Бүх зүйлс энерги, бид өөрсдөө ч энергин биетэй, эргэн тойрон маань энергийн далай гэдэгтэй санал нийлэх үү? Бид агаараар амьсгалдаг ч түүнийгээ байнга харж мэдрээд байдаггүй шиг орчин тойрны энергитэйгээ хүссэн ч хүсээгүй ч харилцан үйлчлэлцэж байдаг. Тэгвэл хүн гэртээ байхдаа дуртай бүхэн орж гараад байхаас сэргийлж хаалгаа хаагаад түгждэг шиг, хурц нарнаас хамгаалж нарны тос түрхдэг шиг энергийн хувьд хамгаалалтын бүрхүүлтэй байх нь чухал. Энергийн хамгаалалтын бүрхүүлтэй байснаар мөн л энергийн элдэв бохирдол, сэтгэл зүйн дайралтаас өөрийгөө тусгаарлах боломжтой болж байгаа юм. Энэ нь зөвхөн танд төдийгүй үр хүүхэд, хайртай дотнын хүмүүс, тэр байтугай гэр орон, тэжээвэр амьтнаа ч хамгаалахад хэрэг болж болно. Бид хүргэлтээр хоол авахдаа хаягаа маш тодорхой зааж өгдөг шиг үүнийг бий болгохдоо хамгийн түрүүнд хэнд, хаана, юунд хамгаалалт, тусламж хэрэгтэй байгаагаа дээд оршнолын гэрлийн биетүүд буюу бурхад, хамгаалалтын сахиуснуудаасаа хүсэн залбирна. Гэрлийн дээд хүчнүүд, орчлон ертөнцийн цэвэр ухамсраас тусламж дуудан залбирахдаа хайр энэрэл, хамгаалалт
тусламжийг нь авч байгаагаа дүрслэн бодоорой. Ийнхүү залбирснаар гэрэл, хайрын ивээлийг хүртэх, хүлээн авах боломжтой болж байгаа юм. Дараа нь босож зогсоод хэдэнтээ тайван, гүнзгий амьсгална. Энэ үедээ үндэс хүрд буюу ахар сүүлний орчим, мөн хярзангийн орчим, хөлийн уландаа анхаарлаа маш сайн төвлөрүүлж, эдгээр хэсгээрээ эх дэлхийнхээ төвтэй маш бат бөх холбогдож байгаагаар төсөөлнө. Амьсгалаа гүнзгий авахад шинэ цэвэр эрчим урсан орж ирээд, амьсгалаа гаргах бүртээ өөрөөс тань салбарлан ургасан үндэс улам бүр хүчирхэгжин бэхжиж байгааг мэдэр. Ингэж газар дэлхийдээ бэхлэгдэх нь хамгийн чухал хэсэг нь юм. Бурхад, гэрлийн дээд хүчнүүд, тэнгэрлэг мөн чанарыг өөрийнхөө эргэн тойронд бууж ирэхийг урин, титэм хүрдээр (толгойн орой) дамжин маш их гэрэл энергийн талбарт тань орж ирж буйг төсөөлөөрэй. Энэ гэрлийн энергийг бие махбодын эс бүрд, эс хоорондын зай завсар бүрд шингэн уусмал мэт нэвчүүл.
Титэм хүрдээр орж ирсэн гэрлийн энергийг бүх биеэрээ дамжуулаад, үндэс хүрдээр гарган, дэлхийн цөм рүү урсгах маягаар гэрлэн бороонд угаагдан буйгаа мэдэрнэ. Энэ гэрэл гарын алгаар ч мөн адил гадагшилна. Гараас гарч буй гэрлийг долоовор болон дунд хуруугаа нийлүүлэн, хоёр хуруугаа лазер мэт нарийн гэрэл гаргагч болгон чиглүүлж байгаад өөрийгөө юм уу хамгаалалт хэрэгтэй байгаа зүйлээ тойруулан цагийн зүүний дагуу тойрог хэлбэртэйгээр бөмбөлөг үүсгэн зурна. Үүнийгээ хангалттай гэж мэдэртэл хэдэн удаа давтаж болно. Хамгийн сүүлд нь энэ гэрлэн бүрхүүлээ бүтэн өдрийн турш бүрхэн, хамгаалахыг хүсээд, талархан залбирснаар та гэрэлтсэн хамгаалалттай болж байгаа юм. Үүнийг багадаа өглөө, оройдоо тус бүр нэг удаа хийх буюу, нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 10 удаа ч давтан үйлдэх боломжтой.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
ХҮНИЙ МУУ ҮГЭНД АМАРХАН СЭВТЭЭД БАЙНА УУ ЭНЕРГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮРХҮҮЛЭЭ ШАЛГААРАЙ
