хүмүүстэй харьцуулбал баттай тамхинаас гарч байна гэсэн дүгнэлтэд Йелийн Их сургуулийн эрдэмтэд хүрчээ. 4. НИЙГЭМШИХЭЭС АЙДАГ ЭМГЭГИЙГ БУУРУУЛДАГ Стэндфордын Их сургуулийн эрдэмтэд нийгэмшихээс айдаг 56 хүнийг цуглуулжээ. Эхний 25 хүнийг аэробикийн хичээлд суулгасан байна, дараагийн 31 хүнийг бясалгалд суулгажээ. Хоёр бүлэгт багтсан хүмүүс нас, хүйс, яс үндэс, боловсролын хувьд ямар ч ялгаагүй байж. Тодорхой хугацааны дараа бясалгал хийдэг бүлгийн хүмүүсийн нийгэмшихээс айдаг эмгэг хамаагүй буурсан байна. Тэд хүмүүстэй харьцахдаа өмнөхөөсөө бага хэмжээний сөрөг мэдрэмж туулдаг болж. 5. ЗОВИУР БУУРУУЛДАГ Эрдэмтэд бясалгал өвчин зовиурыг бууруулдаг болохыг баталсан байна. Бясалгал хийх үед опиод мэдрэгч байрладаг тархины хэсгүүд идэвхждэг байна. Эдгээр хэсгүүд хүнд төрөх зовиурын мэдрэмжийг хянаж байдаг юм байна. Судалгааны явцад эрүүл биетэй сайн дурыханд опиод мэдрэгчийг сулруулагч бодис судсаар хийжээ. Бясалгал хийж байсан сайн дурыхан өвчин зовиурыг хамаагүй бага мэдэрч байна гэж хэлсэн байна. Иймээс олон архаг өвчнийг эмчлэхдээ анагаах ухааныг бясалгалтай хослуулбал их үр дүнтэй гэж эрдэмтэд дүгнэжээ. 6. ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛ, ИНСУЛЬТЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛДАГ Махаришийн их сургуулийн байгалийн анагаах ухаан ба урьдчилан сэргийлэх анагаахын сургуулийн эрдэмтэд зүрх судасны өвчлөл өндөр эрсдэл бүхий хүмүүсийг судалжээ. Эхний бүлэгт багтсан хүмүүсийг “Анагаах ухааны танин мэдэхүйн анги”-д хамруулсан байна. Тэдэнд зүрхний үйл ажиллагааг тэнцвэржүүлэхийн тулд хэрхэн зөв хооллох тухай хичээл заасан бөгөөд биеийн тамираар хичээллүүлж. Хоёр дахь бүлгийн хүмүүст бясалгал заасан байна. Үүний зэрэгцээ оролцогчид бүгд эмнэлгийн туслаж үйлчилгээ авч, эмчийн бичиж өгсөн эмнүүдийг ууж байсан байна. Энэ туршилт 5 жил үргэлжилсэн юм. Эцэст нь бясалгал хийдэг хүмүүсийн зүрхний өвчлөл, инсультын эрсдэл бясалгал хийдэггүй бүлгийхнээс 50% доогуур байгааг илрүүлжээ. 7. ОЙ ТОГТООЛТ САЙЖРУУЛДАГ Харвардын их сургуулийн нейрофизиологчид амьдралдаа хэзээ ч бясалгал хийж байгаагүй хүмүүсийг цуглуулж соронзон резонансан томографи хийжээ. Дараа нь тэд хүмүүсийг хоёр бүлэгт хуваасан байна. Нэгийг нь бясалгалд суулгаж. Бясалгал хийгээд 8 долоо хоног болсны дараа эрдэмтэд судалгаанд оролцогчдын тархины хэмжээг 5 өөр хэсэгт шалгаж үзсэн байна. Бясалгал хийдэг хүмүүсийн зүүн гиппокамп зузаарсныг тэд илрүүлжээ. Тархины энэ хэсэг нь суралцах чадвар, таних мэдэх чадвар, ой тогтоолт, сэтгэл хөдлөлийг хариуцдаг юм. 8. БИОЛОГИЙН НАСЫГ БАГАСГАДАГ Геронтологи буюу амьд амьтадын хөгшрөлтийг судалдаг шинжлэх ухаан амьтадын насыг 2 хувааж үздэг: хуанлийн ба биологийн. Хуанлийн насыг мэдэхийн тулд иргэний үнэмлэх харахад хангалттай бол биологогийн насыг тодорхойлохын тулд бие махбодын эртхэн тогтолцоо бүрийг нарийн судлах хэрэгтэй юм. Роберт Уоллес профессорын удирдсан эрдэмтэдийн баг бясалгал хийдэг хүмүүсийн хуанлийн болон биологийн нас хир ялгаатай байгааг судалж. Тэд дунджаар 53 настай 84 хүнийг судалгаанд хамруулсан байна. Оролцогчид бүгд бясалгал хийдэг хүмүүс байж. Судалгаагаар бясалгал хийдэг хүмүүсийн биологийн нас бясалгал хийдэггүй хүмүүстэй харьцуулахад 2,2 насаар залуу байж. 3 жил бясалгал хийсэн хүмүүсийн биологийн нас хэвийнээс 5 насаар залуу байсан байна. Харин 7-оос дээш жил бясалгал хийсэн хүмүүсийн биологийн нас хуанлийн наснаасаа бүр 12 насаар залуу байжээ. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригданаУИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.